Кирибаяама Б.Лхагвасүрэн озэки цолонд тун ойртлоо

Кирибаяама Б.Лхагвасүрэн озэки цолонд тун ойртлоо

Кирибаяама Б.Лхагвасүрэн озэки цолонд тун ойртлоо

Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн арав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.23/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Арван өдрийн дараах байдлаар ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Асанояама нар есөн даваа, нэг унаатай башёг тэргүүлсэн хэвээр байна.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ес дэх өдөр Мэйсэйд унасан ч өчигдөр Котоновакаг давжээ. Мөн Кирибаяама Б.Лхагвасүрэн, Хокүсэйхо Э.Даваанинж нар найм дахь даваагаа авч, качикоши хийлээ. Сэкивэкэ Кирибаяама озэки цолонд улам л ойртсоор байна. Түүнд одоо хоёрхон даваа хэрэгтэй.

Харин Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр Нишикифүжиг, Тамаваши Б.Мөнх-Оргил Такарафүжиг, Чиёошома Г.Мөнхсайхан Оношог тус тус давжээ. Харамсалтай нь Миторюү Б.Төрболд Аойяамаг дийлсэнгүй,  зургаа дахь ялагдлаа хүлээв.

Өнөөдөр тун сонирхолтой барилдаан болох бөгөөд ёкозүна Тэрүнофүжи сэкивакэ Хошорюүтой хүч үзнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-24 43.242.242.59

Монголчууд маань их сайхан барилдацгааж байнаа. Лхагвасүрэнд одоо 2 даваа хэрэгтэй. тэр дандаа том цолтой хүмүүстэй одоо барилдана. Хэцүүгийн хувьд хэцүү. харин ган-Эрдэнэ энэ башёд түрүүлвэл сайн байна. Цаашид удаа барилдаж чадахааргүй гэмтэлтэй хүн юм. даваанинж сайхан барилдаж байна. Харин бэртэлтээс сэрэмжилж болгоомжтой барилдах хэрэгтэй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж