119 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2023.05.25-нд нийтлэгдсэн

119 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

119 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах 119 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн нээлтийн арга хэмжээ /2023.05.25/ болж, бяцхан сурагчдаа хүлээн авлаа.
Дүүргийн 119 дүгээр цэцэрлэг нь 1988 онд 12 бүлэг, 280 хүүхдийн хүчин чадалтай, 46 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн хүчин чадалтай 8 бүлгийн өргөтгөлийн байр ашиглалтад орууллаа. Ингэснээр тус цэцэрлэг нь нийт 480 хүүхдийн хүчин чадалтай болж, 20 бүлэгт хамран суралцах тойргийн 16, 17, 23, 29-р хорооны 2-5 настай хүүхдийг 100 хувь хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
Тус цэцэрлэг нэг ангид хамрагдах хүүхдийн тоо урд нь 50 байсан бол 35 болж стандарт норм хангасан хоёр дахь цэцэрлэг болж байгаагаараа онцлог юм. Мөн дүүргийн 34 иргэн ажлын байраар хангагдаж ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 65 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд он гарснаар хоёр дахь цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт боллоо. Энэ онд шинээр баригдаж байгаа 12 цэцэрлэг байгаа бөгөөд ирэх жил гэхэд дүүргийн хэмжээнд 77 цэцэрлэгтэй болж, сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн хамрагдалтыг 100 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж