3,471,192 ширхэг хувьцаа арилжжээ

3,471,192 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 569,019,281 төгрөгийн үнийн дүн бүхий 3,471,192 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монноос ХК (MNS +14.89%), Махимпекс ХК (MMX +14.57%), Тандэм Инвэст ББСБ ХК (VIK +10.56%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -14.95%), Хишиг Уул ХК (HSX -14.59%), Улсын Их дэлгүүр ХК (UID -10.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын сангийн 9,395 ширхэг нэгж эрх 2,081,869 төгрөгөөр,

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 120 ширхэг бонд 11,992,320 төгрөгөөр, мөн 99 ширхэг бонд 8,910 доллар буюу 30,799,820.7 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 613,893,291 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс -0.56% хувиар буурч, 35,856.65 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,513,407,559,762 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж