Согтуу жолооч замын хажуугаар явж байсан эмэгтэйг мөргөж, хүнд гэмтээжээ

Согтуу жолооч замын хажуугаар явж байсан эмэгтэйг мөргөж, хүнд гэмтээжээ

Согтуу жолооч замын хажуугаар явж байсан эмэгтэйг мөргөж,  хүнд гэмтээжээ

Согтуу жолооч замын хажуугаар явж байсан эмэгтэйг мөргөж хүнд гэмтээжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид 2023 оны тавдугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгээд буцах замдаа 20-25 орчим насны эмэгтэй зам тээврийн осолд өртөж, босч чадахгүй хэвтэж байхтай таарчээ.

Улмаар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн явган зорчигчийг мөргөөд зугтсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, 30 настай, эмэгтэй Д гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасныг илрүүлжээ.

Уг  этгээдийг саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж