ОХУ 100 мянган хүний хохиролтойгоор Украины 0.1%-ийг эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.24-нд нийтлэгдсэн

ОХУ 100 мянган хүний хохиролтойгоор Украины 0.1%-ийг эзэлжээ

ОХУ 100 мянган хүний хохиролтойгоор Украины 0.1%-ийг эзэлжээ

ОХУ-ын арми сүүлийн саруудад асар их хэмжээний хохирол амссан боловч гаргасан амжилтаар маруухан байгааг тооцоолжээ. Дайн эхлээд 15 сар өнгөрч байна. Зогсолтгүй үргэлжилж буй дайны улмаас хот тосгод сүйрч, хоёр талд амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна.

Дайны судалгааны хүрээлэнгээс тооцоолсноор сүүлийн зургаан сарын байдлаар ОХУ-ын арми зүүн Украинд 870 км квадрат талбайг эзэлжээ. Энэ нь Украины нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.1 хувь юм. Гэвч ОХУ-ын арми энэ хугацаанд 20 мянган хүнээ алдаж, 80 мянган хүн нь шархадсаныг Цагаан ордны албан тушаалтан саяхан мэдээлэв. Эндээс ОХУ-ын ерөнхийлөгч Путин бэлтгэл сургуулилалт муутай, зэвсэг техникгүй шахам явган цэргүүдийг фронтод илгээсэн нь харагдана.

Амиа алдсан цэргүүдийн тал нь хөлсний цэргүүд болон шоронгийн хоригдлууд байна. Өөрөөр хэлбэл, эдгээр цэрэг нь Бахмутын тулаанд голлох үүрэг гүйцэтгэсэн "Вагнер" бүлгийн цэргүүд гэсэн үг юм.

ОХУ-ын арми өнгөрсөн Ням гаригт Бахмутыг бүрэн хяналтдаа авсан гэж мэдэгдсэн ч Украины тал үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Бахмут болон Маринка нь сүүлийн үед ид ширүүн тулаан өрнөж буй хотууд юм. Үүнээс гадна Авдийвка, Лыман, Купьянск хотуудад ОХУ-ын арми төвлөрч байгааг Даваа гаригт Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдлээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж