Эмнэлгүүдийн засвар дуусчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүдийн засвар дуусчээ

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд энэ жил засварт 5.3 тэрбум,  шинээр буюу он дамжин баригдах барилгын төсөвт 17.6 тэрбум, их засварын ажилд 5.3 тэрбум  төгрөг  төсөвлөжээ. Энэ жил багтаан дуусгах их засварын хоёр тэрбум төгрөгийг Улсын клиникийн төв эмнэлэг, II эмнэлэг, Шастины нэрэмжит III эмнэлгийн дулааны узелийн засвар, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хэсэгчилсэн урсгал засварт зарцуулжээ. Засвар гэрээний дагуу хугацаандаа дууссан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Гэсэн ч ихэнх эмнэлгийн байр олон жил ашигласан, элэгдсэн учир ирэх жилээс томоохон эмнэлгүүдийг засварт оруулахаар  төлөвлөжээ.  Түүнчлэн Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг, Хавдар судлалын vндэсний төв, Баянгол дvvргийн нэгдсэн эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэргийн өргөтгөлийн  ажлаас гадна 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг шинээр барих  ажил багтаж байгаа гэнэ. 500 саяас доош өртөгтэй  барилгын ажлын эрхийг орон нутагт нь шилжvvлсэн байна. Тvvнчлэн Сvхбаатар аймаг,  Сонгино хайрхан дүүрэгт тус бүр  700 хvний суудалтай спорт цогцолбор, Хан-Уул дvvрэгт 1000 хvний суудалтай спорт цогцолбор тус тус баригдаж  байна. Энэ онд гэхэд л Баян-Өлгий, Өвөрхангай, Төв аймагт баригдаж буй спорт цогцолборын барилгыг ашиглалтад оруулах гэнэ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж