"ТЕГ-ын Э.Эрдэнэ зээл бүтээж өгч, 10 хувийг нь авсан"

Live"ТЕГ-ын Э.Эрдэнэ зээл бүтээж өгч, 10 хувийг нь авсан"

"ТЕГ-ын Э.Эрдэнэ зээл бүтээж өгч, 10 хувийг нь авсан"

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр/2023.05.25/ 29 дэхь өдрөө үргэлжилж байна


 

 

17 : 36
2023-5-25

"ТЕГ-ын Э.Эрдэнэ зээл бүтээж өгч, 10 хувийг нь авсан"

Улсын яллагч:

-Инжир компанитай холбоотой баримтуудыг шинжлэн судална. Хоёр үе шаттай шинжлэн судална. Эхнийх нь хахууль өгсөн, авсан болон мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, тус компанийн ерөнхий захирал Батбаатар, хувьцаа эзэмшигч Өлзий нар нь Инжир компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд Хөгжлийн банкнаас зээл авах зорилгоор Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын ажилтан Эрдэнээр дамжуулан түүний найз Хөгжлийн банкны тамгын хэлтсийн захирал Ганхуягт 435 сая төгрөгийн хахууль өгсөн. Мөн хахуулийн мөнгө гэдгийг нь мэдсээр байж ашигласан, мөнгө угаасан гэдгийг судална.

Яллагдагч Ч.Өлзийгийн мэдүүлэг байгаа. Өлзий нь Инжир компанийн хувьцаа эзэмшигч. Түүний мэдүүлэгт “2017 оны эхэн үед санагдаж байна. ТЕГ-ын удирдах албан тушаалтан тухайн үед ТЕГ-ын барилгын ажлыг хариуцаж байсан Э.Эрдэнэ гэдэг хүнтэй уулзсан. Би түүнийг ТЕГ-д ажилдаг юм чинь танил тал ихтэй гэж бодоод арван хувийг нь өгье гэсэн юм. Түүний дараа 2017 оны дундуур уулзаад та зээлийн төслөө Хөгжлийн банканд хүргээд өгчих гэсэн утгатай зүйл хэлсэн. Түүний дараа Хөгжлийн банкны зээлийн мэргэжилтнүүдтэй удаа дараа уулзсан. 2018 онд Хөгжлийн банкнаас 1 сая 790 мянган ам.долларын зээл олгогдож, түүний дагуу Э.Эрдэнэтэй тохирсны дагуу 10 хувь болох 179 мянган ам.долларыг бэлнээр хуучнаар Ард кино театрын хажууд өгсөн. Тухайн үед Э.Эрдэнэ өөрийн биеэр ирээгүй. 30 орчим насны залуу нэрийг нь санахгүй байна ирж авсан. Тухайн үед Батбаатар бид хоёр хамт байсан. Түүний дараа Э.Эрдэнэ утсаа аваагүй. Дахиад уулзаагүй. Эхний санхүүжилт болох 900 мянга орчим ам.доллар гарсан. Түүнээс 179 мянган ам.долларыг бэлнээр Батбаатар бид хоёр Э.Эрдэнийн явуулсан хүнд өгсөн” гэжээ.

Мөн Батбаатарын мэдүүлэг бий. Батбаатарын мэдүүлэгт “2016 оны арванхоёрдугаар сард төслөө хөөцөлдсөн. Төсөлтэй холбоотой бичиг баримт болох ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ зэргийг хийлгэж, 2017 оны нэгдүгээр сард хандсан боловч хариу өгөөгүй. Тавдугаар сард дахин хандаж, татгалзсан хариу авсан. Ингээд бүтэмж муу байсан учир зээл авах арга хайсан. Тэгээд ТЕГ-д ажилдаг гээд Эрдэнэ гэдэг залуутай холбогдсон. Манай хувьцаа эзэмшигч Өлзийн түүнтэй анх холбогдсон. 2017 оны хавар билүү зун санагдаж байна. Өлзий ТЕГ-ын Эрдэнэ бид гурав ТЕГ-ын урд байрлах ресторанд уулзаж, Хөгжлийн банкнаас зээл авах гээд хөөцөлдөж байгаа талаараа хэлж, туслалцаа хэлсэн. Дараа нь УИД-ийн хоёрдугаар давхрын кофе шопд дахин уулзаж, Хөгжлийн банкнаас шаардсан материалыг өгч буйгаа хэлсэн. Энэ хугацаанд Хөгжлийн банкнаас мэргэжилтэн Билгүүн нэг удаа, хууль, эрсдлийн хэлтсийн мэргэжилтнүүд Дарханд очиж, төсөл хэрэгжих үйлдвэртэй биечлэн танилцаж байсан. 2017 оны арваннэгдүгээр сард Эрдэнэтэй ажлын газрынх нь хавьцаа уулзаж, “Танай төсөл бүрэн шаардлага хангасан ч гэрээ байгуулахгүй байна” гэж хэлсэн. Энэ нь мөнгө нэхэж байгаа үг гэсэн. Өлзий бид хоёр хэд юм бэ гэхэд Эрдэнэ “Ойлгомжтой ш дээ. Арван хувь” гэсэн. Бид хоёр тухайн үедээ “Арван хувь их байна. Ядаж таван хувь” гэсэн. Гэтэл Эрдэнэ асууж өгье гэсэн. Удалгүй уулзаад “Таван хувь боломжгүй. Анхны арван хувь” гэсэн. Тэгээд бид хоёр зөвшөөрсөн. Хөгжлийн банкны мэргэжилтэн Билгүүн бид хоёрт хандан гэрээ хийх сураг сонсогдоод байна гэсэн. Удалгүй бид зээлийн гэрээ байгуулж, манай Хөгжлийн банкны долларын данс руу Хөгжлийн банкнаас 957 мянган ам.доллар шилжүүлсэн. Улмаар 2018 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкны Занабазар салбараас чекээр 205 мянган ам.доллар бэлнээр авч, ТЕГ-ын Э.Эрдэнийн явуулсан залууд 179 мянган ам.доллар өгсөн. ТЕГ-ын Э.Эрдэнийг Хөгжлийн банкны хэнтэй холбогдсоныг мэдэхгүй байна. Э.Эрдэнийн хувьд зээл авбал дахиад тусална гэж байсан. Гэвч дахин уулзаагүй” гэжээ.

Э.Эрдэнэ мөн яллагчдагчаар мэдүүлэг өгсөн. Э.Эрдэнэ тухайн үед ТЕГ-ын гадаад тагнуулын газрын гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр мэдүүлэгт “Миний санаж байгаагаар 2019 онд намайг ТЕГ-ын тамгын газраар ажиллаж байхад манай дарга Гэрэл өрөөндөө дуудсан. Гэрэл дарга өөрийнхөө танил дүү нар гэх Батбаатар, Өлзий нартай танилцуулсан. Тухайн үед Гэрэл дарга хэлэхдээ “Манай дүү нар наамал дүнзэн байшин барих үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Ер нь ажлын төлөө хүмүүс. Эд нарыг тусалж дэмжих хэрэгтэй байна” гэсэн. Үүний дараа Батбаатар, Өлзий нар надтай уулзаж, Хөгжлийн банкнаас зээл авахаар хөөцөлдөж байгаа ч гацаад байгаа “ гэсэн. Би асуудлыг нь сонсоод тухайн үед Хөгжлийн банкны захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан гэр бүлийн найз Ж.Ганхуягт уулзсан. Би тэгээд Гэрэл даргын найз Батбаатар, Өлзий нарын Инжир компанийн зээлийг тодруулсан. Яагаад зээл нь бүтэхгүй байгаа, тусалж дэмжиж болох эсэх талаар асуусан. Түүний дараа уг асуудлыг хөөцөлдөөд хагас жил гаруй болсон. Ж.Ганхуяг шууд шийдэх боломжтой байсан эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч хөөцөлдсөн. Тэгээд оныг нь санахгүй байна. Ямар ч байсан хавар байсан. Тэгээд Ж.Ганхуяг надтай уулзаад Батбаатар, Өлзий нарын зээл бүтэж байгааг хэлсэн. Би түүнийг нь дамжуулахад “Ах нар нь зүгээр байхгүй. Мөнгөөр шагнана” гэж хоёулаа хамт байхдаа хэлсэн. Тухайн үед авсан зээлийн долоо билүү найман хувийг өгнө гэсэн. Би түүнийг нь Ж.Ганхуягт хэлсэн. Хэлэхдээ “Хэрэв зээл бүтвэл хоёр ах зүгээр байхгүй тодорхой хувь өгнө гэж байна шүү” гэсэн. Тэгээд зээл бүтсэн. Ойролцоогоор дөрөв орчим төгрөгийн зээл гарсан. Зээл бүтсэний дараа ярьсан хувиа өгөхийг сануулж, Батбаатар, Өлзий нараас 179 мянган ам.долларыг өөрийн эхнэрийн дүү Отгонжаргалаар авахуулсан. Уг мөнгийг Ж.Ганхуяг бид хоёр яг тэнцүү буюу 89 мянга 500 ам.доллараар хуваасан. Уг мөнгийг би ямар нэгэн дансанд байршуулаагүй. Тухайн үед Тоёота Прадо 105 автомашиныг бэлнээр 140 орчим сая төгрөгөөр худалдан авсан. Машин эхнэр Золжаргалын нэр дээр бий. Үлдэгдэл мөнгөөр нь өрөө төлсөн, хүүхдийн сургалтын төлбөр төлсөн. Мөнгийг гэртээ хадгалдаг байсан. Батбаатар, Өлзий нар холбогдож, төсөл сайн явж байгаа гэдэг байсан. Зээлээ төлөхөөргүй хүмүүс шиг бодогдоогүй. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Гэрэл дарга намайг тэдгээр хүмүүстэй танилцуулсан нь үнэн. Гэхдээ Хөгжлийн банкны удирдлагуудад нөлөөлсөн зүйл огт байхгүй. Гэрэл дарга дахин уг асуудалд оролцоогүй. Би Ж.Ганхуягийн тусламжтай уг зээлийг гаргуулсан” гэжээ.

13 : 31
2023-5-25

"Ч.Энхбат захирал Газ импортын асуудлыг шийд гэж хэд хэдэн удаа дуудсан"

aa14c496b7190033e52dd14db2d48bac

Улсын яллагч:

-Хөгжлийн банкны төслийн санхүүжилт, зээлийн газрын зээл санхүүжилтийн хэлтсийн байгууллага, аж ахуй нэгжийн зээл хариуцсан ахлах мэргэжилтний мэдүүлэг бий. Мэдүүлэгт “Намайг томилогдоод ирэхэд манай хэлстийн мэргэжилтэн Сайнзаяа Газ импорт компанийн зээлийн судалгааны шинжилгээг хийгээд дуусгасан байсан. Зээлийн үйл ажиллагааны журманд заасны дагуу мэргэжилтэн зээлээ судалсны дараа ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга нараар хянуулж, газрын даргаар гарын үсгээр зуруулах ёстой. Үүний дараа дүгнэлт авахаар хүргүүлэх ёстой байдаг. Гэтэл мэргэжилтэн Сайнзаяа нь батлуулахгүйгээр цахим хэлбэрээр эрсдлийн газар, хуулийн хэлтэс, актив пассив хөрөнгийн газрууд руу хүргүүлсэн байсан. Үүний улмаас би яагаад хүргүүлсэн юм бэ гэж Сайнзаяагаас асуухад “Надад тэргүүн дэд захирал Энхбат явуул гэсэн учир явуулсан” гэж хэлсэн. Тухайн үед Сайнзаяад “Чиний судалгаа шаардлага хангахгүй байна” гэж хэлсэн. Тэр өдөр тэргүүн дэд захирал намайг дуудаад дүгнэлт хүргүүлсэн талаар асуусан. Тэгэхэд нь би “Сайнзаяагийн судалгаа шаардлага хангахгүй байна, дахин судал” гэж хэлээд Сайнзаяагийн хийсэн судалгааг хэвлээд тэргүүн дэд захиралд өгсөн. Гэтэл судалгаагаа яаралтай дуусгаад ойрын хугацаанд зээлийн хороогоор оруулсан гэсэн. Хөгжлийн банкнаас Голомт банк дахь Газ импорт компанийн данс руу санхүүжилт орсон. Газ импорт компанийн удаа дараа гаргасан хүсэлтийн дагуу цахим шуудангаар мэдэгдсэн. Уг мэдэгдэлд зураг төсөл хийлгэх гэрээний заалт хангалтгүй, байгаль орчны үнэлгээг хугацаанд нь ирүүлэх, яамнаас тусгай зөвшөөрөл авах хэрэгжилтийн явцыг тайлагнах зэрэг шаардлагуудыг тавьж, шаардлага хангасны дараа санхүүжилт олго гэж мэдэгдсэн. Гэтэл Сайнзаяа тэргүүн дэд захирал намайг дуудаж уулзаад Газ импортын зээлийн үлдэгдлийг яаралтай хий гэж хэлсэн. Мөн тэргүүн дэд захирал Энхбат намайг дуудаад Газ импортын тусгай зөвшөөрөл төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас хамаарч байгаа учир гэрээнд заасан зарим нөхцлийн хугацааг сунгах хүсэлтийг зээлийн хорооны хурлаар танилцуул гэсэн. Тухайн үед тэргүүн дэд захирал Сайнзаяа бид хоёрыг нэг, нэг удаа дуудаж уулзаагүй асуудлыг шийд гэж хэд хэдэн удаа уулзсан. Зээлийн хорооны шийдвэрийн дагуу нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Гурав дахь олголт буюу 21 сая иенийг Голомт банкны тоот данс руу шилжүүлсэн. Газ импорт компани нь манайхаас 1.9 сая ам.долларын зээл авсан байгаа бөгөөд 1.2 сая ам.долларын зарцуулалтын баримтыг манай мэргэжилтэн авсан. Үлдэгдлийг нь хэрхэн зарцуулсан талаар баримт ирүүлээгүй. Нэхсэн боловч ирүүлээгүй. Бид тайлангаа зээлийн хороонд танилцуулсан” гэжээ.

Харин Сайнзаяагийн мэдүүлэгт “Миний ажилд ороод анх авсан зээлийн судалгаа нь Газ импорт байсан. Энэ үед манай хэлтсийн ахлах мэргэжилтний орон тоо сул байсан. Хэлтсийн захирал Уянга өвчний улмаас чөлөө авсан байсан. Төслийн зээл санхүүжилтийн хэлтсээс Тогтохбаяр ахлах ирсэн. Би Газ импортын зээлийн судалгааг танилцуулсан. Дутуу, хангалтгүй байна гэж хэлж байсан бөгөөд шинээр ороод удаагүй байсан учир дүрэм журмыг мэдэхгүй дарга, захирал нараар хянуулалгүй , гарын үсэг зуруулалгүй холбогдох газруудад нь дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байсан. Намайг Энхбат захирал дуудаад өмнө нь ямар ажил хийж байсан бэ гэж асуугаад Газ импортын зээлийг яаралтай зээлийн хороогоор оруул гэж хэлж байсан. Намайг дуудаж хоёр удаа судалгаатай танилцсан. Газ импорт компани нь хугацаанд нь шаардлагатай материалуудыг ирүүлээгүй учир дараагийн санхүүжилт олгохгүй гэж мэдэгдсэн. Тэргүүн дэд захирал дуудаад төслийн үлдэгдлийг асуусан. Намайг ажиллах хугацаанд тэргүүн дэд захирал зөвхөн Газ импортын асуудал дээр л намайг дуудаж байсан. Харин бусад хэд хэдэн төслийн судалгаатай ерөнхий асууж л танилцаж байсан. Би анхны ажлаа дааж авсан учир тэргүүн дэд захирлыг бүх судалгаан дээр ингэж анхаардаг юм байхдаа гэж бодсон. Тэгсэн дараагийн төслүүд дээр тэргүүн дэд захирал танилцаж байгаагүй. Газ импорттой танилцаж байсан шиг танилцаж байсангүй” гэжээ.

12 : 57
2023-5-25

"Х тайлан гаргаж байсан компани 4.8 тэрбумын зээл авсан"

Улсын яллагч:

 -Мөрдөгчийн танилцуулга дээр Газ импорт компанийн танилцуулга бий. Мягмардорж 100 хувийн хувьцаа эзэмшигч. Үйл ажиллагаа нь гадаад худалдаа. 2012-2017 онуудын хооронд Х тайлан гаргаж байсан. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Багахангай дүүрэгт хаягдал батерей дахин боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөөд Х тайлан гаргаж байсан компани. Хөгжлийн банкнаас 2018 оны нэгдүгээр сарын 4-нөөс өдрөөс 10-ны өдөр хүртэл 4 тэрбум 881 сая 220 мянга 652 төгрөгний зээл авчээ. Тухайн компани нь төсөл хэрэгжүүлнэ гэж Хөгжлийн банканд хандахдаа үүсгэн байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулж байгаагүй, нэг хүний эзэмшлийн мөн Х тайлан гаргаж байсан компани.

Зээлийн хорооны тэмдэглэл дээр тухайн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр нь эрсдэлтэй гэж яригдаж байсан бөгөөд эрсдлийн асуудлыг нарийн сайн хараарай, хөрс шимтгэлийг асуудлыг анхаарах ёстойг дурдаад ам.доллар юм уу төгрөгөөр зээлийг нь өгөх асуудал яригдсан. Доллараар санхүүжүүлэхээр болоод эргээд орлогоо доллараар авах тэмдэглэл авагдсан. Зээлийн удирдлагын хорооны гишүүн, тэргүүн дэд захирал Энхбатын зүгээс энэ зээл дээр идэвхтэй оролцож, гурван  жилдээ зээлийг төлнө, Солонгосоос зураг төслөө авчраад зургадугаар сард ашиглалтад орно гэх мэтээр ярьжээ. Байгаль орчны үнэлгээ хийгдээгүй байсан учир Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангахгүй байхад л Солонгосын талдаа мөнгөө шилжүүлээд тэд нар нь ирээд энэ асуудлыг шийдэх ёстой мэтээр хурал дээр ярьжээ. Үйлдвэр бариулахын тулд магадлал хийлгэх ёстой байдаг. Газ импорт компанийн Багахангай дүүрэгт баригдаж байгаа хаягдал батерей дахин боловсруулах үйлдвэр нь магадлал хийлгэхээр Барилга хөгжлийн төвийн цахим мэдээлэлд хандаагүй байна гэх албан бичиг бий.

Газ импорт нь компани нь Хөгжлийн банкнаас 4 тэрбум 857 сая 553 мянга 666 төгрөгийн зээл авснаас зориулалтын дагуу 2 тэрбум 320 сая 533 мянга 49 төгрөгийг баримтаар зарцуулжээ. Зөрүү 2 тэрбум 547 сая 20 мянга 627 төгрөгийг холбогдох зориулалт бусаар ашигласан гэж үзэхээр байна гэж дүгнэлт гарчээ. Зээлийн гэрээ болон бусад нэмэлт гэрээгээр Хөгжлийн банкны санхүүжилтийг зориулалтын бус ашиглахыг хориглосныг дурдаад холбогдох баримтуудыг хавсаргасан мөрдөгчийн магадлагаа байна.

12 : 11
2023-5-25

"21.2 тэрбумын санхүүжилтийг зориулалт бусаар ашигласан гэх үндэслэлтэй"

Улсын яллагч:

-Гэрч Капитал банкны эрх хүлээн авагч Мөнх-Өлзийгийн мэдүүлэг. Мэдүүлэгт “Капитал банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүнээр хэзээнээс эхлэн ажилласан бэ гэхэд 2019 оны дөрөвдүгээр сараас 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллаж байгаа” гэжээ. Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчаас 2019 оны аравдугаар сард Хөгжлийн банканд хандан мэдээлэл хүргүүлэх, авахуулах тухай албан бичиг хүргүүлж, Капитал банкны холбогдох этгээд болох Монгол мах Экспо ХХК 2017 оны арваннэгдүгээр сард зээлийн гэрээний дагуу 15.3 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг авсан байдаг. Монгол мах Экспо ХХК-ийн Капитал банкан дахь харилцах дансаар 21 тэрбум 292 сая 981 мянга 751 төгрөг, 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр банк хоорондын их дүнтэй гүйлгээгээр орж ирсэн бөгөөд тус эх үүсвэрээс банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлж зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэж агуулгатай мэдээллийг өгсөн байдаг. Та албан бичгийг хэрхэн боловсруулсан талаараа ярина уу гэхэд “Тухайн албан бичгийг би боловсруулсан бөгөөд Капитал банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа Банкны тухай хуулийн заалтуудын хүрээнд Капитал банкны өмнөх удирдлагуудын хууль зөрчсөн үйлдэл болон холбогдох гүйлгээ, төлбөрийг шалгах ажлыг хийсэн. Капитал банкны өмчлөлийн зарим хөрөнгө нь тус зээлийн барьцаанд үүргийг гүйцэтгэл хангуулахаар авагдсан байж болзошгүй байсан. Үүнийг нягтлахаар албан бичгийг хүргүүлсэн. Хөгжлийн банктай байгуулсан Монгол мах Экспо ХХК-ийн зээлийн гэрээгээр 15.3 сая ам.доллар буюу 37.4 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай авахаар байгуулсан боловч зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар 21.3 тэрбум төгрөгийг Монгол мах Экспод олгосон гэж харагдаж байсан. Капитал банк дахь Монгол мах Экспо ХХК-ийн дансанд 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр 21.2 тэрбум төгрөг шилжсэн байсан. Тус харилцах данснаас 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр 14 удаагийн гүйлгээгээр 13.3 тэрбум төгрөг Капитал банкны онлайн гүйлгээний түр дансанд шилжсэн байдаг. Мөн 2018 оны зургадугаар сарын 13-ны өдөр 7.6 тэрбум төгрөгийг Батбаярын Болормаагийн тоот хадгаламжийн дансанд шилжүүлсэн. Мөн Капитал онлайн гүйлгээний данснаас 2018 оны нэгдүгээр сард 13.6 тэрбум төгрөгийг гурав хувааж, гүйлгээ хийсэн байдаг бөгөөд 8 тэрбум болон 3.2 тэрбумыг нь Чимэдийн Доржсүрэнгийн хугацаагүй хадгаламжийн данс руу, 2.3 тэрбум төгрөгийг Болормаагийн данс руу шилжүүлсэн байдаг. Доржсүрэнгийн хадгаламжийн данснаас 11.2 тэрбум төгрөг сар бүр хуримтлагдсан хүү болон татварын дараах 74.8 сая төгрөгийг Капитал банкны тоот онлайн гүйлгээний дансанд шилжүүлсэн. Мөн 11.2 тэрбум төгрөг болон сар бүр хуримтлагдсан хүү 11.3 тэрбум төгрөгийг Бишрэлт Холдинг компанийн харилцах дансанд шилжүүлсэн байдаг. Болормаагийн хадгаламжийн дансанд шилжиж орсон 2.3 тэрбум төгрөгийн сар бүр хуримтлагдсан хүү тоот дансанд шилжсэн. Мөн 7.6 тэрбум төгрөгийн сар бүр хуримтлагдсан хүүг тоот дансанд шилжүүлсэн. 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр бодогдсон татварын дараах 66.9 сая төгрөгийн хүүгийн хамт нийт 10.1 тэрбум төгрөгийг Бишрэлт Холдинг компанийн харилцах дансанд шилжүүлсэн. Бишрэлт Холдинг компанийн харилцах дансанд 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр Болормаа болон Доржсүрэн нарын дансанд 21.4 тэрбум төгрөг төвлөрсөн. 2018 оны арванхоёрдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Капитал банкны хамаарал бүхий компаниудаас 80 удаа гүйлгээгээр 12.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байдаг. Эцэст нь Капитал банк нь 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний хувь нийлүүлсэн хөрөнгийг Монгол банкны зөвшөөрлөөр 29 тэрбум төгрөгийг нэмэгдүүлж, гүйлгээ хийсэн. Үүнээс харахад Хөгжлийн банкнаас Капитал банкны хамаарал бүхий Монгол мах экспо ХХК-д 2017 онд зээлийн гэрээгээр 21.2 тэрбум төгрөгийн санхүүжилт зориулалт бусаар ашигласан, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн гэх үндэслэлтэй байна. Мөн албан бичгийг ямар зориулалттай явуулсан талаар тодруулахад “Албан бичгийг явуулсан зорилго нь Капитал банкны хөрөнгө нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа эсэхийг тогтоосон юм. Учир нь зээлийн зарцуулалт нь өмнө хэлсэнчлэн зориулалт бус байх магадлалтай байсан. Зээлийн барьцаанд Капитал банкны нэр дээрх хөрөнгө байхгүй байгаа талаар мэдэгдсэн” гэв.

12 : 03
2023-5-25

Улсын яллагч:

-Гэрч Капитал банкны эрх хүлээн авагч Мөнх-Өлзийгийн мэдүүлэг. Мэдүүлэгт “Капитал банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүнээр хэзээнээс эхлэн ажилласан бэ гэхэд 2019 оны дөрөвдүгээр сараас 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллаж байгаа” гэжээ. Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчаас 2019 оны аравдугаар сард Хөгжлийн банканд хандан мэдээлэл хүргүүлэх, авахуулах тухай албан бичиг хүргүүлж, Капитал банкны холбогдох этгээд болох Монгол мах Экспо ХХК 2017 оны арваннэгдүгээр сард зээлийн гэрээний дагуу 15.3 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг авсан байдаг. Монгол мах Экспо ХХК-ийн Капитал банкан дахь харилцах дансаар 21 тэрбум 292 сая 981 мянга 751 төгрөг, 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр банк хоорондын их дүнтэй гүйлгээгээр орж ирсэн бөгөөд тус эх үүсвэрээс банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлж зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэж агуулгатай мэдээллийг өгсөн байдаг. Та албан бичгийг хэрхэн боловсруулсан талаараа ярина уу гэхэд “Тухайн албан бичгийг би боловсруулсан бөгөөд Капитал банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа Банкны тухай хуулийн заалтуудын хүрээнд Капитал банкны өмнөх удирдлагуудын хууль зөрчсөн үйлдэл болон холбогдох гүйлгээ, төлбөрийг шалгах ажлыг хийсэн. Капитал банкны өмчлөлийн зарим хөрөнгө нь тус зээлийн барьцаанд үүргийг гүйцэтгэл хангуулахаар авагдсан байж болзошгүй байсан. Үүнийг нягтлахаар албан бичгийг хүргүүлсэн. Хөгжлийн банктай байгуулсан Монгол мах Экспо ХХК-ийн зээлийн гэрээгээр 15.3 сая ам.доллар буюу 37.4 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай авахаар байгуулсан боловч зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар 21.3 тэрбум төгрөгийг Монгол мах Экспод олгосон гэж харагдаж байсан. Капитал банк дахь Монгол мах Экспо ХХК-ийн дансанд 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр 21.2 тэрбум төгрөг шилжсэн байсан. Тус харилцах данснаас 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр 14 удаагийн гүйлгээгээр 13.3 тэрбум төгрөг Капитал банкны онлайн гүйлгээний түр дансанд шилжсэн байдаг. Мөн 2018 оны зургадугаар сарын 13-ны өдөр 7.6 тэрбум төгрөгийг Батбаярын Болормаагийн тоот хадгаламжийн дансанд шилжүүлсэн. Мөн Капитал онлайн гүйлгээний данснаас 2018 оны нэгдүгээр сард 13.6 тэрбум төгрөгийг гурав хувааж, гүйлгээ хийсэн байдаг бөгөөд 8 тэрбум болон 3.2 тэрбумыг нь Чимэдийн Доржсүрэнгийн хугацаагүй хадгаламжийн данс руу, 2.3 тэрбум төгрөгийг Болормаагийн данс руу шилжүүлсэн байдаг. Доржсүрэнгийн хадгаламжийн данснаас 11.2 тэрбум төгрөг сар бүр хуримтлагдсан хүү болон татварын дараах 74.8 сая төгрөгийг Капитал банкны тоот онлайн гүйлгээний дансанд шилжүүлсэн. Мөн 11.2 тэрбум төгрөг болон сар бүр хуримтлагдсан хүү 11.3 тэрбум төгрөгийг Бишрэлт Холдинг компанийн харилцах дансанд шилжүүлсэн байдаг. Болормаагийн хадгаламжийн дансанд шилжиж орсон 2.3 тэрбум төгрөгийн сар бүр хуримтлагдсан хүү тоот дансанд шилжсэн. Мөн 7.6 тэрбум төгрөгийн сар бүр хуримтлагдсан хүүг тоот дансанд шилжүүлсэн. 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр бодогдсон татварын дараах 66.9 сая төгрөгийн хүүгийн хамт нийт 10.1 тэрбум төгрөгийг Бишрэлт Холдинг компанийн харилцах дансанд шилжүүлсэн. Бишрэлт Холдинг компанийн харилцах дансанд 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр Болормаа болон Доржсүрэн нарын дансанд 21.4 тэрбум төгрөг төвлөрсөн. 2018 оны арванхоёрдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Капитал банкны хамаарал бүхий компаниудаас 80 удаа гүйлгээгээр 12.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байдаг. Эцэст нь Капитал банк нь 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний хувь нийлүүлсэн хөрөнгийг Монгол банкны зөвшөөрлөөр 29 тэрбум төгрөгийг нэмэгдүүлж, гүйлгээ хийсэн. Үүнээс харахад Хөгжлийн банкнаас Капитал банкны хамаарал бүхий Монгол мах экспо ХХК-д 2017 онд зээлийн гэрээгээр 21.2 тэрбум төгрөгийн санхүүжилт зориулалт бусаар ашигласан, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн гэх үндэслэлтэй байна. Мөн албан бичгийг ямар зориулалттай явуулсан талаар тодруулахад “Албан бичгийг явуулсан зорилго нь Капитал банкны хөрөнгө нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа эсэхийг тогтоосон юм. Учир нь зээлийн зарцуулалт нь өмнө хэлсэнчлэн зориулалт бус байх магадлалтай байсан. Зээлийн барьцаанд Капитал банкны нэр дээрх хөрөнгө байхгүй байгаа талаар мэдэгдсэн” гэв.

11 : 26
2023-5-25

"Б.Чойжилжалбуу захирал Капиталын өрийг төлүүлэх гэсэн хэсгийг арилгуулсан"

image

Улсын яллагч:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Тэмүүлэнгийн мэдүүлэг бий. Мэдүүлэгт “Миний бие Хөгжлийн банкны хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон оролцож байгаа учир эрх бүхий албан тушаалтнуудын буруутай үйлдлийн улмаас улсад их хэмжээний хохирол учруулсанд гомдолтой байгаа. Монгол мах Экспо ХХК-ийн зээлийн үлдэгдэл мэдүүлэг өгөх өдрийн байдлаар 32 тэрбум 178 сая 604 мянган 980 төгрөгийн нэхэмжилнэ” гэжээ. Мөн Хөгжлийн банкны зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Аззаяагийн мэдүүлэг байгаа. Мэдүүлэгт “Намайг ажиллаж байхад Хөгжлийн банкны дэд захирал, актив пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Чойжилжалбуу, дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Мөнхбаяр нар хамт Чойжилжалбуу захирлын өрөөнд 2017 оны долдугаар сард төслийн санхүүжилт, зээлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Тогтохбаяр бид хоёрыг дуудан “Яаралтай хоёр зээл ирсэн байгаа. Та хоёр нэг нэгээр нь аваад мэргэжилтэнтэйгээ судал” гэж Мөнхбаяр захирал хэлсэн. Чойжилжалбуу захирал “Бишрэл группын хоёр зээл байгаа. Маш яаралтай” гэсэн. Тухайн үед бид хоёрт ямар нэгэн материал өгөөгүй ба намайг Монгол мах Экспог, Тогтохбаярыг Монгол эм импексийн зээлийг судал гэж шууд хуваарилсан. Энэ хоёр компани зээл авах албан хүсэлт ирүүлээгүй байсан. Хүсэлт нь ирэхээс өмнө бид хоёрыг яаралтай судлаад хурлаар танилцуул гэсэн. Чойжилжалбуу, Мөнхбаяр хоёр захирал өрөөндөө дуудаж уулзсаны дараа 2-3 хоногийн дараа дээрх хоёр компани зээл авах хүсэлтээ ирүүлсэн. Зээлийн хүсэлтийг аваад судлаад шаардлага хангахгүй байна гэх жагсаалтыг гаргаж, шаардлагын дагуу холбогдох материалуудыг нэхэхээр “Одоо хийж байна” гэдэг хариу өгдөг байсан. Бишрэлт группыг төлөөлж Янжин гэх хүн Чойжилжалбуу захирлын өрөөнд ирээд манайхаас шаардсан материалуудыг Чойжилжалбуу захиралд хэлсэн байдаг. Чойжилжалбуу захирал бид хоёрыг өрөөндөө дуудаад орохоор нөгөө Янжин сууж байдаг. Чойжилжалбуу захирал байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан, барьцаа нь хүрэхгүй бол хүргээд зээл олго гэсэн нөхцөл оруул гэсэн. Хуулийн шаардлага хангаагүй нөхцлүүдийг хэлэхээр зээлийн саналдаа нөхцөлтэйгөөр оруулчих гээд хэлдэг байсан. Бид журмаараа зээлийн судалгааны материалыг зээлийн газрын захирал Мөнхбаярт танилцуулж, үүрэг чиглэл авах ёстой боловч Чойжилжалбуу захирал долоо хоногт 1-2 удаа өрөөндөө дуудаж, өдөр бүр утсаар ярьж, асуудаг байсан. Чойжилжалбуу захирал өрөөндөө дуудах бүрт Янжин гэх бүсгүй байнга суудаг байсан. Бид шаардлагын дагуу материал нэхэхээр ямар нэгэн байдлаар Чойжилжалбуу захирал мэдчихсэн дуудаад нөхцөлтэйгөөр оруулчих, хурдал гэж байнга шахаж, шаарддаг байсан. Чойжилжалбуу захирал “Та нар яагаад удаан судлаад байгаа юм бэ? Үр дагаврыг нь хүлээх юм уу? Хурдан хурлаар оруул” гэдэг байсан. Эрсдлийн үнэлгээ, хуулийн үнэлгээ зэргийг гаргуулах гэхээр материал нь дутуу болохоор өгч чаддаггүй байсан. Тэгээд Чойжилжалбуу захирал өг гэхээр нь дүгнэлт гаргуулахаар өгтөл авчихдаг ба нэмэлт материал хүлээхгүйгээр дүгнэлт нь гарчихдаг. Чойжилжалбуу захирал хариуцсан газрынх нь захирлуудад яриад хэлчихсэн байсан учраас материалыг дутуу байсан ч гэсэн авдаг байсан бөгөөд Монгол мах экспо нь Капиталын хамааралтай гэх утгаараа Капиталын зээлийг төлүүлэх шаардлагыг тавьж, танилцуулга дээр бичихээр Чойжилжалбуу захирал Капиталын өрийг төлүүлэх гэсэн хэсгийг арилгуулсан. Харин Монгол банкны лавлагаан дээр Капитал банкны зээл хэвийн байгаа юм шиг тэр хамаагүй гэдэг байсан. Экспортлох зөвшөөрөл авах ёстой ба авсан тохиолдолд орлого баталгаажих ёстой байдаг. Зээл авахаас өмнө уг зөвшөөрлийг авах ёстой гэж байсан. Зээлийн удирдлагын хорооны хурал дээр Батбаяр захирал “Зээлээ аваагүй юм чинь яаж энэ зөвшөөрлийг авах юм бэ?” гэж хэлээд гэрээний заалт болгон оруул гэж хэлсэн. Хууль судалгааны явцад шийдвэр гарахаас өмнө, гэрээ байгуулахаас өмнө, зээл олгохоос өмнө гэж нөхцлүүдийг заагаад хугацааны зохицуулалт бол хууль журман дээр байхгүй. Учир нь нөхцлүүдийг нааш цааш гүйлгээд байдаг байсан. Зээлийн удирдлагын хорооны хурал дээр Чойжилжалбуу захирал дэмжсэн байр суурьтай байсан ба гишүүд асуулт асуухаар өөрөө хариулдаг, шийддэг байсан. Шаардлага хангаагүй байхад нь шийдвэр гаргасан” гэжээ.

10 : 49
2023-5-25

"Хөгжлийн банкны 21.3 тэрбум төгрөгийн зээлийг юунд зарцуулсныг би мэдэхгүй"

Улсын яллагч:

-Сод-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг байна. Энэ мэдүүлэгт “Монгол мах Экспо ХХК-д зээл олгох асуудал бол зээлийн удирдлагын хорооны үеэр би мах экспортлох гэж байгаа болон дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөл нь байхгүй байна. Хоёрдугаарт, экспортлохын тулд яамнаас квот авдаг. Энэ квотыг авч чадах уу? Ядаж нөөцийн мах нийлүүлэх боломж байгаа юу? Мах нөөцлөх зоорь байгаа юу? Барилгууд нь гүйцэт ашиглалтад ороогүй, барьцаа хөрөнгө нь дутуу гүйцэтгэлтэй байна. Эдгээрийн үнэлгээг дахин харах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн боловч зээлийн удирдлагын хорооны гишүүд дэмжээгүй. Олонхын саналаар шийдвэрлэсэн. Гэрч Н.Цэрмаасүрэнгийн мэдүүлэг бий. Энэ хүн Монгол мах Экспо ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Мэдүүлэгт “Хөгжлийн банкны 21.3 тэрбум төгрөгийн зээлийг юунд зарцуулсныг би мэдэхгүй байна. Манай компанийн удирдлагууд надад хэлэхдээ Капитал банкны дансанд зээлийн мөнгө орсон чинь Монгол банк Капиталтай хамааралтай компаниудын гүйлгээг хийлгэхгүй зарцаасан гэж байсан. Зээлийн төсөл хөтөлбөрт дээрх мөнгөнөөс зарцуулсан зүйл байхгүй. Санхүүгийн анхан шатны баримт байхгүй. Энэ тухай ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй. Шинжээчийн дүгнэлт байгаа. Монгол банкны шинжээч Мандахнарангийн дүгнэлтэд “Хөгжлийн банкны зээлийн бодлого, журмаар тавигдах шаардлага бий. Монгол мах Экспо ХХК-ийн барьцаа хөрөнгө хэсгийн тооцооллоос үзэхэд барьцаа хөрөнгийн харьцаа 161.15 хувь байгаа нь журмын шаардлагыг хангахгүй байна. Зээл, барьцаа хөрөнгийн харьцаа 161.15 хувь бөгөөд журманд олгох зээлийн хэмжээ нь тухайн барьцаа хөрөнгийн үнэлгээний 90 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байдаг. Гэтэл зээл олгожээ. Капитал банк нь Хөгжлийн банкнаас зургаан хөтөлбөрийн хүрээнд олгогдсон 73.6 тэрбум төгрөгний зээлээс 20.4 тэрбум төгрөгний зээлийн хугацаа нь хэтэрсэн байгаа бөгөөд хөтөлбөр тус бүрийн хугацаа хэтэрсэн хоног харилцан адилгүй байна. Байгаль орчны үнэлгээ хийгдээгүй, төсөл, төсөв батлагдаагүй, мах экспортлох тусгай зөвшөөрөл гараагүй, Капитал банк болон Эрдэнэ зам ХХК нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй байхад Монгол мах экспо болон Монгол эм импекс концернд зээл олгосон нь Хөгжлийн банкны тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2023-05-25 102.88.68.125

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган дол

Avatar

DR. ADITYA 2023-05-25 129.205.113.182

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган дол

Avatar

DR. ADITYA 2023-05-25 129.205.113.153

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

DR. ADITYA 2023-05-25 129.205.113.153

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Томас 2023-05-25 104.254.90.58

Танд яаралтай зээл хэрэгтэй байна уу, та үүнийг яаж хийхээ мэдэхгүй байна уу? PennyMac хэмээх хууль ёсны зээлийн компани байдаг бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл pennymacfinancialservices@aol.com цахим шуудангаар эсвэл WhatsApp +48573508552 дугаартай холбогдоно уу.

Avatar

DR. ADITYA 2023-05-25 197.211.63.96

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

Avatar

DR. ADITYA 2023-05-25 197.211.53.126

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Нэргүй 2023-05-25 202.126.88.237

Zahiral darga gesen alvan tushaaltangudad bvh nasaar ni horih yalvugch zeeliin mergejilten nart 20 deesh jil yalvuguhud sjudarga esond niitseh yum bna zeeliin mergejiltengvvd shudarga baij tuhain ved ni huuliin baiguullagad handaj bgaagvi medseer baij gariin vseg zursan shudarga bus ajiladan bna zahiralvdarga nar ni shud avilgal avahiin tuld demheed hamjaad l yavsan bna shdee odoo oligdoohon yaliin uguud yavuul

Avatar

Нэргүй 2023-05-25 124.158.107.35

сайхан тэмбүүнүүд юмаа

Avatar

зочин 2023-05-25 59.153.86.196

Бүгдийг хорьж шоронд хий. өрийг нь төлүүлж, хүүхдийн мөнгийг олгох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-05-25 66.181.161.31

Ичиж үхдэггүй юм байх даа. Зээлийн мөнгөнөөс 10 хувь аваад цаад этгээд нь яаж зээлээ төлнө гэж бодож байна аа? Ингээд бодохоор л энэ авилгачин хүүрнүүдийг өрөвдөхгүй, өршөөлгүй яллах хэрэгтэй. Ядахдаа энэ улаан цайм батлагдаж буй хулгайчуудын мууг нь үз. Хамаг хөрөнгийг нь хураа. Төрд ажиллах эрхийг насаар нь цуцла. Ерөөсөө авилгачин гэдэг нь батлагдсан л бол төрд дахиад бүү ажиллуул. Энэ бол хамгийн том шийтгэл байх ёстой. Шорон, торгууль чухал боловч дараагийн шатны шийтгэлд орно. Авилгачин, х

Avatar

Нэргүй 2023-05-25 66.181.161.31

улгайчуудыг төрд дахин бүү ажиллуул. Ер нь хулгай гэснээс ердийн ахуйн хулгайч, малын хулгайчуудын хуулийг ч чангаруул. Хулгай л бол хулгай. Зарим нь бүр энэ жоохон юм хулгайлаад ихээр шийтгүүллээ. Эвий зайлуул, ямар тэрбумаар нь хуссан биш гэх гээд байна. Ямар ч хулгай ялгаагүй, агаар нэг. Бусдын боломжийг зөвшөөрөлгүйгээр хүртэнэ гэдэг бол хулгай. Хуйвалдсан бол зөвшөөрөлгүй гэсэн үг. Бүх төрлийн хулгайтай хатуу тэмцэцгээе!

Avatar

Нэргүй 2023-05-25 202.55.191.130

*da yumaa

Avatar

chh 2023-05-25 64.119.25.215

bvh zeel 10 huvin avilgalar olhogdson

Avatar

Нэргүй 2023-05-25 64.119.20.104

Та нарын дахин дахин сонгодог МАН чинь ийм л хулгайчууд!!!

Avatar

Зочин 2023-05-25 139.5.219.124

Ардчилагч гэх этгээдүүд бол үүнээс хамаагүй ноцтой гэмт хэрэгтнүүд олонтой.Саяхан хүртэл хуулийн байгуулгын бүх эрх эд нарын гарт байсан Засгийн эрхийг ч мөн саяхан хүртэл төлөөлж байв Тухайн үед яагаар энэ бүх хэргийг илрүүлж арга хэмжээ аваагүй энэ олон жил болов.Ардчилагч гэх этгээдүүд төрд дахин гарвал ямар ч ноцтой хэрэг тас дарагдана, Завшаад л дуусна .Үүнийг яаж хэрэгжүүлэхээ эд нар сайн мэднэ Туршлагажсан хүмүүс

Avatar

Нэргүй 2023-05-25 193.143.67.127

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Сок2 2023-05-25 202.126.90.62

Энд нэг гоё дүр зураг гарч ирнэ. Тэд бүгд 1-2 жил тэнсэн харгалзах юмуу гэрийн нөхцөлд бугуйвч зүүлгэх шагнал оноох нь лавтай байна. 10к хулгайлсан хүн 10 жил хоригдох ял авдаг, 10, 100 тэрбум бол 1,2 жилийн тэнсэн авдаг үнэнжаргал юмаа

Avatar

Нэргүй 2023-05-25 202.9.46.39

Х тайлан гаргадаг компани 4,8 тэрбум төгрөгийн зээл авна аа гэдэг чинь төрийн мөнгө буруу замаар орсны бодит нотолгоо.

Avatar

ЗОЧИН 2023-05-25 103.229.122.51

ХБ-ны ДЭД ЗАХИРАЛ ЧОЙЖИЛЖАЛБУУ ӨӨРТӨӨ 45 ТЭРБУМЫГ ЗЭЭЛ НЭРЭЭР ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЧ НААД НӨХЦӨЛ БҮРДЭЭГҮЙ ЗЭЭЛҮҮДИЙГ АСАР ТОМ АВИЛГААР ОЛГУУЛДАГ БАЙСАН НЬ ИЛТ БНА Ш ДЭЭ, НААД ХУЛГАЙЧ, АВИЛДГАЧАА БАРЬЖ ХОРИОД БҮХ ЗЭЭЛИЙГ НЬ ХҮҮТЭЙ НЬ ТӨЛҮҮЛЭЭД ЦААЗАЛ, ӨӨР ЭНЭ ХУЛГАЙЧТАЙ ЯРИХ ЮМ ОГТ АЛГА, ШУУД ЦААЗАЛ.

Avatar

зочид 2023-05-25 64.119.21.107

энд асар их авилгал хуйвалдаан, хулгай нуугдаж байна. Батбаяр гэдэг хүн уг нь монголбанкны нэгдүгээр орлогчийн алба хашиж байсан ба хүүхдүүд, хүргэн нар нь ийм хулгайч нар болгож өсгөждээ. ингэж амьд явахаар амиа эд нар хорловол таарна. баахан эд хөрөнгө нь эцсийн дүнд гай болж нийгмийн шившиг болоод яаанадаа уг нь манай Ховдын хүмүүс шүүдээ зайлуул насны эцэст ингэж муугаа үзэж, үхснн хойно нь үр хүүхдүүд нь насаараа нийгэмд ад шоо үзэгдэж явах заяатай ажээ Хайран нутгийн нэр хүнд

Avatar

Зочин 2023-05-25 202.126.90.140

Монголын нийт хулгайч авилгачдын 10 хувийг олон нийтийн өмнө цаазалбал монголд хулгай авилга багасаж монгол улс сөнөхөөс аврагдаж магадгүй.

Avatar

Нэргүй 2023-05-25 202.9.40.175

Чойжилжалбуу хулгайчийг цаазаар аваач.Иймэрхүү даварсан гаруудад хатуу хариуцлага өгөхгүй бол хойч үе маань бас л даварч улс орон маань сүйрнэ.Хөгжлийн банкны зээлийн хорооны луйварчдад хатуу арга хэмжээ аваач.Нөгөө Дөлгөөн гэгч хуйлгайч хаана юу хийж б.на????

Avatar

MGL 2023-05-25 117.111.15.159

Тэр Чойжилжалбууг шүүсийг нь шахаач

Avatar

Нэргүй 2023-05-25 64.119.21.107

ХУЛГАЙЧ АРИУНБОЛД, ХЛГАЙЧ ЭРҮҮГИЙН ШИЛДЭГ ТӨЛӨӨЛӨГЧ ЭЛЕМЕНТ ГААРСАН ХУЛГАЙЧ БАТБАЯРЫН УНДАРМАА НАР АРД ТҮМНИЙ МӨНГӨ ХУЛГАЙЛАНЧИД ЗАВШСАН ЭНЭ АСАР Х МӨНГӨӨ ТӨЛ ЯЛАА ЭДЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж