Украин дайны дараа Европын холбооны гишүүн болно гэв

Хуучирсан мэдээ: 2023.05.24-нд нийтлэгдсэн

Украин дайны дараа Европын холбооны гишүүн болно гэв

Украин дайны дараа Европын холбооны гишүүн болно гэв

Канцлер Олаф Шольц өчигдөр /2023.05.23/ Германы Социал демократ намын 160 жилийн ойн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ "ОХУ энэ дайнд ялахгүй. Украин ялсныхаа дараа Европын холбооны гишүүн болно" гэжээ. Тэрбээр Орос, Украины дайныг Европ тивийн түүхийн гашуун хуудас гэж нэрлэсэн юм.

"Путины империалист солиорлыг бататгасан энэхүү түүхийн гашуун хуудас эрх чөлөөт Украиныг Европын холбоонд нэгтгэснээр төгсөх болно. Германы канцлер асан Вилли Брандтын бодлогын ачаар бид хүч хэрэглэхгүй байх, хилийн халдашгүй байдал, улс орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах зарчим баримталж байгаа. Тиймээс Социал демократ нам бусдынхаа нэгэн адил Украины талд орох ёстой. Бид бол энэ зарчимаа баримталдаг, гүн итгэдэг социал демократчууд" гэж Шольц хэллээ. 

Социал демократ нам нь Германы хамгийн ууган улс төрийн нам юм.

Дашрамд дурдахад, Даваа гаригт Герман, Унгарын төлөөлөгчид Брюссельд болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Орос, Украины дайнтай холбоотойгоор маргалджээ. Европын холбооноос Украинд үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэх саналыг Унгар зөвшөөрөөгүй. Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто хаалттай уулзалтын үеэр Будапештийн байр суурийг дахин илэрхийлсэн нь маргааныг эхлүүлжээ. Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок Унгарын байр суурийг няцаасан аж.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA, UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж