2024 оны сонгуульд Бүгд найрамдах намаас Трамп тэргүүлж байна

2024 оны сонгуульд Бүгд найрамдах намаас Трамп тэргүүлж байна

2024 оны сонгуульд Бүгд найрамдах намаас Трамп тэргүүлж байна

АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 оны арваннэгдүгээр сард болно. "CNN"-ийн санал асуулгаар өрсөлдөөний эхний шатанд Бүгд найрамдах намаас Дональд Трамп хамгийн олон санал авчээ. Бүгд найрамдах нам болон Бүгд найрамдах намыг дэмжигчдийн 53 хувь нь Трампийг сонгосон бол Рон ДеСантис 26 хувийн санал авсан. Санал асуулга явагдсанаас хойш хэд хоногийн дараа Өмнөд Каролина мужийн сенатор Тим Скотт нэр дэвшихээ зарлажээ. 

Бүгд найрамдах намд нэгдсэн сонгогчдын олонхи нь Трамп, ДеСантис хоёрын аль нэгийг сонгох хүсэлтэй байна. Судалгаанаас харахад сонгогчдын ихэнх нь анхан шатны сонгуульд хэд хэдэн нэрийг аль хэдийнэ өрсөлдөөнөөс хасчээ. Тодруулбал, сонгогчдын 60 хувь нь Нью-Жерси мужийн захирагч асан Крис Кристиг ямар ч нөхцөлд нэр дэвшүүлэхгүй гэсэн байна. Мөн 55 хувь нь Арканзас мужийн амбан захирагч асан Аса Хатчинсон, Нью Хэмпшир мужийн захирагч Крис Сунуну нарыг хэзээ ч дэмжихгүй гэж хариулжээ.

Дональд Трампийн хувьд бүх насны сонгогчдын дунд ижил саналаар тэргүүлж байна. Энь гуравдугаар сарынхаас илт өөрчлөгдсөн үзүүлэлт юм. Тодруулбал, 45-аас дээш насныхны дэмжлэгийн хувь гуравдугаар сард харьцангуй бага байжээ.

Сонгогчдын бараг тал хувь буюу 52 хувь нь Трампийг Бүгд найрамдах намаас гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөр гэж үзжээ. Харин 35 хувь нь бага зэрэг магадлалтай гэж, 13 хувь нь магадлал багатай эсвэл магадлал огт байхгүй гэж хариулсан байна. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Доналд Трампыг одоо бүх Америкчууд дэмжиж байгаа. Тэр ялна. 2023-05-25 103.57.95.115

Америкчууд та нарыг одоо Доналд Трамп гуай л аварна шүү.

Avatar

Нэргүй 2023-05-25 216.200.84.187

y;

Avatar

Зочин 2023-05-25 139.5.219.124

Ардчилал гэгч нь жинхэнэ дарангуйлал болохыг Байдан түүний тойрон хүрээлэгчид үйлдлээрээ яг харуулж байна .Үндэстэн ястнаар ялгаварлан гадуурхагч харгис зэрлэг Украины нацистүүдийг ардчиллын үлгэр жишээ орон гэж магтана..Бусад орны эсрэг дайн сөргөлдөөн үймээн самуун үүсгэж тусгаар тогтнолд нь халдана. Эдийн засгийн хориг тавьж айлган сүрдүүлнэ.Бусдыг өөрийн хамааралд оруулж боол шиг дарлаж мөлжихийг хичээнэ Дэлхийг ганцаар захирах ,шинэ колоний систем буй болгохыг зорино

Avatar

Нэргүй 2023-05-25 150.129.141.123

зөв

Avatar

Нэргүй 2023-05-25 66.181.161.20

Путины бууны нохой, сэтгэцийн өвчтэй агуу ихийн солиоролтой зөнөг өвгөн

Avatar

Нэргүй 2023-05-25 150.129.141.123

эргүү орк чи одоо олон улсын байдлыг мэдлээ юү? Ану Нато Оросын эсрэг Украйныг бэлдэж бсан. Оросыг задалж, байгалийн баялагийг нь цөлмөх санаархал хэдэн зууны өмнөөс эхлэлтэйг мэдэх үү, мал минь. Орос байгаагүй бол Монгол гэдэг улс байхгүй байх бсан юм, харь элэгтэн минь.

Avatar

Зочин 2023-05-25 64.119.27.193

Монгол гэж гүрэн байгаагүй бол орос гэж Киевийн ханлиг бөйсаар дуусах байсан гэдэгшд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж