ШШГЕГ: 72 цагийн эргэлтийн байранд хяналт тавих боломжгүй

Хуучирсан мэдээ: 2023.05.24-нд нийтлэгдсэн

ШШГЕГ: 72 цагийн эргэлтийн байранд хяналт тавих боломжгүй

ШШГЕГ: 72 цагийн эргэлтийн байранд хяналт тавих боломжгүй

Говьсүмбэр аймаг дахь ШШГЕГ-ын харьяа 425-р нээлттэй хорих ангид тавдугаар сарын 22-23-нд шилжих шөнө ял эдэлж байсан хоригдол эхнэрээ хөнөөгөөд, өөрийгөө егүүтгэсэн байж болзошгүй хэрэг гарсан. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад "Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч М нь удаан хугацааны уулзалтад байх үедээ /2023.05.23/ уулзалтын өрөөнд нас барсан  байсан тул харьяа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээллийг өгч, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шинжилгээний байгууллагын урьдчилсан үзлэгээр ил харагдах шарх, сорви байгаагүй бөгөөд дээрх хэргийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.

Ял эдэлж байгаа хүмүүжигчид хууль, журамд заасны дагуу эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээтэй удаан хугацааны уулзалт, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийх эрх нь нээлттэй байдаг. Энэ хууль журмынхаа дагуу тухайн хүмүүжигч удаан хугацааны уулзалтыг ангийн байрлалд, тусгайлан бэлтгэн тохижуулсан /гэрийн зохион байгуулалттай/ зориулалтын уулзалтын өрөөнд байсан гэдгийг албаныхан мэдээллээ.

Удаан хугацааны уулзалтын хувьд гэр бүлийн гишүүдтэйгээ 72 цаг хүртэлх хугацаанд хамт байгаа нь нэг талдаа тухайн хүмүүжигчийн эрхийг хангах, нөгөө талдаа иргэний буюу гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа бөгөөд тухайн тохиолдолд удаан хугацааны эргэлтийн байранд харуул хамгаалалтын биечилсэн болон телекамерын хяналтыг тогтмол тавьдаг ч хүмүүжигч болон тэдний ар гэрийнхний уулзалт хийж буй тусгайлсан өрөөнд телекамер суурилуулах, мөн биечилсэн хяналтыг байнга тавих боломжгүй гэдэг хариултыг ШШГЕГ-аас өглөө.

Учир нь “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн 4.1.12 болон 9.1 дүгээр зүйлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна гэж заасан байдаг гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж