Танилц: VII сарын 1-нээс дотоодод нислэг үйлдэх аймгууд

Танилц: VII сарын 1-нээс дотоодод нислэг үйлдэх аймгууд

Танилц: VII сарын 1-нээс дотоодод нислэг үйлдэх аймгууд

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах, аялал, жуулчлалыг дэмжих зорилгоор “МИАТ” ТӨХК Улаанбаатар хотоос орон нутгийн есөн чиглэлд 2023 оны долдугаар сарын 1-нээс хуваарьт нислэг үйлдэж эхэлнэ.

Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн 9 чиглэлд долоо хоногт 1-3 давтамжтай ниснэ, орон нутгийн тариф 40-68 хүртэл хувиар буурна.

“Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг эдийн засгийн дарамтгүй, хүртээмжтэй болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ шийдвэр гарлаа. Ингэснээр алслагдсан бүс нутгийн ард иргэд хүртээмжтэй, хямд тийз бүхий нислэгтэй болсноор гаднын жуулчид олон цаг, олон хоног хөдөө орон нутгийн замд автомашинаар зорчих асуудал эрс багасаж, тав тухтай аялах боломж бүрдэнэ” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд мэдээлэл хийхдээ онцлов.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-05-25 43.228.129.134

МИАТ гэдэг монополь төрийн өмчит компанийг ингэж тэтгэх ямар зорилго цаанаа байна вэ. Хувийн хэвшлийнхнээ дэмжих хэрэгтэй бус уу. Энэ хямдарлын зөрүү хаанаас гарч , хэний эрх ашигт үйлчилж байна вэ.

Avatar

Хот 2023-05-25 202.131.241.34

Дотоод гэсэн бна. Хямд юм хавханд байгаа…

Avatar

Нэргүй 2023-05-25 192.82.83.55

Эрээн замын үүд рүү хямд нислэг бхгүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж