Н@мын хулгай-2

Н@мын хулгай-2

Үргэлжлэл… Өмнөхийн ЭНД-ээс уншина уу.

ТЭГШИТГЭЛ

Ерөнхий сайдын амнаас “тэгш эрх, тэгш байдал, тэгш бус хуваарилалт ард түмний өмч, нийгмийн өмч” гэх үгс гарах болжээ. Ганц Ерөнхий сайд ч биш, эрх баригдаас, АН-ын дарга Л.Гантөмөрийн амнаас ч тэр. “Мөн хүйсийн тэгш бус оролцоо, иргэдийн орлогын ялгаатай байдал зэрэг суурь нөхцөлүүд нь иргэдийн амьдралд зөрүүтэй  байдлыг бий болгодог тул хүний эрх, жендэрийн тэгш оролцоог ханган ажиллахад Монгол Ардын Нам бодлогоо чиглүүлнэ” гэж эхэлсэн МАН-ын дарга дүрдээ илүүдэл жингээ хасахгүй бол эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах тухай асуудал хөндөхийг ч байг гэх газаргүй талаар хэлсэн юм. Өөрөө өөхлөг байж бусдын “буян”-ыг буруутгасан болохоор бүсгүйчүүд “Толинд өөрийгөө хар” гэж тов тодорхой эсрэг зогссон билээ. Хэрэвзээ энэ үгийг Ерөнхийлөгч шиг бие бялдартай байгаад хэлсэн бол бидний хэд маань уухайлан дэмжиж, айлын гал тогоо руу, хүний оршихуй руу халдах байсныг бүү мэд…

Аюултай нь энэ яриа жингийн тухай яриа огт биш бөгөөд түүнд нь Ерөнхий сайдын хувиар санаа зовсон эмзэглэл бүр ч биш. Айлын охидыг, ээжийг, эмэгтэйчүүдийг албадан цэрэгт явуулах боолчлолын тухай яриа байв.

Өнөөдөр тусгай албадаас цагдаагийнхан хамгийн өндөр цалин авдаг бөгөөд тэд иргэдийн эрх чөлөөг бус эрх мэдлийг хамгаалж байна. Муу зүйл газар авахдаа амархан аж. Тураах дасгалын багш нар үйлчлүүлэгчдээ мөнгийг нь аваад загнаж, зандарч, элдэвээр доромжилж буй бичлэг интернэтээр дүүрэн болжээ.

Л.Оюун-Эрдэнэ “Авлига, баялгийн тэгш бус хуваарилалт, баян хоосны ялгаа Монголын нийгэмд газар авсан нь хөгжлийг хязгаарлагч бас нэг томоохон хүчин зүйл болж буй тул Монгол Улсын Засгийн газар үүнд онцгой анхаарч шударга ёсны тэмцлийг эхлүүлсэн” гэж мэдэгдсэн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хүний эрхийг хамгаалж дээдэлдэг, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийн төлөө эрх баригч намын хувьд илүү санаачилгатай ажиллана” гээд байгаа. Гэхдээ тэд яг үүнийхээ эсрэг хийдэг. Төрийн улам бүр данхайлгаж, татвар төлөгчдийн мөнгийг аль болох ихээр авч түүнийг хуваарилах тухай л тэд яриад байна. Гэхдээ тэгш эрх, тэгш хуваарилалтьн ийн цаана юу болдог вэ гэдгийг бид өнөөдөр хангалттай харж сууна.

Хуучин нийгэмд дарга, эрх мэдэлтнүүд тусгай эрх эдэлж, дэлгүүр хоршоо, тусгай хэрэгцээний машин, өндөр цалин, сургуулийн хуваарийг хүртэл авдаг илүү эрхтэй байсан. Өнөөдөр ч хүүхдийн сургуулийн төлбөр мөнгө, ах дүүсийн бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээл гээд бүгдийг нь бидний сайн сайхны төлөө нэрээр өөрсдөө завшиж байна.

Сонгуулиар тэд дахин сонгогдохын тулд тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох тухайгаа яриад эхэллээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа энэ талаар "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох ажлын хэсэг гарган ажиллаж байна” гэж мэдэгдсэн бөгөөд “Энэ онд ажил олгогчдыг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөгг зарцуулна. Тухайлбал ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт байнгын ажлын байраар хангасан аж ахуй нэгжид сар бүр 800 мянган төгрөгийг 4 сарын хугацаанд цалингийн дэмжлэг үзүүлэх хэлбэрээр олгоно" гэжээ. Энэ салбарыг хэрхэн тодорхойлох нь чухал биш. Үүгээр хэрхэн хуваарилалт хийх нь л тэдэнд чухал. Наанаа ажил олгогчдыг дэмжээд байгаа юм шиг хэр нь яг мөн чанартаа өрсөлдөөнийг үгүй хийж, үүнээс өөрсдөө нэр хүнд, ашиг олох тухай л яриад байна. "Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөр" гэгчээр ажил хийх эрмэлзэлтэй болгож, залуусын урам зоригийг бадраана гэж балайраад хэдэн их наядаар тэд "хооллов".  Хэдэн их наядаар бизнесийнхнийг дэмжинэ гээд хэний ойр дотныхон түүнийг хүртэв. Ийм л байдлаар Засгийн газрын бодлого, шийдвэр болгон ийнхүү хуйвалдааны, луйврын шинжтэй өрнөдөг болчихлоо.

Гэтэл бид нэгийг нөгөөгөөр солих тухай л бодож сууна. Шударга хүн нэг ч алга гэж харааж, тийм хүнийг л төрд гаргаж дахин “боолчлогдох” тухай шогширч сууна. Гэтэл “Эрх мэдлийн тухайд хүнд итгэх итгэлийн талаар ахин бүү дурс. Харин үндсэн хуулийн гинжин хэлхээг ашиглан завхралаас ангид байлга.” гэж АНУ-ын үүсгэн байгуулагч Thomas Jefferson аль эрт хэлжээ. Өнөөдөр халдаж болохгүй бол өөрчлөлт оруулах замаар Үндсэн хууль руу эрх баригчид халддаг болсон.

Тэдний ярьдаг нь “ард түмэн”, “нийгэм”, “олон нийт” гэх хоосон төлөөлөл. Үүгээрээ дамжуулан хувь хүний эрх чөлөө, орон зай руу хамгийн их довтолж байхад бид ч бой дагуулж буй нөхрийг сохроор дэмжих жишээний. Хамтач үзлийг хамгийн их ярих болсон энэ үед олонхоороо, нийгмийн сайн сайхны төлөө нэрээр хэнийг ч шонд өлгөж, шоронд хийж болдог боллоо.

…МУГЖ С.Жавхлан гишүүн явахдаа ордонд ташууртай орж олонхын эсрэг олдсон боломжоороо зогсдог байв. Олонхын хулгай дээрмийг харан, бодон бодон явсан эмзэглэл нь түүнийг “Би ганцаардаад байна” гэж дуулахад хүргэв. Монголд олонхын дээрэм, хулгай, дарангуйлал хуулиар, журмаар, сонголтоор цэцэглэж байна. Монголчууд ганцаардахаас учиргүй айна. Харин олуулаа нийлчихвэл юу ч хийж мэдэх улс. Замын хөдөлгөөнд оролцоход нь энэ байдал их анзаарагдана. Ганцаараа бол ногоон гэрэл ассан ч эргэн тойрноо сайтар ажиглаж, сэрэмжлэн, сэжиглэн алхдаг бол бөөнөөрөө байхдаа шууд л улаан гэрлээ урагш алхацгаана. Төв шуудангийн хажуугийн уулзвараас энэ жишээг орой болгон олж харах болно. Жолоо барьсанд нь ч энэ дүрэм үйлчилдэг. Урд машин нь ухасхийвэл дагаад л улаан гэрлээр давхиад орчихно. Бүгд унтаж байхад уучихсан жолооч л улаан гэрэл дээр зогсдог гэж замын цагдаагийнхан бат нот итгэдэг агаад яг тэр үед нь үлээлгэдэг гэж байгаа. Хамгийн хачирхалтай нь архи руу бид бурууг чихнэ. Түүнээс болж л бид дорой, донгио яваа талаар ам уралдан ярина. “Амьгүй шингэн”-ээс болж арчаагүй байдалд ордог, авгай, хүүхдээ зоддог, амьдрал урууддаг гээд л үглээд байх. Ийм болохоор дарга нар архиар дамжуулж элдэв эрхэнд халдахыг санаархдаг. Сар бүрийн 1-нд Улаанбаатарт, бусад аймагт бас нэг өдөр архи зарахыг хориглодог. Гэхдээ ажиллаагүй өдрийг нь ч тооцон аж ахуйн нэгжээс бүтэн татвар авдаг. Өнөөдөр Д.Монголхүүгийн хэрэг яван явсаар архи уусан, уугаагүй тухай солиорол болоод хувирчихлаа.

Тэгш хуваарилалттай зэрэгцээд шаталсан татвар авах хууль Монголд хэрэгжээд эхэлсэн. Илүү их орлого олсноос нь илүү ихийг авах нь шударга явдал гэж үүнийгээ тайлбарладаг. Энд бизнесийн эрх чөлөөний тухай ойлголт огтхон байхгүй бөгөөд төрд шургалсан эдгээдүүд илүү их мөнгө хуулиар хураах тухай л яриад байгаа. Эцсийн бүлэгтээ иргэдийн сайн сайхан амьдрахын эсрэг төр зогсоод буй хэрэг.  “Торгууль гээч гэм хийсний төлөөх татвар бол татвар гэдэг зөв юм хийсний төлөө ногдуулж буй торгууль”. Эцсийн дүндээ хоёулаа л ижилхэн хуулийн нэрээр төрийн хийж буй дээрэм билээ. Энэ дээрэм ямар их газар авсныг ялгаж салгалгүйгээр өнөөдөр баян хүн болгоныг үзэн ядаж байна. Яагаад гэвэл төрөөс тэд төрсөөр байгаа болохоор. Үүнийг соёлт орнуудад крони капитализм гэдэг болжээ. Үүнийг философич Б.Батчулуун монголчилбол танил тал, жалга довны, нутаг нугын капитализм гэж ойлгож болно гэжээ. Нийгэмд ийм зүйл нүүрлэхээр ард иргэд, аж ахуйн нэгж хоосорч, төрийнхөн зоолж, тэдний ойр дотны бизнесийнхэн дэвждэг аж. Бид харин алга ташаад л, өөрсдөө ч мэдэлгүй үүнийг дэмжсээр байх уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-05-25 202.21.107.45

“хоосон төлөөлөл” гэж яг юуг хэлээд байгаа юм бэ?

Avatar

Нэргүй 2023-05-25 64.119.24.250

Энэ төрд шургалсан попрохоос өөр чадваргүй хулгайч луйварчдаас салаагүй цагт Монголын нийгэм улам л зэрлэгшин

Avatar

pkxnt 2023-05-25 35.180.159.129

ЭД НАРААС ЮУ Ч ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ. ИХ ХУРЛЫГ ТАРААСАН НЬ ЗӨВ

Avatar

Нэргүй 2023-05-25 150.129.140.75

УИХ-ын гишүүдийн ажил багадаад байгаа учир сайд болж байж нэг ажилтай болцгоож байгаа юм биш үү?! Нөгөө талаар улс эх орны төлөө хийх ажил нь бага учир өлөн царайлж энд тэндхийн сан, төсөл хэмээх саалийн үнээ хайж цөлмөөд байнаа юм биш үү?! Тэгэхээр гишүүдийн тоо багадсан биш, харин ихдээд, хийх ажил нь олдохгүй байгаа нь тодорхой байна ш дээ!!!

Avatar

Нэргүй 2023-05-25 64.119.16.3

ГИШҮҮДИЙН ТООНЫ ТУХАЙ АРД ИРГЭДЭЭС АСУУГААД ИХЭСГЭЛЭЭ БАГАСГАЛАА ГЭЭД САНАЛ АВСАН ДҮР ЭСГЭЭД БАЙХ ЮМ ҮНЭХЭЭР ГИШҮҮДИЙН ТОО ХҮРЭХГҮЙГЭЭС ИХ ХУРАЛ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ УУ СЭТГЭЛГҮЙГЭЭС БОЛООД БАЙГАА ЮМ УУ МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙГЭЭС БОЛООД БАЙГАА ЮМ УУ ГЭДЭГ ОЛОН ЗҮЙЛИЙГ ДОТОР НЬ АЖИИЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС Л МЭДНЭ ШҮҮ ДЭЭ ХҮН НЭМЛЭЭ ГЭЭД ОДОО БАЙГАА ХЭДЭЭС ИЛҮҮ ТИЙМ ЧАДВАРЛАГ СЭТГЭЛТЭЙ Ч ГЭХ ЮМУУ ХҮМҮҮС ЧИНЬ ХААНА БАЙНА 76 ЧИНЬ ШИЛЖ ШИЛЖ Л СОНГОГДСОН ГЭЭ Д БАЙГАА БУС УУ 2 ТАНХИМТАЙ НЬ ЮУ БОЛОХГҮЙ БАЙНА

Avatar

Зочин 2023-05-25 92.124.204.111

Доор коммент бичсэн тролуудаа та нарын дарга түр зуурынх, Монголын ирээдүй чухал асуудал шүү. Та нар шиг б**с долоогч нараас болж ийм байдалд ороод байна. Ядаж хүний нийтлэлийг дуугай уншиж сур.

Avatar

y;? 2023-05-25 216.200.84.187

xylgaichduin

Avatar

no number,no name tgw,dyyriaml taxaa tuldugf ? zurchigch,idt aimaarz delgyyrc? 2023-05-25 216.200.84.187

mcd ce/pr,dyyriaml baij, xaasaigyiPbry cj

Avatar

Нэргүй 2023-05-25 43.242.242.59

УИХ-д олонх болсон нам олонхоороо л хүссэн зүйлээ хийдэг дэлхийн жишиг байна. Бусдыг гутаахын тулд юм бичих нь ёс зүйгүй асуудал гэдгийг энэ Л.Нарантөгс гэх жаахан хүүхэд огт мэдэхгүй байна. Уул нь уншигчиддаа зорилж тэдний хэрэгтэй зүйлийг бичдэг болохоос эзнийхээ үзэл бодлыг тулгаад байж болохгүй. Л.Нарантөгсийн бичдэг зүйл нь ердөө л ганцхан МАН-ыг болон Ерөнхий сайдыг гутаах л юм. Өөр сэдвээр бичих гэхээр түүний мэдлэг нь хүрэхгүй. Чаавас өрөвдөлтэй юм ингэж хоолныхоо мөнгийг олоод яанаа

Avatar

Нэргүй 2023-05-25 202.55.191.130

Ха хав Аливаа зүйлийг хийхэд зарчим гэж байдаг юм. Чам шиг бүүтер тролл юугаа мэдэх вэ дээ.

Avatar

Ганболор 2023-05-25 124.158.64.173

Ерөнхий сайдад талархах хэрэгтэй өөрийг нь муулж хоол олж идэж байгаа болохоос өөрөөс нь хоол гуйж байгаа хэрэг биш хоорондоо ялгаатай юм байна.Ерөнхий сайд нэгч гэсэн хүнийг хооллож л байна шүүдээ.Юу нь буруу гэж.Юуч хийдэггүй ерөнхий сайдтай байсан бол Нарантөгс хүү хэний боожгойг олж хөхөх вэ хэцүүднэ шүүдээ.Элбэгээ одоо хэн бүхэнд хөхөх боломж олгохоо больсон гэсэн Гантөмөр одоо хөхүүлж байгаа гэжүү арай л биш.Бидон Ганбаа уг нь хөхүүлэх зангараг байхгүй дээ өөрөө л хөхнүү гэхээс биш.Тэгээд

Avatar

Зочин 2023-05-25 202.126.90.1

Лхагва Нарантөгс нэг бол монгол улсыг хорлох гэсэн аюултай дайсан эсвэл харанхуй бүдүүлэг шар хадны хурцын тасгийн эдгэшгүй өвчтөн бололтой.

Avatar

УНШИГЧ 2023-05-25 43.242.242.140

ОЮУН ЭРДЭНЭИЙГ МУУЛЖ ЭОЛДЭВ ЗЭЭЛЭЭСЭЭ ҮЛДЭХ ГЭСЭН ӨШИРХҮҮ НЭГЭН Л ГЭЖ БОДЛОО.

Avatar

Нэргүй 2023-05-25 192.82.70.16

юу бичих гэсэн юм болдоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж