Алдарт эхийн одон гардуулах ажиллагаа маргаашнаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2023.05.24-нд нийтлэгдсэн

Алдарт эхийн одон гардуулах ажиллагаа маргаашнаас эхэлнэ

Алдарт эхийн одон гардуулах ажиллагаа маргаашнаас эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулах ёслолын ажиллагаа маргааш /2023.05.25/ Төрийн ордонд болно. Хуваарь ёсоор энэхүү үйл ажиллагаа өнөө жил Сонгинохайрхан дүүргээс эхлэхээр болжээ.

  • Сонгинохайрхан дүүрэг: 2023 оны тавдугаар сарын 25-нд
  • Баянгол, Чингэлтэй дүүрэг: 2023 оны тавдугаар сарын 26-нд
  • Хан-уул, Сүхбаатар дүүрэг: 2023 оны тавдугаар сарын 29-нд
  • Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай дүүрэг: 2023 оны тавдугаар сарын 30-нд гардуулах хуваарь гарчээ.

Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол Монгол Улсын эхийн алдар I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг Монгол Улсын эхийн алдар II зэргийн одонгоор шагнана гэж заасан. Мөн Нийгмийн халамжийн сангаас жил бүр I зэргийн одонтой эхчүүдэд 200 мянган төгрөг, II зэргийн одонтой эхчүүдэд 100 мянган төгрөг олгодог.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж