Мажориторийн алдаа: 76 "хулгайч"

Мажориторийн алдаа: 76 "хулгайч"

Мажориторийн алдаа: 76 "хулгайч"

Монголд сайн, муу хоёр мэдээ байна. Сайн нь, манай үе, үеийн дарга нарын болон үр хүүхдийнх нь хулгай баримт нотолгоотойгоо олон нийтэд ил тод болж байна. Муу нь, тэд улсаа арай ч дээ гэмээр тоножээ.  Хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгай, төмөр замын авлига, төрийн сангуудын луйвар гээд хувь, хувьсгалгүй нийлж, нэгдээд төрийн мөнгийг ёолтол нь цусалсан байна. Томчууд нь томоор, багачууд нь бага гэлтгүй, сайд нь салбараасаа, Төрийн ордныхон нь төрөөсөө хулгай хийж ирсэн байна. Улсын мөнгө тоноогүй улстөрч олоод ир гэвэл энэ нь өвсөн дотроос зүү хайхаас хэцүү, хамгийн зэвүү нь тэд хулгай хийх боломжоосоо салахгүй, хулгайх хийх боломжийг нь бүрдүүлж өгдөг тогтолцоогоо хамгаалж үлдэхийн төлөө үхэлдэх болсон.

1.

Шил дараалан дэлгэгдэж буй хулгай, луйвруудаас харахад төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж бүр байхгүй. Зөвхөн ялсан намын, эрх мэдэлтэй дарга нарын, эхнэр хүүхдийнх нь, мөн тэдний цүнх баригчдын мөнгө байж иржээ.  Хулгай хийсэн нь хууль шүүхээр явах нь мэдээжийн хэрэг. Гэвч, Монголын хууль, шүүхийн ноён нуруу өнгө, мөнгөн дээр хугардаг нь,  арван мянган төгрөг хулгайлсан “ард” шоронд сууж, арван тэрбумын авлига авсан  дарга гэм зэмгүй үлддэг нь жишиг явдал, жигшим үзэгдэл болсон.

Төвлөрсөн их мөнгөн дээр хяналт хариуцлагыг тогтолцоог бий болгохгүйгээр улсаа тонодог улстөрчдийн хулгай барагдахгүй. Тэгвэл тэрхүү хяналт, хариуцлагын тогтолцоо нь юу вэ. Гол асуулт энэ?

2020 оны сонгуулиар МАН нийт саналыг 44.9 хувийн дэмжлэгтэйгээр парламентын 62-уулаа /81.6 хувь/ болсон. Холимог системээр сонгууль явуулсан тохиолдолд МАН 34, АН-19, Та бидний эвсэл-6, Зөв хүн Электорат Эвсэл-4, Шинэ эвсэл-4 суудал авах байсан гэсэн судалгаа бий.

Мажоритори тогтолцоо нь сонгогчдыг мөнгөтэй хүмүүсийн “хэтэвчинд” оруулдаг.  Улс төрийн намууд нь, хувь улстөрчид нь мөрийн хөтөлбөрөөрөө уралдахаас илүү мөнгөөр уралдахад хүргэдэг тогтолцоо юм.  Тиймээс л Д.Ганбат бидон тарааж, “Оргил”-ын Ж.Ганбаатар чихэр тараасан хэрэг шүү дээ. А.Адъяасүрэн тойргийнхондоо хивс тараагаад явж байгаагийн цаана авлига нь байна, хулгай нь ч байна гэсэн үг.

2008 оны сонгуулиар Ардчилсан намын амалсан нэг сая төгрөгийн “Эрдэнийн хувь”-ийг давж МАН 1.5 сая төгрөгийн “Эх орны хишиг” өгөхөө зарлаж байв. Шинэ жил, цагаан сараар УИХ-ын гишүүд ахмадуудад, хүүхдийн баяраар багачуудад гарын бэлэг өгдөг  нь нэг ёсондоо сонгогчдын саналыг нь худалдаж авах гэсэн арга заль нь.  Ард нь төсвийн мөнгөний хулгай, луйвар явагддаг.  Тойргийн мөнгө нэртэй дөрвөн тэрбум төгрөг нэг ёсондоо гишүүдийн төрийн бусаараа дамжуулан угаадаг, иддэг мөнгө болсон. УИХ-ын гишүүн болсноор орлого нь огцом өсдгийн гол нууц нь энэ. Хуучин гишүүнээ шинээр сольсон ч төр дэх хулгай, луйвар нь  бахь, байдгаараа байгаа нь тогтолцооны гажиг.

2.

Монголчуудад нэг буруу ойлголт байдаг. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл болохоос дарга нар биш. УИХ-ын дарга нь чуулганы хуралдаан даргалах үүрэгтэй хүн  болохоос УИХ-ын гишүүдийн дарга биш. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа УИХ-ын гишүүдийн дарга шиг авирладаг байсан нь үүний нэг илрэл. З.Энхболдын ёжлоод байгаа 126 гэх тооны ард авлига хулгай бууруулах асуудал яригдаж байгааг  УИХ-ын дарга явсан хүн ойлгохгүй байна гэж үгүй.  Эрүүгийн хуулийн “хүчиндэх” заалттай харьцуулж байгаа нь дарга анги дабль стандарттай байдаг тогтолцоогоо авч үлдэх гэсэн арга ядсан санаархал нь байх.

Гишүүдийн тоог нэмснээр хулгайчдын тоог нэмэх нь гэж иргэд бухимдаж байна. Эсрэгээрээ гишүүдийг тоог нэмснээр 76 даргатай биш 126 төлөөлөлтэй болох юм.  Нэг гишүүний кнопны эрх мэдэл буурна. Хамгийн сүүлийн жишээ нь, нүүрсний хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед гишүүдийн кнопны үнэ 1-2 тэрбумд хүрсэн гэх цуу яриа Төрийн ордноос дэгдсэн. Мэдээж, овоо босгосон болоод л шаазгай шагширсан байлгүй.

ҮХНӨ-ийн хүрээнд гишүүдийн тоог 126 болгох, тэдний 40 хувийг жагсаалтаар 60 хувийг тойргоос сонгохоор  УИХ-д суудалтай намууд нэгэнтээ тохирсон.

Холимог тогтолцооны давуу тал нь УИХ жалга, довны хэрүүл хийхээс илүүтэй том бодлого ярьдаг, сонгогчдын эрхийг төлөөлдөг төлөөний байгууллага болж хувирна. УИХ-ын гишүүд сонгогчдын сайн, сайхны төлөө төсвийн мөнгөөр Богд Зонхавагийн хөшөө, Булганд айрагны өргөө барьж өгөх гээд зүтгээд байгаа юм биш.  Төрийн, төсвийн мөнгөнөөс хулгайлж, хумслахын тулд ямар нэгэн ажил хийсэн гэж олон нийтэд харагдах зорилготой. Ардчилсан намын үед хэрэгжүүлсэн “Шинэ сум” хөтөлбөр бол Женко, З.Энхболд хоёрын халаасаа зузаатгах гэсэн арга байсан.

Тиймээс Монголоор дүүрэн хулгай луйврыг цэгцэлье гэвэл Ардын намын ахмадуудын эсэргүүцээд байгаа мажоритори тогтолцоог халахаас өөр гарц, гаргалгаа алга. Мажоритори тогтолцооны гайгаар улсаасаа баян улстөрчид олон болсон байна. Монголоор сонин юу байна гэвэл улстөрчдийн хулгай, луйвар л байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОНГОГЧ 2023-05-24 202.9.46.18

76 цөөдөөд хулгай хийгээд, авилга аваад болохгүй бна гэдгээ хүлээн зөвшөөрсөн УИХ тар…….

Avatar

Нэргүй 2023-05-24 124.158.120.30

хуулийг өндөр ирцтэй баталдаг байх аэрэгтэй. сум бүрээс гишүүнтэй их хуралтай болж их хурал нь бага хурал аа байгуулдаг бол сайн ингэж байж төр ард олон ойртон оо.Одоогийн энэ тогтолцоо явахгүй нь тодорхой болсон

Avatar

аааш 2023-05-24 203.139.69.140

Бловсон 76хулгайч _дээр гэмэх бүдүүлэг зэрлэг 76 хулгайч тэнцүү Холион бантан ха ха ха ха ха

Avatar

ГАРЦ 2023-05-24 202.9.47.49

76 г мажоритороор сонгодгийг өөрчлөхгүы бол бүх байдал хэвээр байх болно. хувь тэнцүүлэн хувиарлах суудалд нам нь мэдэж жагсаалт гаргах бол мөн энэ байдлаас гархгүй. ГАРЦ бий! тэр нь бүх 126 нэр дэвштгчээ томсогосон тойргуудад хувиарлан дэвшүүлж , жишээ нь 5 хүнд санал өгөх тойргоос олон санал авсан 3 нь мажоритараар сонгогдож бусад нь нам намдаа авсан саналаараа жагсаж сонгогдоход энэ байллаа засана

Avatar

Zochin 2023-05-24 69.158.246.99

76 LUIVARCHIN XULGAICH GEXED UNEND ILUU OIRXONDOO, XATUU UNENIIG XELEXED.

Avatar

Zochin 2023-05-24 69.158.246.99

SONGOX SYSTEM SONGUULIIN XUULIIG' LUIVARCHID XIIJ LUIVARCHID GARDAGIIG ZOGSOOX BOLSON!!!

Avatar

Нэргүй 2023-05-24 66.181.182.90

yoroosoo end hamgiin gol zuil n bidend uursdud maani baigaa yum shuudee. bidnii zan turh, unelemj l iim tuvshind baina. bid bugdeeree hudalch hulgaich uchiraas songoson 1 maani bas hudalch hulgaich baih n oilgomjtoi.

Avatar

Нэргүй 2023-05-24 103.212.117.194

Засаглалын ЗГ нь нөгөө засаглалаа унагаах хутгуур болжээ. Оюука, Нямка, Амарбаясгалан нар бол гамшиг….

Avatar

Зочин 2023-05-24 192.82.86.169

Бодит байдал бол АН нэрийн ард нуугдагсад дийлэнх нь хулгайч дээрэмчид байдагдаа. УИХ-ын дотор ч, гадна ч хар пиар, гүжир гүтгэлэг, мушгих гуйвуулах, 100 хувь харлуулах ан-ыхны үндсэн ажил ааль араншин нь байдаг. Дэлхийн дийлэнх их бага орон можаритораар сонгуулиа явуулдаг. Тэнд сонгуульд хэд хэдэн нам оролцох боловч 1-2 нам л байнга засат гардаг юм. Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тооноос хамаарч сонгуулийн тогтолцоогоо сонгодог. Монголын нөхцөлд пропорциональ төдий л тохиромжтой бишдээ

Avatar

Нэргүй 2023-05-24 192.82.70.16

1000 гаруй хулгар байна

Avatar

Иргэн 2023-05-24 59.153.115.130

Нам хариуцлага хүлээхгүй, дарга бас хариуцлага хүлээхгүй хуультай улс шүү дээ .

.

Avatar

Нэргүй 2023-05-24 202.9.41.3

УИХ-ын 76 гишүүд бүгд хулгайч гэдэг бол үнэнд нийцэхгүй. Тэгэж туйлширч бас бусдыг хэлмэгдүүлж болохгүй. УИХ-ын 76 гишүүдийн 60 нь хулгайч байж болно. Бүгдээрээ хулгай хийж амьдардаг мөнгө төгрөгөөр дутагдсан хүмүүс гэвэл хэн ч итгэхгүй. Баримжаатай юм бичих хэрэгтэй дээ Ж.Нямсүрэн гуай. Ярьж бичих дундаа үзэл санаагаа хавчуулж худал зүйл бичиж болохгүй

Avatar

Нэргүй 2023-05-24 66.181.182.90

bugd hulgaich shuudee. tsaichihsan hulgaich , arai gaigui hulgaich l gej yalgaj boloh baih

Avatar

халх 2023-05-24 202.9.46.90

Энэ Нямсүрэн гэгч .бичигч. нөхөр МАН аа хамгаалж өмөөрөөд их бичих юм. Одоо АН төр бариагүй шдээ. Танай нам ынханд бүх эрх нь байгаа. Тэр Оюунэрдэнэ Тогтохсүрэн Зандан… нартаа хэл……

Avatar

Нэргүй 2023-05-24 202.126.88.182

Мажоратор бол АНУ зэрэг дэлхийн хөгжилтэй орнууд хэрэглэдэг тогтолцоо. Харин 76 довноос бус нэг аймгийг 1 тойрог болгоод уб хотоой хамт 22 тойрог болгох ёстой. Тийм тохиолдолд нуруутай хүн гарна. АНУ гэсэхэд 50 муж улсаас 1 хүн л гардаг шүү дээ

Avatar

БУРХАН&ЧӨТГӨР 2023-05-24 64.119.21.201

Монголыг бузарлаж байгаа хулгайчууд дан орон нутгаас жалга довноос сонгогдсон лалрууд л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж