Ц.Мөнхтүвшин: Боловсролын зээлийн сандаа баярлалаа

Хуучирсан мэдээ: 2023.05.24-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхтүвшин: Боловсролын зээлийн сандаа баярлалаа

Ц.Мөнхтүвшин: Боловсролын зээлийн сандаа баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааны хүү Мөнхтүвшин Боловсролын зээлийн сангаас 16 мянган ам.долларын тэтгэлэг авч, Арабын нэгдсэн Эмират улсад суралцсан мэдээлэл цацагдаж буй. Энэ талаар Ц.Мөнхтүвшингээс тодруулахад “Тухайн үед миний аав жирийн төрийн албан хаагч байсан, хөрөнгө мөнгөний хувьд хязгаарлагдмал байсан учир би Боловсролын зээлийн сангаас зээл авч, гадаадад суралцах боломж олдсон. Суралцаж ирснээсээ хойш гэрээнд заасан үүргийнхээ дагуу сурсан мэдсэнээ улсынхаа боловсрол, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд зориулж хэд хэдэн төслийг 10-аад жил хэрэгжүүлж байна. Төслүүд хэдийгээр хугацаа, өндөр зардал шаардаж байгаа ч үр шимийг нь хот, хөдөөгийн бүх хүүхэд, багш, сургууль тэгш хүртэх юм. Эхнээсээ үр өгөөжөө өгч эхэлсэн. Зээл төлөгдсөн эсэхийг яаралтай лавлая. Хэрэв төлөөгүй бол би өөрөө шууд төлнө. Боловсролын зээлийн сандаа баярлалаа” гэж хэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
21
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж