"Л.Энх-Амгалан сайд ажлын санал тавьсан ч хүлээн авах боломжгүй"

"Л.Энх-Амгалан сайд ажлын санал тавьсан ч хүлээн авах боломжгүй"

"Л.Энх-Амгалан сайд ажлын санал тавьсан ч хүлээн авах боломжгүй"
Боловсролын зээлийн сан /БЗС/-тай холбоотой асуудлаар "шүгэл" үлээж хууль бус үйлдлийг илчилсэн гэгдэж байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмааг ажилд нь буцаан авах шийдвэрийг салбарын сайд нь гаргаж, уучлал гуйгаад буй. Энэ талаар О.Сийлэгмаагаас тодруулахад "Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр намайг яамны байранд дуудаж, уучлалт гуйсан.
Надад ажлын санал тавьсан ч би ажиллах бодолгүй байгаагаа хэлсэн. Үнэхээр хүнд нөхцөлд яаж ажиллах юм бэ. Шүүхийн эвлэрэнгээр ажил дээр очиход намайг хараад эвэртэй туулай үзсэн юм шиг харилцаатай байдаг хүмүүс дунд ганцаараа очиж юу хийх вэ.
Би салбарын сайдыг олон нийтэд хандаж, уучлалт гуйхыг хүлээж байна. Ажлын хэсэг байгуулах гэж байгаа юм байна. Би итгэхгүй л байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яамны буруу гэж өөрсдийг нь буруутгасан хүнтэй хамтран ажиллаад үр дүн гарах болов уу. Гэхдээ намайг л буруутгах болов уу гэж айж байна. Миний гар утас руу дугаараа нууцалсан дугаар залгахаар нь авахгүй байгаа. Ер нь их айдастай байна" гэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нүүр номдоо "Өчигдөр О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлал гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн. Мөн БЗС-нд Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан. Асуудлыг зөв болгохын тулд ширээний хоёр талд биш ширээний нэг талд хамт суугаад сангийн цоорхой, зөв буруу, алдаа оноог ил болгож, засаж залруулж, хүүхдүүддээ шударга ил тод, суралцах боломжийг нээж өгөх ёстой" гэж мэдэгдээд буй. Гэвч О.Сийлэгмаа одоогоор ажилдаа эргэн орох бодолгүй байгаагаа хэлсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2023-05-24 64.119.18.191

Сийлэгмаа болгоомтой бай наад хятад хүмүүс чинь Манан бүлгийн хятад цустангууд нэр бохир цус бохир хятадужд хоол цайнд чинь хор хийж а**а шүү идэа ундаандаа болгоомжтлй бай гадужр бүү хоолло байнга ордог дэлгүүртээ бүү ор.

Avatar

Зураач Лондон 2023-05-24 90.208.245.113

Сийлэгмааг БЗС-гийн захиралаар томилж болох юм даа! Ороод нөгөөдүүлээ цэвэрлэж шудрага ажилтнуудаар солих нэг хувилбар байна!

Avatar

Зочин 2023-05-24 103.212.118.77

"Ил товчоо"- сонины Л.Энх-амгалан хэдийдээ МАН-ын хүн болчихсон юм бэ?

Avatar

Нэргүй 2023-05-24 203.17.23.197

Энх Амгалан хорлоно шүү

Avatar

Нэргүй 2023-05-24 202.126.89.73

Ene yostoi shudraga hun bish shuu!!! Aimaar hund surtaltai, ajilaa meddeghui, daramtlagch ajiltan baisan shu

Avatar

Олон түмний нэг 2023-05-24 202.126.88.138

Хулгай хийсэн нөхдүүд үнэнд гүйцэгдээд ирж байна даа. Одоо айж эхэлж байна Тэгээд аргадаж үзэж байна. Сийлэгмаа, бууж өгч болохгуй шүү. Эцсээ хүртэл тэмц. Чамайг олон түмэн дэмжиж байгаа.

Avatar

эрдэмтэн 2023-05-24 202.131.251.130

Ардын намын арчаагүй сайдын нэг шүү дээ. Шал худлаа шудрага царайлдаг болохоос өөрөө новшийн зүйл зөндөө хийдэг гар шүү дээ.MSC – ээр дамжуулаад Монголын баялагаас хулгай хийхэд биечлэн оролцож овоо хэдэн төгрөгтэй болсон гар.Сүүлийн үед Амарбаясгалан гэдэг хулгайчтай сүрхий гар нийлж ажиллаж байгаа.МУИС, ШУТИС, БИС, ХААИС зэрэг сургуулийн захирлыг халж солиод эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаа нөхөр.Яг үнэндээ энэ нөхөрт дээд боловсролын талаар мэдэх юм маш бага.

Avatar

Нэргүй 2023-05-24 192.82.70.16

уг нь ороод

Avatar

Зрчин 2023-05-24 202.126.90.99

Шударга хүн буланд шахагддаг улс төр,нийгэм болсон цаг. Цүнх баригчид, татаасаар албан тушаалд шураглагсад, улс төрчидийн шахааны чадваргүй хүмүүс төрөөр дүүрэн байна. Энэ хүмүүстэй энд тэнд бишгүй нэг тааралдах. Өөрсдийгөө төр гээд бодчихсон байдал нь маш их анзаарагддаг. Тийм чадваргүй булайнууд байгаа цагт шударгууд нь хавчигдаж, улс орон ч өөдөлж дэвжинэ гэж байхгүй дээ. Шударга үг хэлээд байдаг Со гавьяатын чихээсний хүмүүс энд тэндхийн яам тамгаар дүүрэн байдаг гээд бодохоор хэцүү2.

Avatar

Зочин 2023-05-24 66.181.165.7

Хэрэгт хийх гэж дуудсан байх

Avatar

Нэргүй 2023-05-24 202.126.89.252

Поп энхамгалан одоо яамнаас явах болсон ардын хүүхдүүдийн нэр барьж их попроллоо үнэн нүүр царай ил боллоо одоо яв

Avatar

Зочин 2023-05-24 64.119.26.24

Хэрүүлээ боль Энэ хэрүүл чинь монгол орныг сүйрүүлж гүйцлээ.

Avatar

өаөаөааөааөа 2023-05-24 66.181.165.89

Сайд нь ярилцлага өгч байхдаа Гарьд гэдэг хүний амыг хараад асуугаад байна лээ. Гарьд бол жинхэнэ б**с долоогч, юу ч хийж мэдэх нөхөр байна лээ. Тэрийг маш сайн шалгах хэрэгтэй,

Avatar

зочин 2023-05-24 66.181.180.77

Шүгэл үлээгчээ хамгаалах хууль баталчихаад төр нь шүгэл үлээгчээ хамгаалах байтугай ажлаас нь халж элдвээр дарамталдаг монгол улс ч ёстой дарга бүлгийн ноёрхол тогтож дампуурчээ.

Avatar

зочин 2023-05-24 112.72.10.74

Хэцүү байхаа. Булхайгаа нууж аргалуулах гээд энэ эмэгтэйг буланд шахах байлгүй дээ. Гэнэт л гэгээрч сүйд болохгүй биз дээ.

Avatar

Нэргүй 2023-05-24 124.158.66.163

Харваас зоригтой шударга бүсгүй байна, энэ Сиилэгмаа. Энхамгалан сайд намынхаа хулгайг нуухын тулд Сиилэгмээд долигнож байна.

Avatar

Нэргүй 2023-05-24 43.242.242.59

Сайд чинь ойлгоод бас уучлал гуйж байхад түүнийг ньхүлээн аваад хамтран ажиллаж яагаад болохгүй байна вэ. Чиний зорилго чинь биелсэн учраас хамт ажиллахгүй гэж байгаа юмуу. Сайн ойлгохгүй байнаа

Avatar

иргэн Б 2023-05-24 202.55.183.178

их баярлалаа Сийлэгмаа. Нэг ч гэсэн зоригтой, шударга хүн байдаг юм байна.

Avatar

Нэргүй 2023-05-24 124.158.67.205

уг нь төрийн байгууллагын даргаар тухайн байгууллагадаа хамгийн олон жил ажилласан, сүүлийн жилүүдэд тухаын байгууллагадаа газар хэлтсийн даргаар ажилласан, хамгийн өндөр мэдлэг боловсролтой, хёмт олондоо нэр хүндтэй, ажилдаа мэргэшсэн, хамгийн шударга, архи тамхи хэрэглэдэггүй, хүүхэн эргүүлээд явчихдаггүй шударга хүнийг сонгон томилдог болсон тохиолдолд ийм дампуу байдлаас гарах болно. соц. нийгмийн үеийн боловсон хүчний бодлогоор л явах ёстой юм.

Avatar

Зочин 2023-05-24 202.126.90.34

Энэ авгай чинь харин эвгүй шантаажчин
Дүрдээ орж эхэлж бгаа бас нэг Оркуудаа
Энхамгалан чамаас уучлал гуйж
Өмнө ямар сайд уучлалт гуйгаад хамтраад шудрага зөвиин төлөө явии гэж байсиин ????
Өөриигөө хэн гээд бодчихов
Хамт олон чинь хүлээн зөвшөөрөхгүй бна гэдэг чинь
Чамд асуудал бна гэсэн үг

Avatar

Нэргүй 2023-05-24 124.158.67.152

МУНХАГ МИНЬ ХЭЗЭЭ ТӨР ҮНЭНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙЛАА. БҮГД б**с ДОЛООСОН ТӨРИЙН АЖИЛ ГЭДГЭЭ УМАРТСАН БӨГСНИЙ МУНХАГУУД ЯАЖ АЖИЛ ХУВИЙН АСУУДАЛ 2-ОО ЯЛГАЖ САЛГАЖ БАЙЛАА. ЧИ б**с ДОЛООГЧ ЮМ БНА ЛДАА

Avatar

Иргүн 2023-05-24 202.179.25.150

Нөгөө нэг хууль,шүгэл үлээгчийн,юу болсон бэ,ингэхэд ?Наад хүнээ хамгаалалтанд авахгүй юм уу ?Айдастай байна гэсэн байна .Ер нь монголчууд энэ нэг "шүгэл үлээгч" гэдгийг зөвөөр ойлгож ,хүлээж авах ухамсаргүй ард түмэн шүү дээ.

Avatar

Зочин 2023-05-24 124.158.67.205

Нам дагасан, мэдлэг боловсролгүй, төрд алба хашсан туршлагагүй, онгироо сагсуу нөхдийг арын хаалгаар буюу тухайн төрийн байгууллагын цонхоор кранаар өргөж оруулаад даргын суудалд суулгачихаар төрийн байгууллага түүний санхүү ингэж дампуурч байгаа юм.

Avatar

Баагий 2023-05-24 203.23.199.2

Боловсролын салбарыг НАМ дагасан мэдлэг чадваргүй, мэргэжлийн бус нөхдүүд үеийн үед удирдсанаас бүхэл бүтэн салбар дампуурлын ирмэгт хүрчихлээ шүү дээ… Сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн захирал, багш нар ухамсар дорой нөхдүүд

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-05-24 202.21.108.4

Боловсролын сайд өөрөө санаачлагаараа огцрох…ЭСВЭЛ Засгийн Газар …Жавхлантайгаа огцорч ..АТГ шалгуулна. Энэ бол Маргашгүй ҮНЭН …..САЙД нь МЭДЭЭГҮЙ юм гэнэ үү…… Төрийн ажил хийж байсан юм уу. МАХН ын…МАН намын байранд байрлаж байсан юм уу….? ЯАРАЛТАЙ …ЗЭЭЛ …БОЛОН …ӨРИЙГ НЬ төлүүлье ээ…

Avatar

Иргэн 2023-05-24 66.181.182.30

Төрийн байгууллагыг нам хувьчилж авчихаар дүр төрхөө өөрчилж иргэдээс холдоод явчихлаа. Намын үйл ажиллагааг хэдэн жилдээ хориглох нь зөв болно. Мэргэжлийн холбоодыг түших нь төрийн байгууллагад тустай.

Avatar

Нэргүй 2023-05-24 124.158.107.35

энхатгалан гэж улаан пооп яамаа цэвэрлэж чадахгүй байж папрохын өвчин

Avatar

зочин 2023-05-24 202.21.110.212

энэ яаманд их цэвэрлэгээ хийх хэрэгтэй, ийм их хэмжээний мөнгөн дүнтэй луйвар явагдаж байхад тэд бүгдээрээ мэдээгүй л байв гэж

Avatar

хуяг 2023-05-24 202.9.46.216

хэцүү байгаа бхаа 3000 хүний ноог гаргаад тавьсан бгаа
шалгалтын багт хөндлөнгийн хүмүүс оруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-05-24 202.126.90.147

Өөрөө өөрсдийгөө шалгана гэхэд итгэхгүй бна. Зөв ш дээ. Сонсгол явуул!! Шүүхээр шалгуул!!

Avatar

Иргэн 2023-05-24 150.129.141.210

Олон нийтээс уучлал гуйна гэж юу байсан юм бэ??? Чамаас уучлал гуйсан л юм бол тэгээд болсон юм биш үү??? Хамтарч ажиллая гэсэн санал тавьсан л байна. Бас нэг шантаажчин гарч ирэх нь шив дээ

Avatar

Нэргүй 2023-05-24 103.26.193.222

Харин л дээ хө нэг л эвгүй болоод явчих чинь

Avatar

Нэргүй 2023-05-24 103.26.193.240

Арл түмний татварын мөнгө ард түмний боломж хулгайлсан сангийн зарцуулалтын тухай учир гуйхад болохгүй юмгүй. Өөрийнхөө өмнөөс биш төрийн сайдын нэрээр уучлал гуйна. Why not…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж