"Төрийн албаны цалингийн хэт ялгавартай байдлыг арилгана"

"Төрийн албаны цалингийн хэт ялгавартай байдлыг арилгана"

"Төрийн албаны цалингийн хэт ялгавартай байдлыг арилгана"

Орон нутаг, нийслэлд төрийн албаны ижил төстэй байгууллагууд дахь цалингийн хэт ялгавартай байдлыг арилгаж, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг эхний ээлжинд нэмэгдүүлэхээр тооцож буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын хамтаар өнөөдөр Төв аймгийн Жаргалант сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон төрийн албаны шинэчлэлийн талаар мэдээлэл танилцуулж, саналыг нь сонслоо. УИХ-аас төрийн албаны шинэчлэлийг бүх шатанд, цогцоор нь хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд бүтээмжид суурилсан цалингийн сүлжээ бий болгож,  төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах болон хариуцлагыг бүх шатанд нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийж байна.

Уулзалтын үеэр Жаргалант сумын төрийн албан хаагчид цалингийн суурийг нэмэгдүүлэх, залуусын нийгмийн баталгааг хангах шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлсэн. Мөн орон нутагт эрүүл мэнд, боловсролын салбарт хүний нөөцийн хомсдол нүүрлээд буйг нэн яаралтай шийдэх шаардлагатай байгааг хэлж байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттайгаар 7 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэхээр тооцоо судалгаа хийж буй талаар мэдээлэл өглөө. Нэн тэргүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид, хамгийн бага суурь цалинтай тухайлсан салбаруудад энэ бодлого чиглэснээр цалингийн хэт ялгавартай байдлыг арилгана гэдгийг тодотголоо.

Үүнд нийт 60 мянга орчим төрийн албан хаагч хамаарахаар байна. Улмаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийт төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн хэмээн УИХ-ын дарга хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-05-25 66.181.191.36

Эргүүнүүдээ ялгалгүй – Бүгдийг жигдхэн Суур сайтай хий ???????!!!!!@ Чадахгүы бол чаддаг хүнээс асуу та нар Хулгайлахаас Хийдэг нь биш бна доо .!!!!!!!!! Огцороход Хангалтай Зайл !!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-05-25 103.229.120.141

Тэтгэврийн талаар яагаад Занданшатар дарга ярихгүй байна вэ.Уулзалтанд оролцож байгаа иргэд тэтгэврийн талаар яаж нэмэх талаар асуух хэрэгтэй байна.

Avatar

ЗОЧИН 2023-05-25 202.9.46.18

төрийн захиргааны албаа 50% цөөлөх шаардлагатай…тэтгэвэрийг нэмэхгүй юмуу?

Avatar

Болороо 2023-05-25 122.201.23.84

Их хурлын дарга нарийн бичигтэйгээ ижил цалин аваарай. Юу чаддаг чинь хамаагүй

Avatar

ЗОЧИН 2023-05-25 139.5.216.13

ЗАНДАНШАТАР ХЭЛСЭНДЭЭ ХҮРЧ ЧАДАХУУ. ӨМНӨХӨН БОЛСОН ЦАЛИНГИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ШАДАР АМАРСАЙХАН ОНЦГОЙН ДАРГА ДАРГА ГЕНЕРАЛУУДЫН ЦАЛИНГ 400000-500000 ТӨГРӨГӨӨР НЭМЖ, АХЛАГЧ НАРЫНХАА ЦАЛИНГ 10000-20000 ТӨГРӨГӨӨР НЭМСЭН. ОДОО ОНЦГОЙД АЖИЛЛАХ АХЛАГЧГҮЙ БОЛЖ, ГАЛ СӨНӨӨГЧ НАР НЬ ТУЛААНД ГАРЧ АЮУЛГҮЙ БАЙДАЛ НЬ АЛДАГДЛАА. АМАРСАЙХАН, АРИУНБУЯН НАР ОНЦГОЙГ ТАРААЖ ДУУСЛАА. ОНЦГОЙГ ИРГЭНИЙ ХЯНАЛТААР ЯАРАЛТАЙ ШАЛГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж