Дэлхийн оргилуудад төрийн далбаагаа мандуулсан Жаргалантын найм

Хуучирсан мэдээ: 2023.05.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн оргилуудад төрийн далбаагаа мандуулсан Жаргалантын найм

Дэлхийн оргилуудад төрийн далбаагаа мандуулсан Жаргалантын найм

Жаргалант уулчдын клубын уулчид болох С.Ганхүү, О.Золбоохүү, Д.Амартогтох, Б.Батхишиг Б.Золзаяа, Л.Баярсайхан, Ц.Анхбаяр, Ц.Гэрэлт-Од нар дэлхийн дээвэр Эверэстын оргилд болон Лхоце оргилуудад амжилттай авиралт хийн аюулгүй бууж ирцгээжээ. Мөн Б.Золзаяа, Б.Батхишиг, Д.Амартогтох, Л.Баярсайхан нар Лхоцегийн оргилд гарсан анхны монгол эмэгтэйчүүд болсон гэнэ.

Дэлхийн дээвэр Эверистийн оргилыг С.Ганхүү, О.Золбоохүү, Ц.Анхбаяр, Ц.Гэрэлт-Од нар эзэлсэн бол дэлхийн дөрөв дэх өндөр оргилд Лхоцед Б.Золзаяа, Б.Батхишиг, Д.Амартогтох, Л.Баярсайхан нар гарчээ.

Уулчин Б.Золзаяа цахим хуудаснаа “Дэлхийн дөрөв дэх өндөр оргил Лхоце (8516 м) тэргүүнд 2023 оны тавдугаар сарын 18-ны өглөөний 7.00 цагт алтан соёмботоо намирууллаа. Амаргүй байлаа.

Дэлхийн дээвэр Эверест-Лхоце оргилуудын үндсэн отгоос авиралт эхлүүлж Лхоцед оргилдсон анхны монгол эмэгтэйчүүд болох миний бие болон Б.Батхишиг, Д.Амартогтох, Л.Баярсайхан нарын багийн бүсгүйчүүдээрээ бахархаж байна. Мөн Эверест саммитер болсон багийн дөрвөн залуу С.Ганхүү, О.Золбоохүү, Ц.Анхбаяр, Ц.Гэрэлт-Од нараараа дэндүү их бахархаж байна. Жаргалант уулчдын клубын түүхт наймдаа баяр хүргэе. Бид чадсан.

Тусалж дэмжсэн хайртай гэр бүл, найз нөхөд, хамаатан садан хийгээд уулын спортыг дэмжигч журмын нөхөд, халуун сэтгэлтнүүддээ хамаг сайхан талархлын үгсээ илгээе, хайртай шүү та нартаа, та нарын маань ач билээ” гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж