Уул уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал Боловсролын зээлийн асуудлаар олон нийтэд хандаж мэдээлэл хийснээр “ах” нарынхаа зэмлэлийг сонссон. Тухайлбал, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түүнийг улс төрд тодрох гэсэн нялхсын үйлдэл буюу “нялх сэнгүм” гэж цоллосон. Ингээд болоогүй түүнийг буруу ташаа мэдээлэл хийсэн, Харвардын их сургуульд сурчхаад хэдэн тоо нягталж чаддаггүй гэх шүүмжлэлийг хэлсэн билээ.
Тэгвэл Боловсролын зээлийн сангийн асуудлаар сэтгүүлчид дуу нэгтэйгээр дуугарч, зээлийн төлөлтүүд эхнээсээ хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар тус санд 1.1 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн талаар сайд мэдээллээ. Харин О.Батнайрамдалын хувьд дахин лайв хийж зээлийн төлөлт нэмэгдсэн нь сайн мэдээ ч миний зээлийг яагаад шийдээгүй юм бэ? гэхчлэн гомдоллож байна.
Тэрбээр “2013 онд ярилцлагад орж байсан. Хэн ч надтай дахин холбогдоогүй. Боловсролын яамнаас та тэнцлээ гэж огт хэлээгүй. Би дэлхийн нэг номерын сургуульд тэнцсэн ч БЗС-аас зээл аваагүй. Миний нэр дээр тушаал гаргачхаад хэн нэгэн нэр сольж явсан уу. Эсвэл надад өгөхгүйгээр хэн нэгэн завшсан уу гэдэг хардлага төрж байна. Миний кейсыг онцгойлон ЭЦА, АТГ авч үзэж хараасай. Бүр том асуултын тэмдэг гаргачихлаа. Үр дүн гарах ёстой. 30 жилийн бугшсан асуудал цэг тавих ёстой. БЗС маш том оюуны хөрөнгө оруулалт. БЗС энэ асуудлаас болоод хэзээ ч татан буугдаж болохгүй шүү. Энэ асуудлаас үүдээд зөв хүмүүстээ олгож, нээлттэй шударга өрсөлдөөний зарчим руу орох ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр явдаг БЗС цаашдаа оршин тогтнох ёстой. Үүнд ард түмний хяналт хамгийн өндөр байх ёстой” гэв.
БЗС-ийн мэдээлэлд О.Батнайрамдал нь Харвардын их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр хоёр жил сурсан болохыг дараах баримтад дурджээ.
Холбоотой мэдээ