Москвад Евроазийн эдийн засгийн II форум эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.24-нд нийтлэгдсэн

Москвад Евроазийн эдийн засгийн II форум эхэлж байна

Москвад Евроазийн эдийн засгийн II форум эхэлж байна

Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны гишүүн болон ажиглагч орнуудын тэргүүн нар оролцох Евроазийн эдийн засгийн дээд зөвлөлийн хуралдааныг тохиолдуулан тавдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотод «Евроазийн эдийн засгийн форум-2023» арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.

Тус форумын хөтөлбөрийн дагуу Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагааны төрөл бүрийн асуудлаар сэдэвчилсэн 7 хэсгээс бүрдэх 35 орчим салбар хуралдаан явагдана. Шинжээчид болон эрдэмтэн судлаачид хүний нөөцийн хөгжил, аж үйлдвэрийн технологийн салбарын хамтын ажиллагаа, газар тариалан, аж үйлдвэрийн кластеруудыг хөгжүүлэх парадигм, гаалийн зохицуулалтыг сайжруулах, Евроазийн аялал жуулчлалын кластеруудыг бий болгох, олон улсын төлбөр тооцоо болон цахим валют, байгаль орчны асуудлууд, бүс нутаг хоорондын харилцааг гүнзгийрүүлэх, ЕАЭЗХ-ны хүрээнд залуу авьяастнуудыг дэмжих, хамтын ажиллагааны интеграцийн ирээдүйн хэлбэрүүд, бизнес болон төрийн удирдлагын цахим шилжилтийн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа ба ЕАЭЗХ-ны 2045 он хүртэлх хөгжлийн стратеги нь хэлэлцээний гол сэдвүүдийн нэг байх болно. Мөн түүнчлэн тус форум нь Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын аж үйлдвэрийн салбарын баялаг бүтээгчид болон бизнес эрхлэгчдээс бүрдэх ЕАЭЗХ-ны Бизнесийн зөвлөлийн арга хэмжээний индэр болно.

Евроазийн эдийн засгийн II форумыг (ЕАЭЗФ) Оросын Холбооны Улс 2023 онд ЕАЭЗХ-ны байгууллагуудыг даргалах ажлын хүрээндээ зохион байгуулж байгаа ба форумын зорилго нь Евроазийн орон зай дахь хамтын ажиллагааны харилцааг сайжруулах явдал юм. ЕАЭЗФ-2023 арга хэмжээ нь «Олон туйлт ертөнц дэх Евроазийн интеграци» уриан дор явагдах бөгөөд уг арга хэмжээг өнгөрсөн жил ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын хамтын шийдвэрээр байгуулагдсан Евроазийн эдийн засгийн холбооны өдөр буюу тавдугаар сарын 29-ний өдрийг угтан зохион байгуулж байгаа юм. 2014 оны энэ өдөр талууд Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотноо ЕАЭЗХ-ны тухай гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Евроазийн эдийн засгийн форумын үеэр «Ногоон Евроази» олон улсын цаг уурын уралдааны хүрээнд экологи, уур амьсгалын чиглэлээр боловсруулсан шилдэг төслүүдийн зохиогчдыг зарлах бөгөөд уг уралдаанд дотоодын болон гадаадын 300 гаруй оролцогч өрсөлдсөн юм. Энэ жилийн зочин улс болох Бүгд Найрамдах Индонез Улсын эрх баригчид болон бизнесийн хүрээнийхний төлөөлөгчдийн оролцоотойгоор цуврал арга хэмжээ зохион байгуулна. Мөн түүнчлэн олон төрлийн ажил хэргийн яриа хэлэлцээ, бизнес өглөөний цай, B2B уулзалт, танилцуулга зэргийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнээс гадна шинжээчид болон эрдэмтэн судлаачид «ЕАЭЗХ – ШХАБ – БРИКС: интеграцийн нээлттэй яриа хэлэлцээ», «ЕАЭЗХ – Латин Америк» хуралдаануудын хүрээнд ЕАЭЗХ болон бусад улс орон, холбоодын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэнэ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж