Орос, Хятад улсууд худалдааны шинэ дээд амжилт тогтооно

Хуучирсан мэдээ: 2023.05.25-нд нийтлэгдсэн

Орос, Хятад улсууд худалдааны шинэ дээд амжилт тогтооно

Орос, Хятад улсууд худалдааны шинэ дээд амжилт тогтооно

ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин Бээжинд айлчилж байна. Москва барууныхнаас тусгаарлагдаад буй энэ цаг үед Орос, Хятад хоёр улс шинэ дээд амжилт тогтоож, 200 тэрбум ам.долларын худалдааны гэрээ байгуулах төлөвтэй байна. Энэ нь

"Хоёр улсын удирдагчдын хэлэлцэж тохирсны дагуу энэ жил бид зорилгодоо хүрч, нийт худалдааны хэмжээг 200 тэрбум ам.долларт хүргэнэ гэж найдаж байна. Хятадтай эрчим хүчний салбарт хамтран ажиллах нь Оросын нэн тэргүүний чиглэл мөн" гэж Шанхайд болсон бизнес форумын үеэр Мишустин хэлжээ.

Украины эсрэг дайн эхлүүлснээсээ хойш Орос улс барууны хориг арга хэмжээнд өртөж, дэлхийн эдийн засгаас тусгаарлагдсан. Гэвч Оростой хязгааргүй түншлэлээ тунхагласан Хятад улс нь хориг арга хэмжээний үр нөлөөг бууруулж, тэдний эдийн засгийг аварч байна. Хоёр улсын худалдаа өнгөрсөн онд 30 хувиар өсч, 190 тэрбум хүрсэн. Тэгвэл Хятадын гаалиас мэдээлж буйгаар энэ оны эхний дөрвөн сарын байдлаар худалдааны хэмжээ 41 хувиар өсчээ.

Энэ үзүүлэлтийн дийлэнх хувь нь ОХУ-ын эрчим хүчний экспорттой холбогдоно. ОХУ-ын шадар сайд Александр Новакийн мэдээлснээр энэ жил ОХУ-ын эрчим хүчний экспорт 40 орчим хувиар өсөх магадлалтай аж.

200 тэрбум ам.долларын худалдааны багагүй хувийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эзэлнэ. Хятад улс Оросоос илүү их хэмжээний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаж авах бол хятад компаниуд дотооддоо илүү их автомашин үйлдвэрлэх юм.

Түүнчлэн хоёр улс санхүүгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Оросын төрийн өмчит "VTB" банкны гүйцэтгэх захирал Андрей Костины хэлснээр хоёр улсын худалдааны 70 гаруй хувийг юань, рублиэр хийжээ.

Хятадын ерөнхий сайд Ли Цян өчигдөр /2023.05.24/ Бээжин хотноо Мишустинтай уулзаж, Оростой олон салбарт прагматик хамтын ажиллагаагаа ахиулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мишустин ч бас энэ үеэр "Ши Жиньпин, Путин нарын тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд хоёр улсын засгийн газар хамгийн дээд түвшинд хүчин чармайлт гаргаж байгааг онцолжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж