Саудын хунтайж Ассадыг шатрын хүүгээ болгов

Хуучирсан мэдээ: 2023.05.25-нд нийтлэгдсэн

Саудын хунтайж Ассадыг шатрын хүүгээ болгов

Саудын хунтайж Ассадыг шатрын хүүгээ болгов

Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг Арабын лигт 10 гаруй жилийн дараа дахин элсүүлэх ёслолын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт боллоо. Саудын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман ёслолыг тэргүүлэн, Ассадыг халуун тэврэлтээр угтан авсан. Ассадыг дэлхийн улс төрд эргүүлэн авчирсан энэ алхам нь Саудын Арабаас АНУ-д хандсан анхааруулга гэж ажиглагчид дүгнэж байна. АНУ-ын дургүйцлийг үл тоон Ассадыг геополитикийн тоглолтод оруулсан нь Мохаммед хунтайжийн амбицыг ч мөн харуулж байгаа юм. Газрын тосноос хамааралтай дэлхийн гүрнүүд Украины дайны улмаас хямралд орсон энэ үед нефтийн нийлүүлэлтэд дээгүүр байр суурь эзэлдэг давуу байдлаа ашиглан Саудын Арабыг бүс нутгийн хүчирхэг гүрэн болгохыг эрмэлзэж байна. Өмнө нь Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Жиддагийн уулзалтад хүрэлцэн ирэхэд Мухаммед хунтайж Киев болон газрын тос үйлдвэрлэгч Москвагийн хооронд зуучлах саналыг тавьсан.

Сэтгүүлч  Жамал Хашоггийг 2018 онд Истамбулд  хөнөөсөн хэргийн дараа барууны орнуудаас хунтайж Мохаммедийг захиалагч гэж хардан, хүчтэй шүүмжилж байв. Гэтэл өдгөө хунтайж Вашингтоны  үл тоомсорлож, үгүйсгэж болохгүй улс төрийн тоглогч болж гарч ирлээ. Арабын орнуудын аюулгүй байдлыг хамгаалах АНУ-ын удирдагч нарын амлалт, зандарсан дууны өнгөөс нь залхсан хунтайж   дэлхийн бусад гүрнүүдтэй харилцаа холбоо тогтоож, Вашингтоны нийтлэг дайснуудтай харилцаагаа сэргээж байна. Түүний дэлхийн тавцанд итгэл дүүрэн байгаа нь Ассадыг хүлээн авахад илүү тодорч харагдлаа. 

Гэсэн ч Саудын Араб цэргийн хувьд АНУ-аас хараат хэвээр байгаа гэдэг нь эргэлзээгүй. АНУ нь Персийн булан дахь Ираны цэргийн үйл ажиллагааг хянаж, Эр-Риядыг зэвсгийн ихэнх хэсгийг хангаснаараа 1990 онд Саддам Хуссейний болзошгүй эзлэн түрэмгийллээс Саудын Арабыг аварсан. Үүнээс хойш Саудын Арабын ойрын холбоотнуудын нэг нь АНУ байсаар ирсэн. Гэтэл Ойрхи-Дорнод дахь АНУ-ын оролцоо, нөлөө багасч, Эр-Риядын санаа зовнилыг хүлээж авахгүй байгаагаас хунтайж Мохаммед хамгийн хүчирхэг холбоотныхоо үзэл бодлыг үл харгалзан хараат бус бодлогыг баримталж эхэлсэн нь энэ. Персийн булангийн судалгааны төвийн дарга Абдулазиз аль-Сагер хэлэхдээ, "Энэ бол АНУ-д хандан "Бид чамгүйгээр харилцаагаа шинэчилж, өөрчилж байна" гэсэн хүчтэй дохио" гэсэн байна. 

ДИПЛОМАТ ДОВТОЛГОО

Өнгөрсөн жил барууны орнууд Украины дайны улмаас тогтворгүй болсон нефтийн зах зээлийг зохицуулахын тулд Саудын Араб руу хандсанаар хунтайжийн байр суурь бэхэжсэн. Энэ нь түүнд дипломат довтолгоо хийх боломжийг олгосон. АНУ-ын тагнуулынхны мэдээллээр Хашоггигийн амийг хөнөөсөн хэрэгт шууд холбогдож байсан ч Вашингтон нь хунтайжийг яллахгүй гэж зарласнаар байр суурь нь хэрхэн бэхэжсэнийг харуулжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены өнгөрсөн долдугаар сард хийсэн айлчлал Эр-Риядын нөлөө дахин сэргэж байгааг харуулсан. Уг айлчлалаар АНУ-ын төрийн тэргүүн гар хоосон буцсан ч Арабын аюулгүй байдлын төлөөх  амлалтаа АНУ олон нийтэд харуулж, хунтайжийн нэр хүндийг өргөсөн байна.  Эр-Рияд болон бүс нутаг дахь түүний гол дайсан Ираны олон жилийн дайсагналцлыг зохицуулахаар энэ жил Хятад улс зуучлагч болсноор  Саудын Араб дан ганц АНУ-д түшиглэхээ больсон нь илэрхий байв. Энэ хэлэлцээрийг Саудын Арабын хүчирхэг байр сууринаас хийгээгүй. Учир нь Ираны холбоотнууд нь Ирак, Сири, Ливаны хаант улс, бүс нутгийн хамгийн их хүн амтай Йеменээс ч хүчтэй. Гэсэн ч энэ нь Эр-Рияд алдагдлаа бууруулж, 2015 оноос хойш Саудын Арабын цэргүүдийн тулалдаж буй Йемений дайныг зогсоох зэрэг бүс нутгийн ашиг сонирхлоо дэмжихийн тулд АНУ-ын өрсөлдөгчид болон дайснуудтайгаа хамтран ажиллаж чадсаныг харуулсан. Энэ хооронд ханхүү Турктэй харилцаагаа сайжруулж, хөрш Катарын бойкотыг төгсгөж чадсан. 

ШИЛЖИЛТИЙН ХАРИЛЦАА

Персийн албаныхны тайлбарласнаар 2011 оны Арабын хувьсгалын дараа Эр-Рияд нь харилцаагаа шинэчилж, хуучин газрын тос-батлан ​​хамгаалах загварыг  "шинэ, илүү шууд хандсан харилцаа"-гаар өөрчилсөн.  АНУ-ын төрийн департментын албаны хүний хэлэхдээ, хоёр орны харилцаа бол Вашингтоны эрх баригчид, Саудын Арабын удирдагчдын хэдэн үеийг дамнасан 80 жилийн түүхтэй чухал харилцаа бөгөөд Эр-Рияд нь Цагаан ордны олон ашиг сонирхлыг багтаасан байдаг хэмээн тайлбарлажээ. "Бидний бодлого, оролцоо,  харилцаа тогтвортой байж, ирээдүйд тулгарч буй нийтлэг сорилтуудыг даван туулах чадвартай байхыг хичээх болно" гэж АНУ-ын эх сурвалж онцлов.

Гэвч хувьсгалт тэмцлийн үеэр АНУ нь хуучин холбоотнуудаа орхисон бөгөөд Аль Саудын хаант улсыг ч орхиж магадгүй гэж Эр-Рияд боджээ. Үүний зэрэгцээ АНУ нь Тегерантай цөмийн хэлэлцээр байгуулахаар хөөцөлдөж байгаа нь Эр-Риядын хувьд заналхийлэл гэж үзсэн байна. Энэ үзэл нь ч улам батажжээ. Үүний зэрэгцээ Йемен дэх Саудын Арабын цэргийн ажиллагаанаас АНУ гарч, Эр-Риядыг өөрийн аюулгүй байдлын төлөө хариуцлага үүрэхийг удаа дараа шахамдуулсанд дургүйцсэн байна. АНУын цэргийн ажиллагаа, шууд оролцоо, нөлөөлөлгүйгээр Эр-Риядад Ирантай хэлэлцээ хийхээс өөр аргаггүй байдалд оруулжээ. Энэ бол АНУ-ын үйлдлийн үр дагавар гэж ажиглагчид дүгнэж байна. Эцэст нь дүгнэхэд, тал тус бүр биелүүлэхийг хүсэхгүй байгаа хүсэлтийн жагсаалттай бөгөөд аль аль тал нь өшөө хорслоо хойш тавихаас өөр сонголтгүй байж магадгүй юм.  Хэдийгээр АНУ-ын аюулгүй байдлын шүхэр суларсан ч Саудын Арабт чухал хэрэгтэй хамгаалалт хэвээр байгаа гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж