Японы Ерөнхий сайд Фүмио Кишида хэлэхдээ, тус улс НАТО-гийн гишүүн болох төлөвлөгөөгүй боловч аюулгүй байдлын эвсэлийн харилцаа холбооны оффисыг Токиод нээх төлөвлөгөөг хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр өчигдөр парламентын чуулган дээр "тус оффисыг байгуулах талаар НАТО-д ямар нэгэн шийдвэр гаргасныг би мэдэхгүй байна. Гэхдээ Япон улс НАТО-гийн гишүүн эсвэл ажиглагч орон болж элсэхээр төлөвлөөгүй" гэж мэдэгдсэн байна.
Өмнө нь энэ сарын эхээр АНУ-д суугаа Японы Элчин сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа, НАТО нь бүс нутагт зөвлөлдөх уулзалтыг явуулахын тулд Азид анхны оффисоо Токиод байгуулахаар төлөвлөж байна гэдгийг мэдэгдсэн юм.
Үүний хариуд Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин "Японы энэ алхамыг Ази, Номхон далайн бүс нутагт "хүлээн зөвшөөрөхгүй" бөгөөд Токио нь "түрэмгийллийн түүх"-ээ харгалзан "цэргийн аюулгүй байдлын асуудалд онцгой болгоомжтой хандах хэрэгтэй" гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Кишида ирэх долдугаар сард Литвад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байна гэж Киодо агентлаг өчигдөр орой Японы засгийн газрын албан тушаалтнуудаас иш татан мэдээлэв.
Япон улс нь өнгөрсөн амралтын өдрүүдээр Их-7 бүлгийн чуулганы зохион байгуулсан. Баян, ардчилсан орны удирдагч нар Хятадтай эдийн засгийн харилцаанд эрсдэлийг арилгахаар тохиролцож, Тайванийн хоолойг дамнан энх тайван, тогтвортой байдлыг хангахын чухлыг дахин баталгаажуулсан юм.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