Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан Д.Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг ирэх зургадугаар сарын 1-нээс ажиллуулахаар болжээ.
Энэ талаар Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэгээс тодруулахад “ Усан оргилуурын усыг зөөврийн ус зөөж, дүүргэдэг гэж иргэд ойлгоод байдаг. Үнэндээ усан санг дүүргэх усыг "Central Tower"-ын төвийн шугамаас авдаг. 72 цаг болж байж усан сан дүүрдэг. 2020 онд усан сан ашиглалтад орсны дараа туршилт хийх үүднээс автомашинаар ус зөөж байх үеийн зураг сошиалаар тарж байсан. Ус зөөж санг дүүргэдэг нь ташаа мэдээлэл. Усны машинууд нь ногоон байгууламжийг усалдаг. Хот тохижилтын газраас одоо төлөвлөгөөт засвар үйлчилгээг хийж байна. Дулаалгаа авах, цахилгааны утаснуудыг шалгах, цэвэрлэх ажлуудыг хийж байгаа” гэв.
Мөн тэрбээр бүрэн дулаараагүй, цаг агаарын нөхцөл байдлаас болоод зургадугаар сараас ажиллуулахаар болсон. Төв талбайн усан оргилуурын хөгжимд 24 дуу ээлжлэн эгшиглэдэг” гэсэн юм.
Усан оргилуур ажлын өдрүүдэд 11:00-23:00 цагийн хооронд ажиллах юм байна. Харин амралтын өдрүүдэд нэг долоо хоногт нь Бямба гаригт, дараагийн долоон хоногт Ням гаригт гэхчлэн амралтын өдрүүдэд ээлжилж ажиллуулахаар болжээ.
Э.ХУЛАН
Холбоотой мэдээ