Жүжигчин У.Цогтбаярыг 7 хоног баривчлахаар болов

Хуучирсан мэдээ: 2023.05.23-нд нийтлэгдсэн

Жүжигчин У.Цогтбаярыг 7 хоног баривчлахаар болов

Жүжигчин У.Цогтбаярыг 7 хоног баривчлахаар болов

Жүжигчин У.Цогтбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шалтгаанаар долоон хоног баривчлах шийдвэр өнөөдөр/2023.05.23/ гарчээ. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг үндэслэн арван цагийн албадан сургалт долоон хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан аж.

Энэ талаар жүжигчин өөрийн цахим хуудаснаа “Нэг өдрийн дотор гурван байцаагч солигдоод шүүх хурал маш хурдан болж өнгөрлөө. Хэд хоног хориход орохоор боллоо. Гэхдээ орж ирээд гарсан ч хэзээ ч Засгийн газрыг сайн ажиллаж байна, Хууль зүйн сайдыг мундаг байна гэж хэлж чадахгүй ээ. Намайг хууль зөрчөөгүйд итгээрэй. Бясалгаж байгаад л гараад ирнэ. Өнөөдөр уг нь миний хүүхдийн төрсөн өдөр. Уг нь маш олон зүйл төлөвлөчихсөн байлаа. Харамсалтай байна. Сайхан цаг ирэх болтугай. Бүх залуусыг талбай дээр жагсаарай гэж уриалж байна. Өчигдрөөс өнөөдөр хүртэл хоёр өдөр Хан-Уулын цагдаа нарын хамгаалалт гэх юм уу даа талбай руу зүглэж чадсангүй. Түр баяртай” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж