Байр суурь: Монголд эрх зүйн орчин ээлгүй байхад хөрөнгө оруулалт орж ирэхгүй

Байр суурь: Монголд эрх зүйн орчин ээлгүй байхад хөрөнгө оруулалт орж ирэхгүй

Байр суурь: Монголд эрх зүйн орчин ээлгүй байхад хөрөнгө оруулалт орж ирэхгүй

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод бусад дагалдах хуулийн төслүүдийг боловсруулж байгаа юм. Тиймээс дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдад тулгамддаг асуудал болоод хуулийн өөрчлөлтөд тусгах саналын талаар байр суурийг тодруулан хүргэж байна.


"МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН БУСАД УЛСТАЙ ӨРСӨЛДӨХҮЙЦ БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА"

АНУ-ын Худалдааны танхимын Монголын Бодлого хариуцсан захирал Г.ЖАВХЛАНТӨГС:

-Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн гүний уурхай нээлтээ хийлээ. Гуравдагч хөршийн айлчлалууд ар араасаа үргэлжиж байгаа нь хөрөнгө оруулалт идэвхижих сайн дохио. Эдийн засаг тэлхийн хэрээр хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт их байна. Ялангуяа  ашигт малтмал, уул уурхайн салбарыг гадаадынхан их сонирхож байна. Гэхдээ өнөөдөр Монгол Улсад үйлчилж байгаа хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулагчдыг хангалттай хэмжээнд татаж чадахааргүй байна. Тийм учраас хөрөнгө оруулагчдыг татах хууль эрх зүйн шинэчлэл чухлаар тавигдаж байна. Хууль эрх зүйн орчноо шинэ түвшинд гаргаж чадвал Монгол Улсын эдийн засаг тэлэх боломжтой. Одоогийн хууль эрх зүйн орчныг аваад үзвэл эдийн засгаа дэмжих, тэлэх хэмжээнд биш байна. Хөрөнгө оруулалтад саад болоод байгаа хэд хэдэн чухал асуудал байна. Тэр дундаа хэд хэдэн төрлийн татварын асуудал бий.

Тухайлбал, төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсны орлого дээр давхар татвар ногдоод байна.  Эцсийн эзэмшигчид оногдох татварыг Монгол дахь эзэмшигчээр төлүүлэх зохицуулалт нь  олон улсын хуулиудыг зөрчиж байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт, АМНАТ-ыг тооцох аргачлал нь жишиг үнээр тооцдог. Жишиг үнээр тооцохоор шат дамжлага бүрт нь АМНАТ тооцогдож байгаа нь татварын хэт дарамтыг бий болгож байна. Жишиг үнэд суурилсан аргаар  биш ашигт суурилсан буюу тухайн өдрийн бирж дээрх зах зээлийн ханшаар татвар тооцох нь зөв. Тэгэхгүй жишиг үнэ гэж зохиож татвар тооцдог биш тухайн үед бирж дээр ямар ханштай байна түүгээр нь тооцож  татвар авах нь зүйтэй. Гуравдугаарт, Хувьцаа борлуулсан орлогод ногдох суутган татварын тухайд нийт 20 хувийн татвар тооцож байна. Энэ нь олон удсад өндөр татварт орж байна. Бусад улс оронд энэ төрлийн татвар 14 хувьтай байдаг. Угтаа татварыг  ашгаас нь тооцох ёстой байтал орлогоос нь тооцдог нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Дөрөвдүгээрт, татварын маргаан шүүхээр эцэслэн шийдэгдэх эсэхээс үл хамааран ногдуулалтын акт, торгууль, хүү алдангийг 100 хувь шууд төлүүлэх парктик үйлчилж байна. Бүр дансанд нь байрлуулдаг. Тэгэхгүй бол дансыг нь хаадаг.

Тухайлбал, Францын Ерөнхийлөгч Макроны айлчлалын үеэр яригдсан "Бадрах энержи" компанийн дансыг хаачихсан байгаа. Яагаад хаасан гэхээр татварын маргаантай учраас. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын талаар яриад баййдаг. Бодит байдал дээр нөгөө гараараа бүхнийг хаачихаад байна. Тийм учраас эдгээр асуудлыг шийдэж татварын орчинг тогтворжуулах ёстой. Хөрөнгө оруулалтын орчин бусад улс оронтой харьцуулахад өрсөлдөхүйц байж чадахгүй байна.  Хэрэв Хөрөнгө оруулалтын хуульд татварын урамшуулал олгох талаар тусгахгүй бол Татварын хуульдаа багц шинэчлэл хийх хэрэгтэй. 

"ТАТВАРЫН ХЭМЖЭЭ БАГА ГЭДЭГ Ч ТАТВАРЫН БАЙЦААГЧДЫН ХАНДЛАГААС ОЛОН ЗҮЙЛ ШАЛТГААЛДАГ"

Европ Монголын хамтарсан худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Б.ЗАНДАН:

-Эдийн засгийн өсөлтөө харвал бидэнд боломжууд байна. Геополитикийн нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр байна. Ложистикийн хувьд импортын үнийн өсөлт өндөр байгаа хэдий ч Укриан ОХУ-ын дайн бидэнд ганцхан сул тал авч ирээгүй. Давуу талыг ч бий болгож байна. Тухайлбал, Польш, Францын ерөнхийлөгчүүд айлчиллаа. Гуравдагч хөршүүд Монгол Улсад ач холбогдол өгч байна. Бид энэ давуу талаа чулуу болгож чадвал боломжууд байна. Гэтэл бодит байдал дээр хөрөнгө оруулалтын орчин таатай биш байна. Энэ үед  Хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын хуулийг шинэчлэх  асуудал яригдаж байгаа нь талархууштай. Ганцхан хууль эрх зүйн орчин биш ерөнхий орчноо сайжруулах шаардлагатай байна.

Нийт гадаадын хөрөнгө оруулалтын 77 хувь нь уул уурхай, бөөний болон жижиглэнгийн худалдаа 6 хувь, санхүү даатгал 3 хувь, барилга 1.4 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт маш бага хувь эзэлж байна.

Хөрөнгө оруулалтаа солонгоруулах асуудал яригдаж байгаа ч гол даац авч байгаа уул уурхайн салбараа сайн дэмжиж байж бусад хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Уул уурхайн салбарыг аваад үзэхээр асуудал олон байна.  Тухайлбал, уул уурхайн хайгуулын лицензийг нэг компаниас нөгөө рүү шилжүүлэхэд татварууд өндөр тавигддаг. Монгол Улсын татварын орчин маш барьцгүй.

Татварын хэмжээ бага гэдэгч татварын байцаагчдын хандлагаас олон зүйл шалтгаалдаг. Олон янзын татварын шаталсан сонголтоос татварын байцаагч өөрийн үзэмжээрээ сонгож татвар ногдуулдаг дабль стандарт тогтчихсон.

Уул уурхайн хайгуул хийхийн тулд компаниуд өөрсдөөсөө их хэмжээний зардал гаргаад тодорхой хэмжээний нөөцтэй хэмээн өөр компанид лицензээ шилжүүлэх гэхээр татвар нь  гэрээний үнээр биш төслийн нийт үнэлгээнээс тавигдах жишээтэй. Хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулагчдад ийм ээлгүй байхад ямар компани орж ирж хайгуул хийж буян үйлдэх вэ. Түүнээс гадна хайгуулын лицензээ огт ашиглаагүй төрд буцаахад буцаасан лиценз дээр нь татвар оногдуулж байна.

Мөн уул уурхайн ашиглалтын лицензийг Монгол Улсаас авсан бол хаана ч хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Гэтэл орон нутагт очиход газар ашиглах зөвшөөрөл авах, орон нутаг хөгжүүлэх гэрээ байгуулдаг. Нэгэнт Монгол Улсын засгийн газраас зөвшөөрөл олгосон бол хаана ч хүчин төгөлдөр баймаар байна.

Европын холбооноос сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхол их байна. Гэтэл 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдаж  доллараар тарифыг  зааж өгсөн байдаг.Гэтэл долларын хэлбэлзлээс хамаарч төр засгийн худалдаж авах тариф өссөн. Гэтэл Эрчим хүч худалдаж авах гэрээ байгуулсан хэрнээ одоо тухайн үеийн тарифаар төр мөнгөө төлж чадахаа больсноос болж асуудал үүсгэсэн.  Хоёр талд үл ойлголцол, маргаан үүсэхэд маргаан таслах шүүхийн процесс асар удаан. Нийт 1.6-16.2 жил шаарддаг. Дунджаар 6.2 жил шаарддаг гэх судалгаа гарсан байна.  Энэ бол хөрөнгө оруулагчдыг  үргээх  бас нэг хөшүүрэг.

"ГАДААДЫНХАН СОНИРХОЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТОМООХОН ТӨСЛҮҮД ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЛД БАЙНА"

Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга  Ц.ТҮМЭНЦОГТ:

-Цар тахлын дараа дэлхий нийтийн чиг хандлагыг харахаар цахим, технологийн өөрчлөлт идэвхитэй явагдаж байна. Цаашлаад худалдааны цоо шинэ хэлбэрийг бий болгож  өрсөлдөөн  гэрлийн хурдаар хэмжигдэж байна. Мөн бүхий л  бизнес, хөрөнгө оруулалт  уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  байх төлөв харагдаж байна. Гуравдугаарт, бүс нутгийн аюулгүй байдалд анхаарч байна.  Хөрөнгө оруулалтын орчныг 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулагдсан цагаас хойш үеийг аваад үзвэл Монгол Улсад оруулсан нийт хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь уул уурхайн салбарт тэр дундаа Оюу Толгой төсөлтэй холбоотой байна.

Оюутолгойн хөрөнгө оруулалтыг хасаад уул уурхайн бус хөрөнгө  оруулалтыг авч үзвэл хөрөнгө оруулалтын хэмжээ хангалтгүй байна.  Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээт, Монгол Улсад хөрөнгө оруулалт, худалдаагаар дагнасан агентлаг байдаггүй нь гадныханд тодорхойгүй байдал үүсгэж байна. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийг бүтгүүлэхэд  өндөр татвар хураамжийн босго тогтоож байгаа нь хөрөнгө оруулагчид орж ирэх өртөгийн нэмэгдүүлж байна.

Хөрөнгө оруулагчдад тулгамддаг олон бэрхшээлийг  засахын тулд Засгийн газар, УИХ-аас анхаарч байгаа нь талархууштай. Оюутолгойн хөрөнгө оруулалт дуусч байна. Дараагийн томоохон хөрөнгө оруулалт хаанаас, аль салбарт орж ирэх нь чухал асуудал. Гэтэл гадныханы сонирхож, хөрөнгө оруулах томоохон төслүүд болох эрчим хүч, төмөр зам, газрын тосны төслүүд бүгд Засгийн газрын мэдэлд байна. Эдийн засгийн төлөв байдлыг харах юм бол өөдрөг төсөөлөлтэй байна. олон улсын байгууллагуудын төсөөллөөр Монгол Улсын эдмйн засаг 5.6 хувийн өсөлттэй байхаар байна. Цаашлаад 40 орчим сая тонн нүүрс экспортолж чадвал 10 хувь хүртэл өсөх боломжтой гэдгийг холбогдох яамны төлөөлөл мэдэгдэж байгаа учраас хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр ажиллах ёстой. Хөрөнгө оруулалт гэдэг бол итгэл дээр суурилсан урт хугацааны түншлэл байдаг.

Монгол Улс далайд гарцгүй, дэд бүтэц сайн хөгжөөгүй учраас уул уурхайн хайгуул хийгээд олборлоод, түүнийгээ тээвэрлээд, борлуулж зардлаа нөхөж, ашгаа хүртэх гэхээр далайд гарцтай, дэд бүтэц хөгжсөн, биржийн тогтолцоотой улс орнуудтай ижил хэмжээний жишиг үнийн  татвар тогтоосноор татварын дарамт үүсгэдэг.

Олборлоод, тээвэрлээд аль нэг боомт дээр авирах нь өөрөө том хэмжээний татвар болчихоод байна. Монгол Улсын татварын орчны хувь хэмжээ бага юм шиг мөртлөө дөнгөж эхлэлийн шатан дээрээ дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа хөрөнгө оруулагчдад өндөр хувь хэмжээ болж байна. Нэгэнт л хөрөнгө оруулагчдыг урьж байгаа бол далайд гарцгүй гэдгээс өөр бусад бүх боломжийг нь нээж өгөх ёстой. Монгол Улсад хөрөнгө оруулбал ингэж дэмжэнэ, тэгж хматарч ажиллана гэсэн эерэг мессэжийг өгч байж бидний өрсөлдөх чадварт эерэг үр дүн гарна. Зарим хүмүүс “Чингис хааны өлгий нутаг Монгол Улсыг хүн бүхэн сонирхож байна” гэж бодоод байна. Тийм биш ээ. Хөрөнгө оруулагчид татварын орчин, хөрөнгө оруулалтын нөхцөл, ямар боломжууд байна вэ гэдгийг л харж байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оноч 2023-05-24 202.5.205.7

