Тэрүнофүжи 10 давж, Кирибаяма озэкид хүрэхэд нэг даваа үлдлээ

Тэрүнофүжи 10 давж, Кирибаяма озэкид хүрэхэд нэг даваа үлдлээ

Тэрүнофүжи 10 давж, Кирибаяма озэкид хүрэхэд нэг даваа үлдлээ

Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.24/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. 11 өдрийн дараах байдлаар ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Асанояама нар арван даваа, нэг унаатай башёг тэргүүлсэн хэвээр байна. Өдгөө 29 настай, озэки асан Асанояма өчигдөр Мэйсэйг давсан бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэнг (7-4) дийлжээ.

2021 оны тавдугаар сараас хойш шийтгэлийн улмаас дээд зиндаанд барилдаагүй Асанояма түрүү бөхийн тоонд явж байсан Мэйсэйд гурав дараалсан ялагдлыг нь амсууллаа. Япон бөхчүүд дундаасаа ёкозүна цолонд хамгийн ойрхон гэгдэж байсан Асанояма цар тахлын үеэр дэглэм зөрчиж, гадуур явсан нь ил болсон билээ. Улмаар түүний озэки цолыг хурааж, зиндаа бууруулсан юм.

Кирибаяма Б.Лхагвасүрэн озэки цол хүртэхэд ердөө ганцхан даваа үлдлээ. Дэвжээний ах ёкозүна Какүрюү М.Анандын зодог тайлах ёслолд озэки цолтой оролцох хүсэлтэй тэрбээр өчигдөр Хирадоүмиг давж, есөн даваа, хоёр унаатай болов. Өнгөрсөн башёгийн аварга түүнд энэ башёд ч түрүүлэх боломж бий. Дээд зиндаанд хоёр дахь башёдоо барилдаж, дараалан качикоши хийн тун сайн яваа Хокүсэйхо Э.Даваанинж өчигдөр сэкивакэ Вакамотохарүд өвдөг шорооджээ.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Тамаваши Б.Мөнх-Оргил Ичиямамотог давж, таван даваа, зургаан унаатай болсон бол Чиёошома Г.Мөнхсайхан, Миторюү Б.Төрболд нар ээлжит ялагдлаа хүлээв.

Одоогоор түрүү бөхийн өрсөлдөөн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Асаонаяма, Кирибаяма Б.Лхагвасүрэн нарын хооронд өрнөж байна. Нацү башё өндөрлөхөд дөрвөн барилдаан үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-25 103.145.234.93

Энэ япончууд нар үзэхгүй нээ

Avatar

Нэргүй 2023-05-25 43.242.242.59

Монгол бөхчүүд минь сайн барилдаж байна. 15 дахь өдөр 2 монгол бөх цомын төлөө барилдаасай билээ. Гэхдээ Асанояма хүчтэй байгаа. Урьд озеки цолтойгоор 1 удаа түрүүлж байсан хүчтэй бөх юм. Кирибияма өнөөдрийн барилдаандаа хянуур барилдах хэрэгтэй. Бэртэлт авч болохгүй. Аварга Ган-Эрдэний сүүлийн 4 бөх бүгд дээд хэсгийн том цолтой бөхчүүд тул түүнд хэцүү байх нь ойлгомжтой. Ган-Эрдэнэ зодог тайлааддэвжээнийхэээзэн болохын тулд японы иргэн болсныг бид бүгд ойлгож байна.

Avatar

Зочин 2023-05-25 103.229.121.230

Крибаяма Лхагвасүрэн эхний өдрүүдэд амар хялбар даваа авахын тулд шилдэж татах мэх хийж байсан нь амжилтгүй болж ялагдал хүлээгээд байлаа. Харин сүүлийн өдрүүдэд хав залгож өөрийнхөө үндсэн барилдааныг гаргаж байгаа нь олон даваа авах боломжийг бүрдүүлж байна. Өнөөдөр озеки Такакешотой хав золгож барилдвал ялах бүрэн боломж байгаа. Амжилт хүсье. Монголчууд удахгүй шинэ озеки цолтоноо өлгийдөн авах болтцгай.

Avatar

Халх залуу 2023-05-25 203.17.23.177

Ганэрдэнэ самурай барахгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж