Жагсаалд наалдсан “нус”-нууд

Жагсаалд наалдсан “нус”-нууд

Жагсаалд наалдсан “нус”-нууд

Боловсролын зээлийн сан руу эрхтэн дархтанууд гар дүрж, хөнгөлөлт чөлөөлөлт эдэлснийг эсэргүүцсэн иргэд Даваа гаригт /2023.05.22/ Сүхбаатарын талбайд цуглан, үзэл бодлоо илэрхийлж эхэлтэл “Босоо хөх Монгол”-ын П.Шижээравдан, “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ардчилсан намын гишүүн Б.Цэгмэд нарын “нус”-нууд цовхроод оччихов.  Тэднийг ийн давхиад очихоор үзэл бодлоороо нэгдэн, жагсч байсан жирийн иргэд үргээд явчихаж байгаа юм. Яагаад гэвэл тэд ашиг хонжоо хараагүй, хүүхэд багачуудаа шударга нийгэмд амьдруулахыг хүсч, эрх баригчдад дуу хоолойгоо хүргэхээр жагссан.

Харамсалтай нь, ард түмнийг төв талбайд цугларангуут ямар нэгэн юмнаас хоцрох нь гэсэн аятай сүгсэлзэж очоод цээжээ дэлддэг жишгээрээ тэд эх орончийн дүрд тоглоцгоов.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Сүхбаатарын талбайд хэвтчихсэн ч байх шиг. Бас болоогүй ээ, “Зээлээ төлөөгүй өндөр албан тушаалтнууд, дарга нарт 300 жилийн ял оноох хэрэгтэй” гэхчлэн улс төр хийх. Эрүүл мэндийн сайд байхдаа төсвийн хөрөнгөөр гараа угаасан хэргээр хуулийн байгууллагад шалгуулж явсныг ард түмэн мартаагүй. Гэтэл өөр шиг нь нэр цэвэр улстөрч байхгүй ухааны юм ярих. Хэн итгэх вэ дээ. Ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших зорилгоор олны анхааралд өртөх, дээр нь шантааж хийж байгаад ямар нэг эрх ашигтай асуудлаа шийдүүлж авах л арга заль л эрэлхийлж яваа шүү дээ. Зайсанд хууль зөрчин барилга барьсан улстөрчийн нэг бол Л.Гүндалай. Гэвч энэ асуудлаар эрх баригч нам түүнд хариуцлага хүлээлгэсэн удаагүй.

Б.Цэгмэдийн хувьд "Арева" компани ундны усанд нэг сая тонн хүхрийн хүчил хийхээр санаархаж байна, Улаанбадрах сумын хүн, мал мутацид орлоо гэхчлэн худал сенсаци дэгдээж, "хоолоо" залгуулж ирсэн нэгэн бол П.Шижээравдан "Босоо хөх Монгол" төрийн бус байгууллагаар дамжуулж, уул уурхайн компаниудыг шантаажилж ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Миний хувьд тэмцэгчдийн алинд ч итгэхээ больсон. Улстөрчид эх орончийн дүр эсгэж том төслийг гацаадаг. Тэдгээрээс санхүүждэг бүлэг ч байна. Мэдлэг мэдээлэл дутуу, түүндээ төөрөгддөг хэсэг байна. Бас гаднын байгууллагын санхүүжилттэй хүмүүс бий" гэж мэдэгдэж байв. Үнэндээ бол Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар ч мөн ирэх оны сонгууль бодсон улс төрөө яажшуухан хийх вэ гэдэг арга хайж яваа дүр эсгэсэн эх оронч шүү дээ. Жагсаал, цуглааны сургаар л гараад ирдэг. Ер нь дүр эсгэсэн эх орончдын хувьд төрийн бус байгууллагаар мөнгө олох "шаанс" багасахаар жагсаал цуглаанаар дамжуулж, ашиг хонжоо хайдаг болсон гэх олны үг оргүй биш л болов уу.

Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин "Мөнгөн дүн дээрээ тохирбол ахыгаа ч худалдаж мэдэх хүн шүү дээ" гэж Ж.Батзанданг хэлж байсан удаатай. Түүн шиг "жагсаалаар мэргэшиж байна" гэхчлэн цээжээ дэлдэх тэдэнд хөлс мөнгө  төлбөл эх орончдын дүрд сайн тоглох жүжигчид юм.

УИХ-аар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентыг 126 гишүүнтэй болгон өргөжүүлэх асуудал хэлэлцэгдэж эхэлсэн. Хэрэв УИХ энэ асуудлыг хуульчлан баталгаажуулбал 126 гишүүний 76 нь тойргоос, 50 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдоно.

Улстөрчид болоод судлаачдын зүгээс парламентыг өргөжүүлснээр олон намын төлөөлөл УИХ-д орж ирж, Засгийн газарт хяналт тавихаас эхлээд хууль боловсруулах үйл ажиллагаанд ахиц гарч, парламент илүү чадавхитай болно гэдэг асуудлыг тавьж буй. Гэхдээ нөгөө талд Сүхбаатарын талбайд хамгийн их сүгсэлзэж, эх орончийн дүрд тоглосон дэвээ шаваачид сонгогдох вий гэсэн болгоомжлол бий. Тиймээс иргэд сонголтоо хийхдээ хэрсүү хандаж, хуурамч эх орончдыг байранд нь тавих сонголт хийхгүй л бол тэд УИХ-д сонгогдохыг байг гэх газаргүй.

Тэдэнд мөнгө чухал болохоос эх орон, ард иргэд эх орондоо сайхан амьдрахын тухай асуудал хэдэн зуу дахь асуудал нь шүү дээ.

Жагсаал болгон дээр очиж, эх орончийн дүрд тоглодог “нус”-нуудад хандаж хэлэхэд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд нь бүү халд. Органик жагсаал руу орж, олон нийтийн тэмцлийг үнэ хүндгүй болгох алхмыг бүү хийцгээ. Та нартай наргүй нүүрсний хулгайч нартаа хариуцлага тооцуулчихна, Засгийн газрын тусгай сангуудад хяналтаа тавчихна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-24 203.23.49.69

Зөв өнцөг

Avatar

Zochin 2023-05-24 66.181.160.77

Mongolchuudiin mash tom aldaa ene yamarvaa temtseld 1 hunch hetegtei busdiig yu gej boddog baisan hamtraad temtseh heregtei yamarch jagsaal ur dund hurehgui baigaachin yoridoo ene shuudee ta nariin hoorondoo uzehchin erh barigchidad tuiliin ashigtai

Avatar

Гишүүн болох мөрөөдөлтөнүүд 2023-05-24 49.0.140.26

За тэгээд гишүүн болох мөрөөдөлдөө автсан эх орончид олон болж дээ.
Дээрх 4-өөс гадна Хүн намын хэсэг залуус байна. Оюунгэрэл гээд гадны тагнуул байна. одоо бүр нам байгуулцан ч байх шиг. мөн тордой Ганболд, Жагар, Өнөрцэцэг гээд олон мөрөөдөгчид байна даа.
Ард түмэн минь хэрсүү байхгүй бол худлаа гарууд олон байна даа

Avatar

gunbalai z**l 2023-05-24 202.21.107.69

gunbalai gej huuhen catsag tsaraitai gulug bolison ni deer dee.alban tushaalgui bol uheh geed bnaa.mongolchuudad olon jil spirt savlaj zarj bayjsan munguuruu hamag gazriig uuriin bolgoson odoo bas hanaj tsadah boloogui bnuu

Avatar

ЗОЧИН 2023-05-24 150.129.143.200

ЗОРИУД МУУЛАХ ГЭЖ БИЧЖЭЭ. ҮНЭХЭЭР ДАМПУУРСАН ЯЛЗАРСАН ЭНЭ БАЙГААГАА НИЙГМЭЭ ХАР!!!. ӨНӨӨДӨР НИЙГМИЙН БУХИМДЛЫГ ЭНЭ ХЭДЭН ХҮН Л ИЛЭРХИЙЛЖ ҮНЭН ЗӨВИЙГ ЯРЬЖ ЯАЖ ӨӨРЧЛӨХ ВЭ ГЭЖ ЯВАА ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. ҮҮНИЙГ АРД ТҮМЭН ОЙЛГОЖ ДЭМЖИЖ БАЙНА. ТЭГЭЖ ЭД НАРЫГ ХАРААД ЗУГТААГААД БАЙГАА ЮМ ЁСИОЙ БАЙХГҮЙ ШҮҮ ХЭИРҮҮЛЖ ЁОЛОХ Ч ХҮН ИТГЭМЭЭР ЮМ БИЧИЖ БАЙ

Avatar

Нэргүй 2023-05-24 103.57.93.146

Оргоник ч гэх шиг ард нь бас л эзэнтэй ш дээ

Avatar

Нэргүй 2023-05-24 66.181.160.77

organik jagsaal gej hezeech baihgui negdsen zohiyon baiguulaltgui udirdagchgui jagsaal yamarch ut dund hurehgui shuudaind hiisen ever mem…

Avatar

Тэнгэрийн Ташуур 2023-05-24 202.126.90.61

Дархан цаазат Богд Хан уулын залаатын аманд солонгосчуудад хэн газар зарсан бэ?!!!

Avatar

Зураач Лондон 2023-05-24 90.208.245.113

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Миний хувьд тэмцэгчдийн алинд ч итгэхээ больсон. Улстөрчид эх орончийн дүр эсгэж том төслийг гацаадаг. Тэдгээрээс санхүүждэг бүлэг ч байна. Мэдлэг мэдээлэл дутуу, түүндээ төөрөгддөг хэсэг байна. Бас гаднын байгууллагын санхүүжилттэй хүмүүс бий" гэж мэдэгдэж байв. Яг энэ шүү дээ!

Avatar

Нэргүй 2023-05-24 202.180.219.30

gyndalaid yuu dutaad bosood irev

Avatar

Зочин 2023-05-24 66.181.179.160

энэ нуснуудаа суга татаач тэгээд

Avatar

Нэргүй 2023-05-24 124.158.66.163

Сумтай Гүндалай дүлзэн Лу.Болдыг дуурайж Германд элчин хавьцаа тарвалзах санаатай МАН -аас захиалга авчихсан харайж байж мэдэх л этгээд.

Avatar

Зочин 2023-05-24 202.126.90.14

Шантаачид талбайгаас зайл

Avatar

Иргэн 2023-05-24 202.126.88.137

Яг л үнэнийг бичжээ, адгийн шааруудын сүүлчийн хоргодох газар бол эх оронч үзэлтэн болох юм гэдэг үг байдаг даа. Ард түмний шударга үнэнийг хүссэн тэмцэлийг энэ муусайн адгийн шаарууд улс төрүүлж, замхруулж завшиж дуусгадаг нь үнэн. Хувьсгалын үр ашгийг адгийн шаарууд хүртэх юм даа.

Avatar

хуульч 2023-05-24 88.125.82.223

хэн ч очих эрхтэй. дээрхи гарууд бол шоучид гэхдээ тэнд очих л хэрэгтэй.

Avatar

хүннү 2023-05-24 202.179.25.76

Энэ дөрвөө тогтохгүй ээ. Сонгууль дөхөөд, гишүүдийн тоог нэмхээр иймэрхүү хүмүүс улам олшроно. Бие халаалтандаа гарах хүмүүс улам олшроно.

Avatar

Иргэн 2023-05-24 202.55.188.83

Сайн анзаарвал энд жагсаалын сургаар очиж байгаа попчиддоо ч биш, УИХ-ыг 126 гишүүнтэй болох ёстой гэсэн санааг аятайхнаар анзаарагдахгүйгээр шургуулчихсан харагдаад байна даа. Ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлээгүй, нүүрсний хулгай, Оюу толгойгоос хүртэх хувь хэмжээгээ нэмэгдүүлж чадахгүй байгаа, сангуудын хулгай болон бусад бусармаг зүйлтэй хариуцлага тооцож чадахгүй байгаа зэрэг ийм үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй, эсэргүүцэж байна

Avatar

Нэргүй 2023-05-24 66.181.161.254

gulugnvvd

Avatar

ГО. ХОРОЛ МААД 2023-05-24 202.179.27.28

КК….. ХЭДЭЭР БИЧИХ ҮҮ ЭНИЙГ …

Avatar

чука 2023-05-24 202.131.251.130

Тэмбүүжингийн дэргэд Батзандан чинь гахай явган, нохой нүцгэн хүн шүү дээ. Энэ муу Тэмбүүжин Алтанхуягийн бөгсийг долоож байгаад нэг удаа жагсаалтанд бичигдэж гишүүн болсон хүн. Харин Батзандан чинь үнэний голтой юм ярьж байгаад Баянзүрх дүүргээс 2 удаа сонгогдсон хүн.Өөрийгөө их мэдэгч гээд бодчихсон ийм Тэмбүүжин ардчилсан намд цөөнгүй бий. Ард түмэн хэнийг сонгохоо мэддэг.Жагсаалтанд орохгүй бол сонгогдож барахгүй хүн бол манай алдарт Тэмбүүжин дээ.Шоугаа зөв хийгээрээ Тэмүүжин гуай.

Avatar

Зочин 2023-05-24 103.229.121.157

Батзандангаа одоо март даа.Ж.Бат эрдэнэ МАНд биеэ үнэлдэг .ж Батзандан ардчилал нэртэй урвагч бас МАН д биеэ үнэлдэг Естой МАНАН гэвэл ах дүү 2 ыг хэлнэ дээ.

Avatar

Нэргүй 2023-05-24 202.126.88.129

Шижээравдан Гүндалай гэж хогиин юмнууд болио

Avatar

Нэргүй 2023-05-24 122.201.23.75

Яг л үнэнийг хэлсэн байна.

Avatar

ЗОЧИН 2023-05-24 192.82.70.45

ХОРОЛ ГЭХ БААС ХААНААС ГАРААД ИРЭВЭЭ,ШИЖЭЭРАВДАН БОЛ МАН-ЫН ЭНЭ ХУЛГАЙЧДААС ТӨРӨӨ ЯАЖ ЦЭВЭРЛЭХ ТУХАЙ ДАЙЧИН,ХЭНИЙ Ч ХЭЛЖ БАЙГААГҮЙГ ГОЛООР НЬ ХЭЛЖ УРИАЛЖ БАЙНА БИЛЭЭ,БУСДЫГ БОЛ МЭДЭХГҮЙ ЮМ,ХОРОЛ ЧИ 2024 ОНД МАН ЯЛААСАЙ,ЭХ ОРНЫГ МИНЬ ХУЛГАЙЛЖ,ТОНОН ДЭЭРЭМДЭЖ ДУУСГАЖ БУЙ МАН-ЫН ГААРСАН ХУЛГАЙЧДЫН БҮЛГИЙГ ГАРААСАЙ,ТЭГВЭЛ ТЭНДЭЭС ХУСАМ ДОЛООХ САНАТАЙ УЛЬЖ БУЙГ ЧИНЬ ТҮМЭН МЭДЭЖ БУЙ,ЧАМ ШИГ ЭНЭ ХОРВООГИЙН ХҮНИЙ АДАГ,ХОГИЙН ШААРААС БУСАД НЬ УЛС ДАЯАРАА ЭНЭ ХУЛГАЙЧДЫН ТУХАЙ ЯРЬЖ БНА.ЗАЙЛ ХОГОО,ЗАЙЛ.

Avatar

Нэргүй 2023-05-24 122.201.23.75

Үнэн үн хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж.

Avatar

Хариулт 2023-05-24 66.181.161.188

Монголчууд хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа шүү.Хүний мууд дуртай ХОРОЛ авгай ч энэ мөнгийг авч л байгаа байх. Ухаантай хүн хүний сайныг нь дуудаж , дурсаж , бас тэднээс суралцаж байдаг юм

Avatar

Зочин 2023-05-24 103.229.121.157

МАН ба МАН ын захиалгат сэтгүүлч Хоролыг бодвол дээрхи хүмүүс харин ч танагтай жудагтай хүмүүс байна.Тэр жагсаалд Хорол авгай очоод үгээ хэлчихэж чадахгүй байж бас дунд нь хоролмаатайдаад байгаа юм даа.

Avatar

Нэргүй 2023-05-24 124.158.66.163

ГҮНДАЛАЙ юмтай,юмтай. Зүгээр л шударгаар гараад ирж чадахгүй л дээ.

Avatar

Зочин 2023-05-24 103.229.121.157

Гүндалайгийн санаачилсан хүүхдийн мөнгөөр чи амьдарч байгаа даа.

Avatar

зочин 2023-05-24 103.161.242.124

Ямар байсан,ямар хүн болсон энэ тэр нь хамаагүй ээ Жирийн иргэдийн хэлж илэрхийлж чадахгүйг хэлдэг нь зөв ш дээ

Avatar

Нэргүй 2023-05-24 43.242.242.59

Сонгууль ойртохоор эд нар худлаа шударга хүний дүр эсгээд гараад ирдэг юм байна. Улс төрийн ашиг хонжоо хайгчид бусдад гай л авчирна. Эд нараас хол байсан нь дээрээ

Avatar

Нэргүй 2023-05-24 202.131.247.75

Жирийн ардын жагсаалд энэ мэт нуснууд ирж наалдаж ашиг хонжоо хайхаа болимоор юмаа!!!

Avatar

Нэргүй 2023-05-24 124.158.67.205

яг үнэн шүү. наад 4 шигээ нөхдийг их хуралд оруулж болохгүй

Avatar

Нэргүй 2023-05-24 202.126.88.176

Цэгмэдийг батгана Цэгмэд гэж хочилж дууддаг юм байна лээ

Avatar

Zochin 2023-05-24 202.70.36.122

Zailaachee shaarnuudaa

Avatar

Нэргүй 2023-05-24 192.82.69.251

бааснууд ялаанууд

Avatar

Нэргүй 2023-05-24 66.181.177.102

энэ зураг дотор миний мэдэх 1 худалч архичины зураг бна. цэгмэд гээч архичин..худал п**а шүү

Avatar

ХУУЛЬЧ 2023-05-24 202.179.24.95

ЭНЭ ХҮМҮҮС ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН БОДИТ БАЙДЛЫН ТӨЛӨӨЛӨЛ ШҮҮ.,,,,,,, 33 ЖИЛ АН- МАН ЗАСАГЛАЛАЛ,, ТАНСАГЛАЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛДЭЖ ,УЛСАА ИРГЭДЭЭ ХӨГЖҮҮЛЭХЭД ХИЙ ХООСОН НОМЛОЛ ЯРЬЖ ,,,ИРГЭДЭЭ СОНГУУЛЬДАЖ БОДЛОГОГҮЙ УГЖИЖ ХАРАНХУЙ БОЛГОЖ ,ХӨДӨЛМӨРИЙН ЧАДАМЖГҮЙ БЭЛЭНЧИЛЭХ ,ДАРАМТЛАХ ,УЛС ТӨРЖИЖ ДАРГА БОЛОХ СЭТГЭЛГЭЭНД УРТ ХУГАЦААГААР БАЙГАСАН ХОЙНО АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ ,,,,ОДОО ТЭР ХӨРСӨНД УРГАСАН УРГАМЛАА ХУРААЖ БАЙГАА НЬ ТЭР .

Avatar

Кккк 2023-05-24 175.223.10.198

я*****с дээр суусан ялаанууд, бас болоогүй Их хурлын суудалд санаархсан люмпенгүүд ккк

Avatar

Нэргүй 2023-05-24 202.179.25.110

yostoi goyo hellee

Avatar

Нэргүй 2023-05-24 67.247.102.58

Эд чинь Үхсэн баасны тэмцэгч байхав дээ. Боломж гарвал төрийн ордонд орж хулгөй хийх гэсэн хагархай хэнгэрэгүүд. Бас л долоон дор хувалзнууд болно.

Avatar

Нэргүй 2023-05-24 43.242.242.59

Жирийн жагсаалыг улс төржүүлж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө болгон хувиргэх гэсэн энэ мэтийн хүмүүс цөөнгүй байгаа. Тэд жагсаал цуглааны утгыг дандаа алдагдуулж ирсэн. Эх орончийн дүрд хувирсан дайснуудыг ялгаж салгаж сурах хэрэгтэй байна. Атомын цахилгаан станц манай улсад амин чухал байхад Оросуудын ятгалгаар эсэргүүцээд сууж байдаг. маш чухал бас үнэн зүйл бичсэн байна.

Avatar

Нэргүй 2023-05-24 165.225.97.19

600 мянгахан айл өрхөд атомын цахилгаан станц хэрэгтэй юу? Урт хугацаандаа хамгийн үнэтэй тусдаг станц шүү дээ. Ашигласан түлшээ хаана хаях вэ гэдэг нь хамгийн шийдэхэд хэцүү асуудал. Тэрний оронд хамгийн сүүлийн үеийн технологитой нүүрсний цахилгаан станцуудыг аймгийн төв болгондоо барьсан нь дээр. Тэгвэл хөдөө орон нутагт төвийн халаалттай тав тухтай амьдрах боломжтой болохоос гадна жижиг дунд үйлдвэр хөгжих боломжтой болно. Манайд нүүрний уурхайгүй аймаг бараг байдаггүй.

Avatar

Нэргүй 2023-05-24 103.26.193.222

Уг нь нэг жижиг оврын атомын станц байхад болохгүй ч юм байхгүй л дээ хичнээн хаягдал гарав л гэж. 1 кг уранаас гарах энергийг 3000 т нүүрс шатааж байж гаргаж авна зардлын хувьд эрс ялгаатай

Avatar

Хариулт 2023-05-24 103.229.121.157

Өдөрт 10 кг уран хэрэглэнэ.365×10=3650 кг . 3650×20 жилээр=73 тонн ураны хаягдлаа хааш нь хаях юм бэ. Хэнэггүй манайхан японы осолд орсон АЦС шиг болгочихоод хөргөлтийн усаа хааш нь хаях вэ.Ливид цөмийн олон кг хаягдал алга боллоо гээд яриад байсан гэх мэтчилэн ярих юм их бий.

Avatar

Нэргүй 2023-05-24 64.119.17.165

Yag goliin olood helchlee. Bayarlaa setguulchee. Talbai deer irsen humuusiig haraad gondoij suulaa. Nuguu l heden uls turch gedegshig nuguul heden jagsaagchid. Odoo bur 2 tal bolood sags toglchuul yaadiin. Esvel shatar nuuchih yarshig. Ene Otgonbaatar bol buur onigoonii ih dalai. Gundalai yag taarsan

Avatar

Нэргүй 2023-05-24 202.9.41.7

түүний үгийг ойлгож чадаагүй ард түмэн бид яав юу болж б.на.Чацаг царайлаад л сууж ядуурлын доод төвшин рүү уруудаж б.гаа биз д.Отгонбаатар анх л эх орныхоо төлөө зоригтой дуугарч буй иргэн шд.Хоролоо чи "хатгуур"сэтгүүл зүй явуулж буй муухай хүн б.на ш.

Avatar

Нэргүй 2023-05-24 202.9.41.7

сэтгүүлч Хоролоо минь эх орныхоо төлөө цохилох зүрхийг битгий элдэвээр сүржигнүүлж тэмцэгчдийг хагралдуул.нэгдэж л байвал хэн юу хийж б.сан нь ямар хамаа б.на.Хэрэг үүсэх байсан бол тухайн асуудлаар нь чи мэдээлж болно.Мэдээлэл цаг үеээ олж байж л үнэ цэнэд хүрнэ.Гүндалайн залуу зандан насандаа ганц үнэнийг ард түмэнд хэлж б.сныг чи мэдэх үү???"Өөрсдийнхөө төлөө тэмцэж чадахгүй бол чацаг царайлаад байж бай" гэсэн.Тэр өөрийнхөө төлөө тэмцээд л зайсанд луйварчдын хажууд бууллаа.Түүний үгийг ойлгож

Avatar

Зочин 2023-05-24 192.82.80.233

Гүндалай эрх баригчдыг шантаажилсаар Зайсанд газар авч зарж баяжсан. Авгай хүүхдээрээ, баян тарганаараа, мөнгө төгрөгөөрөө гайхуулж ядарсан ард түмнийг доромжилж даажигнасан лайв хийдэг болоод удаж байна. Энэ нөхөр өнөөдөр УИХ-ын зөөлөн суудлын төлөө үхэн хатан зүтгэж эхэллээ. Ийм нөхдүүдийг Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй, гай болно.

Avatar

зочин 2023-05-24 202.9.46.185

Хүүхдийн мөнгө соц нийгмийн үе олгодог байсаны үргэлжлэл шудрага үнэн ил тод байдлын төлөө тэмцэж байгаа ЗГ ыг дэмжинэ гүшүүдийн тоо нэмэхийн эсрэг

Avatar

Зочин 2023-05-24 202.21.108.5

Гадны сургуульд сурахын тулд өөрийнхөө бүх зүйлийг зараад, өөрөөсөө бүх зардалаа гаргаад, эрсдэлээ 100 хувь үүрч боловсрол эзэмшсэн Монгол залуус зөндөө байгаа. Зарим залуус өөрсдөө тухайн сургуулийнхаа тэтгэлэгт тэнцээд тухайн сургуулийнхаа тэтгэлэгээр явж байгаа, энэ нь улсаас нэг төгрөг авахгүй байна гэсэн үг л дээ. Гэтэл энэ БЗС-с сургалтын зээл авсан нөхдүүдийг хар. Хүүгүй зээл аваад, хүссэн гадаадын сургуульдаа сураад, 5 жил цалинтай ажиллаад, эргэн төлөхгүйгээр тэглүүлсэн байна ш дээ. Аса

Avatar

Зочин 2023-05-24 202.21.108.5

Ер нь бол БЗС-с хэн ч зээл авч болно. Дарга, энгийн иргэн ялгаагүй. Гол нь заавал эргүүлэн төлөх ёстой. Хэний ч зээлийг тэглэж болохгүй. Тэгвэл энэ сан маань хоосрохгүй, ард түмний мөнгөөр дахин санхүүжүүлэх шаардлагагүй болно. Дараа нь ирээдүйд энэ сангаас миний ч, таны ч хүүхэд хүүгүй зээл авч болно шүү дээ.

Avatar

Zochin 2023-05-24 165.225.97.19

Зээлээр сурсан хүмүүс мөнгөө буцааж төлөх хэрэгтэй төлүүлэх ч хэрэгтэй.. Сайхан сургуульд суралцаж төгсөх боломжийг улс эх орон нь хангаад өгсөн байна. Одоо мэдээж сайн ажил хийж байж таарна. Харин ямар хугацаанд яаж төлөх вэ гэдгийг холбогдох газрууд нь тодорхой болгох хэрэгтэй. Тэгж байж дараа дараагийн сайн сурлагатай чадвартай хүүхдүүдэд гадаадын сайн сургуулиудад сурах боломж нээгдэнэ. Ер нь бол дэлхийн топ 20 сургууль гээд сургуулиудын нэрийг нь бас тодорхой зарлах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-05-24 66.181.178.213

Хүүхдийн мөнгөөр амьдарцгааж бж

Avatar

Нэргүй 2023-05-24 66.181.178.213

Гүндалайгийн хүүхдийн мөнгөөр л монголчууд явж явж амьдарч бгаа даа. Ер нь үнэн үгэнд дургүй, худлаа магтуулж хууртах дуртай болсон ард түмэн дээ. Гүндалай танай тэр ясан толгой буян жагааг бодоход хүн шүү

Avatar

Нэргүй 2023-05-24 202.126.90.137

Энэ нэрнүүд бол бааснууд.Гүндалай Зайсангийн газраа зарж үрж барилга барьж дуусаад завтай болоод ингэж солиорч яваа АН-ын даргад бас өрсөлдсөн.Өөрөө бас намтай.

Avatar

Zochin 2023-05-24 122.201.19.2

НААД ЖАГСААЛЫГ ЧИНЬ ГҮНБАЛАЙ Л ГУТААЖ БАЙНАДАА. ГҮНБАЛАЙ БАЙХГҮЙ БОЛ ДЭМЖМЭЭР БАЙДАГ. ЭСВЭЛ ГҮНБАЛАЙ ЭСРЭГ ЖАГСААЛ ХИЙ. ЭНЭ ГҮНБАЛАЙГ СӨНӨӨЕ

Avatar

Нэргүй 2023-05-24 192.82.87.117

Орос өөрсдийн заралсан дайнд нэрвэгдээд юун манай Босоо хөхийг санхүүжүүлэх мантай болоод Шинжээрав дан таг дуугүй болсон ш дээ, энэ жагсаалд нэг үзэгдээд алга болов уу ?!

Avatar

мгл 2023-05-24 103.229.120.106

ман-н хорлол ажилдаа оржээ,тэднии бзс-г тоносон нь зов бололтой!

Avatar

Нэргүй 2023-05-24 66.181.160.62

"Арева" компанийг гүтгэж, Монголд атомын эрчим хүч үүсч бий болохыг саатуулан гацаах Оросын даалгавартай хөлсний шантажчин "Босоо хөх Монгол" мэтийн хог новшнуудыг төр засаг няц гишгэн устгах хэрэгтэй!!! Оросын хөлсний этгээдүүдтэй нялуураад байх хэрэггүй, шууд л тарааж, шавжнуудыг нь шоронд хорьж, ул үндсээр нь цэвэрлэх хэрэгтэй!!!

Avatar

Баагий 2023-05-24 202.179.26.220

Жагсах нь зөв шүү залуучууд аа. Энэ жагсаалд улс төрч нэртэнгүүд хувийн ашиг хайгчид илүүц бизээ. Ер нь жагсагчдад саналаа хэлэхэд ирэх сонгуульд ямар нэг сангаас хүртсэн, хэл аманд өртөн шүүхээрр шалгагдаж гэм буруутай нь тогтоогдсон зэрэг эрхэмүүд болон түүний хамаарал бүхий этгээдүүд нэр дэвшихгүй байхыг л хэлж ярьж үзээрэй. Дандаа шинэ залуучууд болон нэр цэвэр эрдэмтэд багш эмч малчид хөгжлийн бэрхшээлтэй иргэн,, эмэгтэйчүүдийн төлөөллийг л дэмжихийг нийт ард иргэдэд уриалаарай

Avatar

Зочин 2023-05-24 192.82.70.47

Гүндалай бисдаа зайлаач ээ.

Avatar

Зочин 2023-05-24 66.181.161.203

Энэ Гүндалайн газрын луйвар юу болж байгаа вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж