Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн арав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.23/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Арван өдрийн дараах байдлаар ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Асанояама нар есөн даваа, нэг унаатай башёг тэргүүлсэн хэвээр байна.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ес дэх өдөр Мэйсэйд унасан ч өчигдөр Котоновакаг давжээ. Мөн Кирибаяама Б.Лхагвасүрэн, Хокүсэйхо Э.Даваанинж нар найм дахь даваагаа авч, качикоши хийлээ. Сэкивэкэ Кирибаяама озэки цолонд улам л ойртсоор байна. Түүнд одоо хоёрхон даваа хэрэгтэй.
Харин Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр Нишикифүжиг, Тамаваши Б.Мөнх-Оргил Такарафүжиг, Чиёошома Г.Мөнхсайхан Оношог тус тус давжээ. Харамсалтай нь Миторюү Б.Төрболд Аойяамаг дийлсэнгүй, зургаа дахь ялагдлаа хүлээв.
Өнөөдөр тун сонирхолтой барилдаан болох бөгөөд ёкозүна Тэрүнофүжи сэкивакэ Хошорюүтой хүч үзнэ.
Холбоотой мэдээ