Эхлээд гадаадын хөрөнгө оруулалт гэж юуг ойлгохоо нэг мөр нэг ойлголттой бол. Зүгээр л бүх юмыг гадаадын хөрөнгө оруулалт гэж 1 шуудайд хийж байгаад гоё таатай нөхцөл олгоё гээд байвал яг л уул-уурхайнхан монголыг хулгайлж байгаа шиг бусармаг юмыг гадаадын хөрөнгө оруулалт гэж нэрлэж байгаад хулгайлчаад байна. ГХО гэдэг чинь мөнгөө барьж орж ирээд бизнес эрхлэхийг л хэлнэ. Уул-уурхайд монголын баялгийг үнэгүй өгөөд ухаж авахыг нь ГХО гээд байж болохгүй. Энэ чинь хамгийн том хулгай.

Avatar

Оноч 2023-05-24 202.5.205.7

За болио… 3 дагч хөрш гээд байгаа Хөрөнгө оруулалт гэж нэрлээд байгаа юм аа л харчих. Орос ах л биш бол энэ тэр гэж худлаа шаахаа боль. Монголчууд 20 жил 3-дагч хөршийн гэх хөрөнгө оруулалтыг харлаа мөн чанарыг нь харлаа. Бороо гоулд-аа л харчих. Ингэж ч хөрөнгө оруулдаггүй байх шүү. Ялангуяа, уул уурхай дахь хөрөнгө оруулалт гэж нэрлээд байгаа чинь хөрөнгө оруулалт ерөөсөө биш байгаад л байгаа юм. Эхлээд хөрөнгө оруулалт гэж яг яахыг хэлээд байгаа ойлгочих.

Avatar

оноч 2023-05-24 202.5.205.7

Бороо гоулдад 57 тонн алтны ордоо үнэгүй өгөөд хөрөнгө оруулаадах гэсэн чинь нөгөөдүүл нь үнэгүй авсан ордоо ухуулах зардлаа гаргаад татвараа хөнгөлүүлээд монголд цалин болоод татвар үлдээсэн нь 300 сая хүрэхгүй доллар үлдээгээд 57 тонн алт ухаад аваад гараад явчихсан. Энэ хөрөнгө оруулалт уу? Бороо гоулдаас чинь юу үлдсэн юм. Монголын алтыг аваад ухсан газартаа өвс ургуулж өгөөд явсан. Уул-уурхайд хөрөнгө оруулалт гэж яг яахыг ойлгох юм. ОТ гэдэг чинь томруулсан Бороо гоулд л байгаашд.

Avatar

оноч 2023-05-24 202.5.205.7

та нарын 34 хувийг нь төр авъя гэдэг чинь угтаа шудрага биш л юм байгаашд. Тэр бүү хэл 34-ийг ч авах ёсгүй байсан гэж тархи угааж байгаашд. 3-дагч хөршид монголын баялгийг бүр үнэгүй өгье гэдэг хөдөлгөөн л 20 жил явлаа шд. Бид орос, хятадаас салъя гэсэн биш 3-дагч хөрш гэж гоё нэртэй доншууруудын шинэ колончлолын бай болсонд л хамаг учир байгашд.

Avatar

Зочин 2023-05-24 66.181.161.205

Орос хятадаас бусад хөрөнгө оруулалт ярихаар монголын баялгийг үнэгүй гадагш зөөх гэж байна гэж харддаг жижүүрийн лоозонтой. Тэрийг нь хүмүүс байнга сонсоод байхаар нээрээ тийм юм болов уу гээд итгэчихдэг. Тэгээд эх оронч байхын тулд гадны юмс болгоныг үзэн ядаж эхэлдэг. Ингэж л маш хялбар мунхруулж байна даа биднийг энэ оросын тавиулууд.

Avatar

Зочин 2023-05-24 66.181.161.205

Орос ахынх л биш бол гадны хөрөнгө оруулалт муухай гэсэн хуурмаг ойлголтоор ихэнх хүмүүсийн тархийг зад угаасан. Хууль ёсны бизнес байтугай гадаадын хувь хүнийг хүртэл хардаж сэрддэг болсон шүү дээ. Тэгсэн мөртлөө дээгүүр байгаа хулгайчуудаа учиргүй бишрэн шүтнэ.

Avatar

Зочин 2023-05-24 66.181.161.147

Татварын байцаагч татвар ногдуулахгүй ээ.
хуулиараа ААН иргэд өөрсдийн орлого, зардал, борлуулалтаа тооцоод хэдэн төгрөгийн татвар төлөхөөс өөрөө тодорхойлдог шүү.

татварын байцаагчаар төлөх татвараа тодорхойлуулахад байвал мэдлэггүй, бизнес хийх чадваргүй байна л гэсэн үг.

татварын мэргэшсэн зөвлөх, татварын албанаасаа зөвлөгөө ав гэж ЗАНДАН гуайд хэлье дээ.

Avatar

Зочин 2023-05-24 103.229.123.155

Сум, багийн засаг дарга нар, дээрээс нь юу ч хийдэггүй, ямар ч боловсролгүй, ганц чаддаг юм нь мөнгөөр талбай дээр жагсдаг эсвэл сүлжээнд бүх юмыг эсэргүүцэн, харлуулж бичлэх хүмүшс. Унтрааж байгаа юм даа. Ямар ч эрх зшйн мэдрэмж, хуулиа хүндэтгэдэггүй, өмнө нь байгуулсан гэрээгээ хүндэтгэдэггүй манайх шиг нийгэмд хэн ирж мөнгөө залилуулаи вэ дэө? Өнөөдөр нэг засгийн газар гэрэа байгууллаа, маргааш өөр засаг гараад ирвэл өмнөхөө хүчингшй болгодог тогтворшүй, төрийн тухая ойлголтгүй нөхдүүд шүү

Avatar

зочин 2023-05-24 66.181.179.245

Гадаадын хөрөнгө оруулагч нарыг сум, багийн засаг дарга нар болон татварын байцаагчид л голдуу унтраадаг

Avatar

Хотын уугуул 2023-05-24 202.126.88.138

Энэ хэдэн Барууны тавиул ноход тэднийхээ эрх ашгийг хамгаалахаас идэнд Монголоо гэсэн сэтгэл огт байхуй. Америкийн ХАҮ Танхим бидэнд юм заах болоогүй шүү.Монголын бизнесийн Зөвлөл гэж бас хаанаас юу гараад ирэв. Зайлцгаа

Avatar

Зочин 2023-05-24 193.143.67.25

Худалч хулгайч з**х*й эмсийн яриагаар зууны хагас жил монголчууд парламент гэгч туршилтын золиос болж явна! Урд хойд улс тэр далайн цаана байгаа Америк тэр ондор хогжилтэй гээд байгаа европ азийн барууд яагаад парламентаар улс орноо удирдуулахгуй байгаа юм!! Монголчууд нэг хуний удирдлаган дор л сайн сайхан явсан юм бишуу!!! Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!!

Avatar

зочин 2023-05-24 192.82.83.86

Оросод гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээтэй байдаг. Харин дайнтай холбоотойгоор орж ирсэн байсан компаниуд нь юмаа зараад гарч явж байх юм

Avatar

зочин 2023-05-24 202.21.120.66

Жавхлантөгс бол Монголын баялагийг гадагш үнэгүй гаргах талд зогсож байгаа хүн. Гадны компаниас Орлогын дүнгээс татавар тооцохгүй бол ашгаас татвар авна гэвэл бүр үлгэрийн далай болно АНУ-н ААН-н тайланг аваад ашигтай бна уу ашиггүй гарсан бна уу гээд хараад суухнээ дээ энэ нөхрийн хэлж буйгаар бол. Тэгээд тэр ашиггүй гээд гаргасан бол өө тийм байна тэгвэл танайхаас авах татвар байхгүй гээд суух болж байна уу донгосдог муу хар хулгайч вэ чи. Эх орноос уурвасан урвагч хулгайч

Avatar

Зочин 2023-05-24 202.131.227.82

Монголоос хөрөнгө бүтээн байгуулалт, бизнес зугтаж байна

Avatar

Зочин 2023-05-24 64.119.26.24

Монголд гадаадын хөрөнгө оруулалт бага байгаа нь төрийн бодлого хууль тогтоомж зэрэгтэй холбоотой биш б**х аа. Төрөөс учиргүй хааж боогоод байгаа зүйл байхгүй Харин зах зээлээс хол, тээвэр холбоо зам харгуй муухан, далайд гарцгүй,нийгэм бүхэлдээ гадаадын хөрөнгө оруулагчдад таагүй ханддаг,дайрч давшилдаг зэрэг л муугаар нөлөөлдөг б**х.Мөн эх орныхоо багахан баялагийг гадаадад үнэгүй шахам гаргаж хэрхэвч болохгүй.Боломжоороо өөрсдөө хэмнэлттэй ашиглахыг хичээх хэрэгтэй.Төрийн бодлого үүнд чиглэх

Avatar

ХУУЛЬЧ 2023-05-24 202.179.24.95

ҮНЭНДЭЭ ЭНЭ ХҮМҮҮС БОДИТ БАЙДАЛ ,ҮНЭН ХЭЛЖ ДЭЭ .хөрөнгө оруулалтыг ихэнх монголчууд ХАМТАДАА ХӨГЖИХ БОЛОМТЖ ГЭЖ БОДОХГҮЙ монжих гэж ойлгохоор тэгээд түүнийг зохион байгуулалтайгаар дээрээсээ доод төвшиндөө хэрэгжүүлэхээр хэн монголд хөрөнгөө үрэн таран хийнэ гэж орж ирхэв дээ . .

Avatar

Зочин 2023-05-24 165.225.96.121

Баялгаа зарж олсон мөнгөө зөв зарцуулж өөрсдөө юмаа хийсэн нь дээр. Үргэлж л гаднын хөрөнгө оруулалт гэж ярьж байх юм. 3 -хан сая хүн хагас нь хүүхэд. Ийм цөөхөн хүмүүсийн сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхэд баялагаас орж ирж байгаа мөнгө элбэг хүрэлцэнэ. Харин тэр мөнгийг зөв л зарцуулах хэрэгтэй. Хулгайлахгүй байх хэрэгтэй байна.

Avatar

зочин 2023-05-24 202.21.120.66

Энэ Түмэнцогт гэдэг нөхөр дандаа төрийн өмчит ХК-уудын ТУЗ-д шургалсаар 30 жил болж байна энэ нөхөр мундаг байсан бол Монголын баялаг гадагш зүгээр урсахгүй байсан Энэ чинь Дубайн гэрээний гол тоглогчдын нэг мөн. Эрдэнэс Монгол ТӨХК, Эрдэнэс Таван толгой ТӨХК, Монгол росцветмет, Эрдэнэт үйлдвэр , Хөтөл цемент, Төмөрлөг, Шивээ, Багануур, Шарын гол гээд самраагүй газар байхгүй

Avatar

Зочин 2023-05-24 103.57.93.227

Сү хулгайч гадаадын ХО -даас хамгийн түрүүнд урьдчилгаа авилга хахууль нэхдэг. Ийм байхад яаж ХО орж ирэх юм бол…үнэнээрээ явцгаая

Avatar

Зочин 2023-05-24 124.158.119.18

Зарим хүмүүс “Чингис хааны өлгий нутаг Монгол Улсыг хүн бүхэн сонирхож байна” гэж бодоод байна. Тийм биш ээ. Хөрөнгө оруулагчид татварын орчин, хөрөнгө оруулалтын нөхцөл, ямар боломжууд байна вэ гэдгийг л харж байна …

Avatar

Зочин 2023-05-24 203.98.76.4

ШИНЭ МОНГОЛ УЛС БОЛООД 30ХАН ЖИЛ БОЛЖ БАЙЖ ЮУН ЮУН ТОМ ТОМ ЮМ ЯРЬДЫН……АМЕРИК, ЕВРОПОД 200-300 ЖИЛ АЖИЛЛАЖ БЙАГАА КОМПАНИУД БАЙНА , ГЭТЭЛ МОНГОЛ КОМПАНИУД ДИЙЛЭНХ НЬ 10-20 ЖИЛИЙН НАСТАЙ Ш ДЭЭ….НЭГ Л ИХ БИЙЗНИС ЯРЬСАН УЛСУУД ККККККК

Avatar

Зочин 2023-05-24 202.126.89.89

Хэрэв зөвхөн хуулиар чангалж, шүүж цээрлүүлэхийг чухалчилбаас ард түмэн болгоомжтой болох авч ичих зовохын сэтгэлгүй байх болно. Хэрэв сайн үйлийн үндсэн дээр захирч, заншил дагасан ёс журмын дагуу цэгцэлбээс түмэн олон ичиж зовдог болох төдийгүй дуулгавартайяа дагах ажгуу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж