Рок’н Роллын домог Тина Төрнэр таалал төгслөө

Рок’н Роллын домог Тина Төрнэр таалал төгслөө

Рок’н Роллын домог Тина Төрнэр таалал төгслөө

Рок’н Роллын домог, 1980-аад оны поп хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг Тина Төрнэр удаан хугацаанд өвчнөөр шаналсны эцэст 83 насандаа таалал төгсчээ. Тэрээр 2016 онд гэдэсний хорт хавдар тусч, 2017 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн.

Түүний хэвлэлийн төлөөлөгч Бернард Дохерти Лхагва гаригийн орой  мэдэгдэл хийхдээ "Рок’н Роллын хатан хаан Тина Төрнэр Швейцарийн Цюрих хотын ойролцоо орших Куснахт дахь гэртээ хүнд өвчний улмаас 83 насандаа амар тайван нүд анилаа. Дэлхий ертөнц хөгжмийн домог, үлгэр жишээ хүнээ алдав" гэжээ. 

Тина Төрнэр 1939 оны арваннэгдүгээр сарын 26-нд төрсөн. Түүний эцэг эхээс заяасан нэрийг Анна Мэй Буллок гэдэг байв. Хүүхэд байхдаа тэрээр сүмийн найрал дуунд дуулж, улмаар өсвөр насандаа ирээдүйн нөхөр болох Айкийн хамтлагт дуулдаг байв. Дуулах авьяасыг нь олж харсан Айк түүнд Тина Төрнэр гэдэг нэрийг анх өгчээ. Тина Төрнэр бол хар арьст эмэгтэйчүүдийн рок’н ролл урсгалд оруулсан бодит хувь нэмрийн баталгаа юм. 

Нөхөр Айк Төрнэртэй 20 жил хамтарч ажилласны эцэст тэр 1980-аад онд "Private Dancer" цомгоор бие даан гарч ирж байв. Түүний амьдралын тухай өгүүлсэн гурван дурсамж, нэг ном, нэг мюзикл, нэг баримтат кино байдаг. Тина нэртэй баримтат кино 2021 онд дэлгэцнээ гарчээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-05-25 66.181.179.160

хайран хүн их юм хийжээ хар арьстай домогуудбн нэг байлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж