Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар соёлын салбарын ажилчдын цалин хөлсийг энэ онд багтаан нэмэгдүүлэх болсон талаар шийдвэр гарсан. Мөн Соёлын тухай хуулийн дагуу Орон нутагт ажиллаж буй соёлын салбарын ажилтан, албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай дүйх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Энэ хүрээнд 2023 оны батлагдсан төсвийн хүрээний дагуу зохицуулалт хийх, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан билээ.

Өнөөдрийн хуралдаанаар төсөвт тодотгол хийх асуудлыг хөндөж магадгүй байна. Учир нь өнгөрөгч даваа гаригт МАН-ын бүлгийн хурлаар Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар оролцож, цалин тэтгэвэртэй холбоотой танилцуулгыг хийсэн байна.

Өнөөдрийн хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:

  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн талаар,
  • “Эмээлт эко аж үйлдвэрийн паркын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Насан туршийн суралцахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардал, аргачлал батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-24 202.55.188.117

жагсаалтаар гарах чинь хэдэн улс ороныг цөлөмдөг улсуудын хийж ыгаа ажил ард тумэн дахин сонгохгуй гэдэгийг мэдээд ийм заль хийж бгаа юм даа улас хулгай гаарах гэж ба

Avatar

Нэргүй 2023-05-24 202.21.107.69

mongold duuchid jujigchid gesen alia salbadai nar shig hereggui yumnuud baihgui shuu.tsaling has

Avatar

иргэн 2023-05-24 103.212.116.116

Зугтаж гүйээд байсан чинь Яасан ??????? Одоо Огцорцогоо Хангалттай!!!!!!!!

Avatar

Монгол хүн 2023-05-24 202.55.188.35

цалин тэтгэвэр тэтгэмжийн асуудлаа яаралтай хэлэлцээд дорвитойхон нэмээчээ!, Жавхлан, булгантуяа Хүрэлбаатар яасан ширэн нүүртэй амьтад вэ? засгаас зайлуулах хэрэгтэй . Эд нар Монгол хүнийг эд нар зовлонд байлгахыг хүсч бна.

Avatar

Нэргүй 2023-05-24 202.126.88.234

76 г яаж үндсээр нь өөрчлөх вэ.арайл идсэн бна.жагсаалтыг болимоор бна.хэрэв гарсан тохиолдолд…….

Avatar

Нэргүй 2023-05-24 139.5.217.183

Засгийн газраас Л.Энх-Амгалан, Ч.Номин, Б.Чойжилсүрэн нарыг яаралтай зайлуулахгүй бол кабинетаараа бүрэлдэхүүнээрээ далд орцгоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж