Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.05.24/ мэдээлэл хийх үеэрээ “Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн асан 23 хүнийг хууль бус асуудалд холбогдсон гэдгээр намын зүгээс хариуцлага тооцож, сонгуульд нэр дэвшүүлээгүй. Ирэх парламeнтад ч бас нэр цэвэр, ёс зүйтэй, иргэдийг төлөөлөх чадвартай хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэж мэдэгдэв.
Гэвч нэр цэвэр гэсэн тодотгол дотор нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компани нь зээл авсан байсан гишүүд нь багтаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшин, дахин парламентын гишүүнээр сонгогдсон төдийгүй сайд болж давхар дээл нөмөрсөн жишээ бий. Тухайлбал, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал “ЖДҮХС-гаас авсан зээлээ төлсөн” гэдгээ нүүр номын хуудсаараа дамжуулан жиргэж байв.
Бизнес эрхлэгчдээсээ эхлээд жирийн иргэд нь жилийн 20-30 хувийн хүүтэй зээл авч, өрнөөс өрний хооронд амьдарч байхад МАН Засгийн эрхийг авсныхаа дараа эрх мэдэлд ойр боломжоо ашиглан хамгийн бага нь 950 сая төгрөгийн зээл авсан баримт ил болсон нь үнэндээ ард иргэдийнхээ боломжийг хулгайлсан үйлдэл болсон юм. Учир нь, дээрх зээл нь жилийн гурван хувийн хүүтэй олгогддог. Ийм зээл жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд олддоггүй хэр нь УИХ-ын гишүүдэд олдож, түүгээр бизнесээ тэтгэх нь тэтгэж, банк бус санхүүгийн байгууллагад эргэлдүүлж, мөнгө хүүлснийхээ дараа эргэн төлөлт хийсэн нь үнэндээ шударга ёсонд нийцээгүй. Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуулиар ч мөн л МАН нэр цэвэр хүмүүсээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ гэх амлалт нь хоосон уриа болох уу ажил хэрэг болох уу гэдгийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын давхар алба хашиж буй Д.Амарбаясгалангийн нүүдлээс харж болно гэсэн үг. Учир нь тэрбээр 2017 онд хамаарал бүхий компанидаа мөн л ЖДҮХС-гаас зээл авсан баримт ил болж байсан. Тиймээс энэ удаагийн сонгуулийг өнжих үү, эсвэл сайд Н.Учрал шиг ширлээд УИХ-ын сонгуульд орох уу гэдгээс нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлж чадах эсэхийг харах болж байна.
УИХ-ын сонгуулийн тухай хууль холимог тогтолцоотой болсон нөхцөлд даргын хүрээнийхэн гол төлөв УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж, бололцоо нээгдэнэ. Тэр ч утгаараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж буй Д.Амарбаясгалангийн хувьд намын жагсаалтад хоёрдугаарт бичигдэж мэдэхээр байгаа. Харин хэлсэн үгэндээ эзэн болох эсэхийг жилийн дараа болох сонгуулиас л мэдрэгдэнэ.
Г.ХОРОЛ
Зочин 2023-05-24 212.102.57.14
тийм хүн байгаа гэж үү?
ЗОЧИН 2023-05-24 103.229.122.51
АМАРБАЯСГАЛАН ӨӨРӨӨ 3.5 ТЭРБУМЫН ЖДҮЧИН ХУЛГАЙЧ Ш ДЭЭ, ЖДҮ ЭРХЛЭГЧИД ЖИЛИЙН 3% ХҮҮТЭЙ ХЭДХЭН САЯАР АВАХ ЗЭЭЛИЙГ МАН-ЫНХАН,УИХ-ЫН 49 ГИШҮҮН ХУУ ХАМААД ХУЛГАЙЛСНЫ 1 НЬ ЭНЭ ХУЛГАЙЧ,ТИЙМЭЭС ӨӨРӨӨ МОЖАРИТАР,ЖАГСААЛТААР ХААНА НЬ Ч ДЭВШИХГҮЙ БИЗ ЭЭ,МӨН 3.5 ТЭРБУМЫН ХУЛГАЙЧДААС СОДБААТАР, Ж.ЭНХБАЯР НАР ЕР-ИЙН ТГ-Т АЖИЛЛАЖ БУЙ,ХҮРЭЛСҮХ ӨӨРӨӨ ЖДҮЧИН ХУЛГАЙЧ, 14 ТЭРБУМААР ТОГОЛОСОН АЛДАРТ КАЗИНОЧИН,450 ТЭРБУМЫГ ХУССАН КОНЦЕССЧИН,ТӨСВИЙН МӨНГӨӨР БАРЬСАН АМРАЛТЫН ГАЗАРТАЙ ГЭЭД ЦААШ ХӨВРӨНӨ….
эрдэмтэн 2023-05-24 202.131.251.130
Танай нам ямарч хүн дэвшүүлээд нэмэргүй ялагдана. Амарбаясгалан та улны гэдэг үгээр нэг муу эмэгтэй сайдаа ажлаас нь халсан биз дээ. Одоо танай нам, танай засаг ард иргэдийнхээ 80 % -ийг улны давхаргад оруулчихаад юун сонгогдох тухай яриад бна. Нэр цэвэр хүн ч гэх шиг.Тэр чинээлэг дундаж давхарга чинь ул руу шилжээд үгүй болсон.Үүнийг бичигч би бээр уг нь дундаж хавьд байсан . одоо улнаас цухуйж бна.Танай нам амаараа шороо үмхэх болно. Коммунист агуулгатай ардчилсан нийгэм гэж байдаггүй болой.
Уншигч 2023-05-24 66.181.179.160
эхлээд өөрөө нэр цэвэр эсэхээ шалгуул бохир хулгайчийг нэр дэвшүүлсэн нам нь татан буугддаг байвал сайн бна даанч хэзээч биелэшгүй зүйл бол энэ зөвхөн монголдшдээ
СОНГОГЧ 2023-05-24 202.9.46.18
126-г батлавал МАН сонгуульд унана….ялагдана…сонгогчид ингэж ярьж сануулж байна…
Зочин 2023-05-24 66.181.187.234
цүнх баоигчидаа л дэвшүүлнн биз
Зочин 2023-05-24 103.26.193.109
тийм хүн байхгүй шүү МАНгараа.
Зочин 2023-05-24 202.9.40.175
МАН та нар шиг залуусаар цус сэлбэгдвэл сайн б.на.АМЖИЛТ.Соц үед 3-н үеийн түүхийг харгалзан албан тушаалд дэвшүүлдэг б.сан зарчим маш зөв байж д.Муухай үйлдэл давтагдуулахгүйн тулд өнгөрсөн хугацааны бүх гэмт хэрэгтэнд хариуцлага тооцуулаарай.Шүүхийг даруй шинэчил.
Цагаан баавгай 2023-05-24 103.57.92.217
Танай намд УИХ-д нэр дэвшүүлэх нэр цэвэр хүн олдох уу.
Зочин 2023-05-24 202.179.25.52
Хотод түгжрэл үүсгэж цементэн ширэнгэ барьж байгаа Увсын наймаачин авилгач Чойжилсүрэн Ж.Ганбаатар нарыг бүү дэвшүүлээрэй танай нам болон Монголд маш их гай болно шүү….
Зочин 2023-05-24 66.181.187.234
Дорнод, Сэлэнгийг зарсангуудаа бас
Зочин 2023-05-24 64.119.16.3
НЭР ЦЭВЭР ЭСЭХЭЭ СОНГОГЧ НАМЫН ЭНГИЙН ГИШҮҮДЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙЖ ДЭВШҮҮЛЭРЭЙ ДЭЭ БҮГДЭЭРЭЭ ЦЭВЭР БОЛЧИХНО ШҮҮ ДЭЭ ЕР НЬ УИХ ГИШҮҮНЭЭР УДЧИХСАН НӨХДҮҮД ЧИНЬ ЦЭВЭР ГЭЭД БАЙГАА Ч ГЭСЭН ЭНЭ БОХИР ЗҮЙЛИЙН ХУЙВАЛДАГЧ НАР ШҮҮ ДЭЭ МЭДСЭН Ч МЭДЭЭГҮЙ ЦАРАЙ Г АРГААД ЯВААД БАЙСАН НӨХДҮҮД
иргэн 2023-05-24 202.21.126.195
Энэ нөхөр өөрөө нэр цэвэр билүү иргэд бодох хэрэгтэй.Оюунэрдэнэ Нямбаатар Амарбаясгалан Амарсайхан Хүрэлбаатар бүгд цэвэр хүмүүс мөн үү сайн тунгааж сонголтоо хийж үзээрэй,Эд нэр дэвших нь үнэн.
С 2023-05-24 103.140.10.162
Нэр цэвэр, цус цэвэр хүмүүсийг ард түмнээр шүүлгээд оруулаарай. Баярсайхан Бафка -ийн "ЦУС ЦЭВЭР НЭР ЦЭВЭР" гээд нэвтрүүлэгт оролцуулаад нэр дэвшүүлээрэй. Нэлээн гишүүд оролцоё гэж санал тавьсан байсан шүү.
Зочин 2023-05-24 43.242.242.59
Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ө.Мөнгөнцэцэг гэх 1986онд төрсөн эмэгтэйн нөхөр мөн ч олон жил сэтгэгдлээ бичиж эхнэрийг нь өдөр шөнөгүй ажиллуулж байгаа У.Хүрэлсүхийг харааж янз бүрийн юм бичижбайна. Үүнийг нь Тамгын газрын дарга нь харгалзан үзэж тэр эмэгтэйг ажлаас нь чөлөөлөөд өгөөч ээ. Гуйж байна. Нөхөр нь бас Ерөнхийлөгчтэй хардаад байдаг нь мэдэгдэж байна. Ө.Мөнгөнцэцэгийг ажлаас нь халах юмуу чөлөөлж нэг иргэнийг амрааж өгөөч ээ Ерөнхийлөгчөө эсвэл тэнд байлгах сонирхол байна уу
zochin 2023-05-24 202.179.21.208
YG HELSEN DEEE HURCH CHADAH BOLOV UU DAA MAN-IIHAN
Зочин 2023-05-24 122.201.23.83
Өөрөө нэр цэвэр юм бх даа. дандаа хар хутгадаг далдуур хорлодог
Зочин 2023-05-24 79.137.86.62
Шөнө орой Хөдөлмөрийн хуулийн олон заалтууд бүдүүлгээр зөрчдөг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй, худлаа хөөргөсөн яриагaa Viber аар зогсоо ялтанаа!!!! Төрийн жинхэнэ алба хаагч шагналын албаны дарга эмэгтэй Ө.Мөнгөнцэцэг-ийн (9968-8588) (1986) амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй, өрөөний түлхүүр, ТАМГАА аваад гавтай нохой шиг дуудаж хэн намаыг асуув гэдгээ болиж үз пиздец, уулзалтын туслахаар өөр ЭМЭГТЭЙ олж ав ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ казиночин
Зочин 2023-05-24 103.242.45.69
Өмнө нь бас л тэгэж хэлж байгаад ЖДҮ-чидээ дэвшүүлсэн ш дээ. ЖДҮ бол Хүрэлсүхийн өөрөө огцрохгүйн тулд УИХ-ын гишүүдэд төрийн сангаас өгсөн авлига байсан шүү. Өгсөн, Авсантай нь шийтгэх ёстой байсан…
Хараа 2023-05-24 202.179.21.211
ЭЭ бурхан минь . 33 жил хууртаж 31 жил дангаар нь түүний дотор сүүлийн 2 сонгуульд хэмжээлшгүй эрх олголоо. Юу болов төрийн хулгай ил тод улаандар гарч гаарав, юмны үнэ тэнгэрт хадаж, төрийн өр нуга хуга нэмэгдлээ. Албан тушаалтнууд тэрбумтнууд болж, жирийн иргэд хоногийн хоолоо авч чадахгүйд хүрлээ. Шударга ёс тогтоох бус, шударга бусыг хэлсэн болгоныг хорьж цагдаж амыг нь барьж байна. Одоо ахиж л бүү хууртайсай. Миний хүсэл бүү сонго.
Зочин 2023-05-24 192.82.88.235
ждү, боловсролын зээл, нүүрсний хулгай, газар, лицензийн наймаа, эрдэнэтийн шахаанд нэр холбогдоогүй хүмүүсийг нэр дэвшүүлээрэй. нэр холбогдоогүй цэвэр улстөрч олдох болов уу, Занданшатар гуай л хоёр ч хүүхдээ улсын мөнгөөр үнэгүй сургачихаад буцааж төлөөгүй байхад даа.
Зочин 2023-05-24 66.181.181.114
Амарбаясгалаан чи ЖДҮ -ийн сангийн зээлээс хэвлэлийн компанууддаа нэлээн хэдэн зээл авч өгсөн.Бичлэгүүд чинь байна. чамайг нэр дэвшүүлэхгүй шүү
МАН ЗАЙЛ 2023-05-24 203.98.76.4
Бусад Намруугаа дайрч БОХИР УЛС ТӨР Хийхээ болиосой МАН
Зочин 2023-05-24 202.126.90.7
Дэвшүүлэх нь яахав дэвшүүлдэг л юм байгаа биз! Иргэд нь ийм ядуу байхад гишүүдийн тоог нэмээд өгөөч гэж та нараас өөр хэн ч тэгч яриагүй шүү! Гадны оронд ийм бдг ч гх шиг гадны орон шиг иргэдээ сайхан амьдруулчихаад тэдэн шиг цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжтэй болгочихоод тийм юм ярь за!
Зочин 2023-05-24 103.57.92.110
ЖДҮ, банк, сан гээд байж болох бүгдийг тоноогүы, нүүрс хулгайлаагүй гар танай намд байх уу хахаха. Ингэж бөөн сенсаац таричхаад л чимээгүй болж дараагийнхаа жүжгийг тавьна. Сонгууль болоход монголчууд нь өнөөх л хулгайчдаа бишрэн шүтэж байгаад л сонгоно.
Зочин 2023-05-24 202.21.107.31
JDUCHIN g*** ZIALARA
Зочин 2023-05-24 192.82.70.16
хичээгээрэй. харин АН ы долоогчид бүр сураггүй шүү
түмэн 2023-05-24 192.82.81.251
Монголын төрөөс монгол охид хөвгүүд нь энэ улсад дагаж мөрдөж байгаа хуулийн дагуу зээл, тэтгэлэг аваад сурахаар хулгайч гэж цоллоод эхэллээ шүү дээ, төр нь улс орныхоо ирээдүйг хүлээлгэж өгөх итгэл даах чадвартай, мэдлэгтэй залууст яагаад зээл, тэтгэлэг өгч болохгүй гэж, тэд даргын хүүхэд байна уу, малчны хүүхэд байна уу ялгаварлан үзэж болох уу. Хүн эцэг эхээ сонгож төрдөг гэж мэдэхгүй юм байна. ингэж шүгэл үлээх нэрээр монголчуудаа хагаралдуулж монголын төрөөр тоглоод хэрэггүй дээ.
Зочин 2023-05-24 66.181.160.19
Баяр хүргэе , Амарбаясгалан ямарч гэсэн ӨӨРӨӨ НЭР ДЭВШИХГҮЙ гээд зарлачихлаа . Ийм л ШУДАРГА байх ёстой . Ж . Энхбачяр , Я . Содбаатар , Л . Энхамгалан , Н . Учрал зэрэг нэр дэвшихгүй нь тодрогсод байна аа , байна – ашгүй дээ . Ер нь одоогийн энэ УИХ – аас НЭР ЦЭВЭР гэвэл Өнөрболор , Ганбаатар хоёр л юм уу даа … НЭР ЦЭВЭР ГИШҮҮН ба САЙД НЭРЛЭЦГЭЭЕ …
зочин 2023-05-24 66.181.179.160
ингэхэд энэ харц муут өөрөө нэр цэвэр боловуу өөрөө эхлээд шалгуул би хэзээ баларах бол гэсэн харцтай л бдагшд
Зочин 2023-05-24 103.229.120.16
тэгвэл жагсаалтаар орчихое яадгийм
Зочин 2023-05-24 150.129.141.56
Хуцалгүй тар, танай намыг одоо буулгах цаг нь болсон !!!
Зочин 2023-05-24 103.212.117.194
ЗГ ажлаа хийхгүй зөвхөн шүнэл үлээж хутган үймүүлж байна. Энэ зээл мээл бүгд ЗГ-ын ажил шүү дээ. Ажлаа хийжэ чадахгүй хутгуур хийхээ боль.
Зочин 2023-05-24 103.57.92.110
Яг үнэн. Бөөн сенсаац таричхаад л юу ч хийлгүй дараагийн сенсаацаа тарьдаг. Хэн ч хариуулага хүлээдэггүй. МАН юу ч хийх чадваргүйгээ л нууж байна.
gg 2023-05-24 192.82.75.42
ш** ш** 30 жил шаалаа
Зочин 2023-05-24 192.82.81.230
Баттулгын МАН тараах зарлиг хүчинтэй байгаа шүү. Өөрөөсөө эхлээрэй чадах уу ЖДҮ чинь минь
Зочин 2023-05-24 202.9.46.185
МАНыг тараая
Зочин 2023-05-24 192.82.88.81
ЖДҮ гээс зээл авч хувийн бизнестээ зарцуулсан болохоор энэ хүн нэр цэвэр хүн мөн үү Сонгуульд нэр дэвших боломжгүй болсоноо мэдэхгүй яваад байна уу