Японоос Украинд 100 гаруй цэргийн машин нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.05.25-нд нийтлэгдсэн

Японоос Украинд 100 гаруй цэргийн машин нийлүүлнэ

Японоос Украинд 100 гаруй цэргийн машин нийлүүлнэ

Япон улсаас Украинд дуулга болон хамгаалалтын хувцас нийлүүлж байсан. Тэгвэл энэ удаад илүү өргөн хүрээний, цэргийн зориулалттай тоног төхөөрөмж нийлүүлэх болжээ. Тодруулбал, Украинд 100 орчим цэргийн машин хандивлахаар болсноо тэмдэглэж, тус улсын Батлан хамгаалах яам өчигдөр /2023.05.24/ ёслолын арга хэмжээ зохион байгуулав. Уг арга хэмжээний үеэр хагас тонн жинтэй хоёр ачааны машиныг үзүүлэн болгожээ. Мөн Японы Батлан хамгаалахын дэд сайд Тоширо Ино Украины Элчин сайд Сергий Корсунскид хандивт багтсан гурван төрлийн машины жагсаалт бүхий баримт бичгийг гардуулав. Цэргийн машинаас гадна 30 мянган ширхэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хандивлана.

Батлан хамгаалахын дэд сайд Тоширо Ино хэлэхдээ "Бид түрэмгийлэл аль болох хурдан дуусч, амар амгалан амьдрал эргэн ирнэ гэж найдаж байна. Бид чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлэх болно" гэжээ.

Бусад улс Украинд танк, пуужин, сөнөөгч онгоц зэргийг нийлүүлж байгаа бол Японы хувьд үхлийн бус тусламж л үзүүлж байна. Учир нь тус улсын зэвсэг шилжүүлэх бодлогын дагуу дайтаж буй улсад үхлийн зэвсэг нийлүүлэхийг хориглосон байдаг. Япон өнгөрсөн онд сум нэвтэрдэггүй хантааз, дуулга, хийн маск, хамгаалалтын хувцас, бага оврын нисгэгчгүй онгоц, хүнсний тусламж үзүүлсэн. Мөн долоон тэрбум гаруй ам.доллар хандивлаж, 2000 гаруй украин дүрвэгч хүлээн авсан байна. Цагаачлалын хатуу бодлоготой гэгддэг Японы хувьд энэ нь туйлын ховор алхам болжээ.

Энэ удаагийн цэргийн машины нийлүүлэлтийг өнгөрсөн долоо хоногт болсон "Их-7"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Зеленский, Кишида нар харилцан тохиролцжээ. Мөн Японы талаас шархадсан украин цэргүүдийг өөрсдийнхөө цэргийн эмнэлэгт эмчлүүлэх санал тавьсан байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж