Тэнгэр баганадсан барилгуудаасаа болж Нью-Йорк живж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.24-нд нийтлэгдсэн

Тэнгэр баганадсан барилгуудаасаа болж Нью-Йорк живж байна

Тэнгэр баганадсан барилгуудаасаа болж Нью-Йорк живж байна

Нью-Йорк хотын хамгийн анхны тэнгэр баганадсан барилга 1889 оны есдүгээр сард баригдаж дууссан гэдэг. АНУ-ын Геологийн хүрээлэнгийн судлаачдын тооцоолсноор тус хотын 777 км квадрат талбайд нийт 762 сая тонн бетон, шил, ган байдаг. Гэхдээ энэ гайхалтай тоонд барилгуудын доторх бэхэлгээ, холбох хэрэгсэл, тавилгын материалын жинг оруулаагүй. Түүнчлэн тээврийн дэд бүтэц, оршин суудаг 8.5 сая хүн ч энэ жинд хамаарахгүй.

Тэгвэл энэхүү 762 сая тонн барилгын материал нь хотын оршин тогтнолд онцгой нөлөө үзүүлж байгааг судалгаагаар тогтоожээ. Тавдугаар сард нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар Нью-Йорк хот барилгуудын даралтаас болж жилд 1-2 мм-ээр живж байна. Далайн түвшний өсөлт нэмэгдэх юм бол Нью-Йорк хот жилдээ 3-4 мм-ээр сууж байна гэсэн үг юм. Энэ нь бага тоо мэт сонсогдох ч хэдэн жилийн дараа хотын эрэг хавь томоохон асуудалд орж болзошгүй.

Мөстлөгийн үеэс хойш Нью-Йорк хот хэдийнэ суултын аюултай нүүр тулаад эхэлсэн. Гэвч эрэг дагуу улам тэлж, өргөжсөөр байна. АНУ-ын Номхон далайн эрэг, далайн шинжлэх ухааны төвийн судалгааны геофизикч Том Парсонсын хэлснээр хэт тайвшрах нь суултыг үүсгэж буй юм. Хотжилтоос гадна дэлхийн өнцөг булан бүрээс далайн эргийн хотууд руу шилжин ирж буй хүмүүс, тэдэнд зориулсан дэд бүтэц уг суултад тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Хүний гараар бүтсэн объектын жин нь бүх амьд биетийн жингээс давсан гэдгийг 2020 онд тодорхой болгожээ. 

Зөвхөн АНУ гэлтгүй дэлхийн хаа сайгүй далайн эргийн хотууд живж буй тохиолдол олон. Тухайлбал, Индонезийн нийслэл Жакарта нь бусад хотоос хамаагүй хурдан живж байна. Жакартагийн зарим хэсэг жилд 2-5 см-ээр сууж байна. Үүнээс гадна Филиппиний Манила, Бангладешийн Читтагонг, Пакистаны Карачи, Хятадын Тяньжин зэрэг хот аль хэдийнэ дэд бүтцийн эвдрэлд нэрвэгдэж, байнга үерт автдаг болсон. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж