Орос, Хятад улсууд худалдааны шинэ дээд амжилт тогтооно

Орос, Хятад улсууд худалдааны шинэ дээд амжилт тогтооно

Орос, Хятад улсууд худалдааны шинэ дээд амжилт тогтооно

ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин Бээжинд айлчилж байна. Москва барууныхнаас тусгаарлагдаад буй энэ цаг үед Орос, Хятад хоёр улс шинэ дээд амжилт тогтоож, 200 тэрбум ам.долларын худалдааны гэрээ байгуулах төлөвтэй байна. Энэ нь

"Хоёр улсын удирдагчдын хэлэлцэж тохирсны дагуу энэ жил бид зорилгодоо хүрч, нийт худалдааны хэмжээг 200 тэрбум ам.долларт хүргэнэ гэж найдаж байна. Хятадтай эрчим хүчний салбарт хамтран ажиллах нь Оросын нэн тэргүүний чиглэл мөн" гэж Шанхайд болсон бизнес форумын үеэр Мишустин хэлжээ.

Украины эсрэг дайн эхлүүлснээсээ хойш Орос улс барууны хориг арга хэмжээнд өртөж, дэлхийн эдийн засгаас тусгаарлагдсан. Гэвч Оростой хязгааргүй түншлэлээ тунхагласан Хятад улс нь хориг арга хэмжээний үр нөлөөг бууруулж, тэдний эдийн засгийг аварч байна. Хоёр улсын худалдаа өнгөрсөн онд 30 хувиар өсч, 190 тэрбум хүрсэн. Тэгвэл Хятадын гаалиас мэдээлж буйгаар энэ оны эхний дөрвөн сарын байдлаар худалдааны хэмжээ 41 хувиар өсчээ.

Энэ үзүүлэлтийн дийлэнх хувь нь ОХУ-ын эрчим хүчний экспорттой холбогдоно. ОХУ-ын шадар сайд Александр Новакийн мэдээлснээр энэ жил ОХУ-ын эрчим хүчний экспорт 40 орчим хувиар өсөх магадлалтай аж.

200 тэрбум ам.долларын худалдааны багагүй хувийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эзэлнэ. Хятад улс Оросоос илүү их хэмжээний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаж авах бол хятад компаниуд дотооддоо илүү их автомашин үйлдвэрлэх юм.

Түүнчлэн хоёр улс санхүүгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Оросын төрийн өмчит "VTB" банкны гүйцэтгэх захирал Андрей Костины хэлснээр хоёр улсын худалдааны 70 гаруй хувийг юань, рублиэр хийжээ.

Хятадын ерөнхий сайд Ли Цян өчигдөр /2023.05.24/ Бээжин хотноо Мишустинтай уулзаж, Оростой олон салбарт прагматик хамтын ажиллагаагаа ахиулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мишустин ч бас энэ үеэр "Ши Жиньпин, Путин нарын тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд хоёр улсын засгийн газар хамгийн дээд түвшинд хүчин чармайлт гаргаж байгааг онцолжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-05-25 122.201.19.190

бензин тосоор чин хангаж байгаа ганц улс бол орос олигтойхон бензин нефтийн үйлдвэр байгуулж чадахгүй байж оросийг эсэргүүцээд байх шаардлагаггүй

Avatar

Зөнч 2023-05-25 66.181.183.176

орос сүйрлийнхээ эцсийн шатанд оров, бололтой.оросын дараагийн эрөнхий сайдын нэр Ми шу тин

Avatar

Ихийг мэдэгч 2023-05-25 2.72.47.97

молодецы китайцы и русские. Муу сайн индусуудыг дййлж байна даа, дийлж.бана.

Avatar

Хотын уугуул 2023-05-25 202.126.88.138

"Хохирсон биш завшав" гэдэг шиг Орос, Хятад хоёр улс хүчээ явч байна даа. Харин АНУ нь 6 сарын 1 гэхэд дефолт буюу Санхүү, эдийн засгийн дампуурал болох гэж байна.

Avatar

Нэргүй 2023-05-25 202.21.107.41

ЕВРОПЫН ХУУЧИН СОЦ ОРНУУД ОРОСТОЙГОО НЭГДСЭН НЬ ДЭЭР ДЭЭ КККК

Avatar

Нэргүй 2023-05-25 66.181.191.61

хятад ч ялах нь яллаа.барьцаа ахиулаад алс дорнод өвөрбайгаль.сибирь бас гадаад монгол гэхвий чин гүрний алдагдсан нутаг гэж улин донгоддог шүү хятадууд

Avatar

үнэн 2023-05-25 202.21.126.82

Энэ дайнд Хятад ялж, Орос ялагдлаа. Ингээд хятад хязгааргүй хурдаар хөгжих боломж нээгдлээ. Сибир Хятадын ашиг тусын тулд боллоо.

Avatar

Зочин 2023-05-25 64.119.26.24

Барууны хөрөнгөтнүүд,ОХУ-д хориг тавьж.дайн өдөөж, энэ орныг сүйрүүлэхээр оролдсон ч бүтсэнгүй.Харин өөрсдөө ОХУ-ын хямд түүхий эд эрчим хүчний эх үүсвэрээс салж ,эдийн засаг нь хүндэрч,имфляц болж, юмны үнэ өсч, үйлдвэрүүд хаагдаж, иргэдийн амьдрал хүндрэв.Барууны тулгалтыг үл ойшоон,улс орныхоо эрх ашгийг илүүд үзсэнээс үндсэндээ хоригт орсон олон орон бий.Тэд хамтран ажиллаж, барууны хоригийг амжилттай давж,эдийн засгаа улам бэхжүүлсээр байна.Барууны ноёрхолоос бүгд зугтаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж