VS: БЗС-ийн мэдээллийг устгасан, устгаагүй

VS: БЗС-ийн мэдээллийг устгасан, устгаагүй

Энэ долоо хоногийн VS буландаа Боловсролын зээлийн сангийн асуудлыг хөндөж байна. Тухайлбал, "иргэн О.Сийлэгмаа нь БЗС-д ажиллаж байхдаа компьютер дээрх сүүлийн үеийн бүх мэдээллийг хард диск дээр хуулж аваад устгасан" хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн Баасан гарагт нийтэд мэдээлсэн. Энэ талаарх эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.

 

Л.Энх-Амгалан
БШУ-ны сайд

Ёс зүйн зөрчил гаргаж, тушаал буурсан нэр бүхий хоёр хүн санаатайгаар БЗС-тай холбоотой мэдээллийг сэвж байна. Тухайлбал, иргэн О.Сийлэгмаа нь БЗС-нд ажиллаж байхдаа компьютер дээрх сүүлийн үеийн бүх мэдээллийг хард диск дээр хуулж аваад устгасан. Тиймээс БЗС-гийн захирал Д.Гарди цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Гэвч тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

БЗС-гаас зээл авсан 3,000 гаруй хүүхдийн мэдээллээс 900 хүүхдийн мэдээлэл л санд байгаа. Харин 2,100 хүүхдийн мэдээлэл алга болж, устсан гэж Д.Гарди мэдээлсэн юм билээ. Тус сангийн компьютер дээр байгаа архивын мэдээллүүд устгагдсан байгаа. Гэхдээ компьютер дээр устгагдсан ч цаасан баримт нь байгаа. 

О.Сийлэгмаа
БЗС-ийн Гадаад тэтгэлгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн асан

Би Боловсролын зээлийн санд ажиллаж байхдаа аудитын дүгнэлтээр ийм айхтар зөрчлүүд байгаад байна гэж өнгөрсөн оны тавдугаар сар, долдугаар сард хэлж байсан. Итгэхгүй бол сайд та вайбэраа нэг шалгаарай. Миний өгсөн тайлан мэдээг ч харж болно. Мөн ийм олон хууль зөрчсөн асуудлууд байна гэж БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнд хүртэл хандсан. Албан ёсоор удаа дараа хандаад байхад яамны сайд, дарга нар нь өөрсдөө ил гаргахыг хүсээгүй хав дараад байсан нь нууц биш. Боловсролын зээлийг олгохдоо нэр нь огт орж ирээгүй хүнд хүртэл мөнгө шилжүүлсэн байсан. Энэ бүх "жонхуу"-г Гарди л хийсэн байх. Сайд нарынхаа захиалгаар Гарди өнөөдрийг хүртэл будлианыг хутгалцсан гэж харддаг. Бүхэл бүтэн хоёр жилийн зөрчлийг илрүүлчхээд байхад Л.Энх-Амгалан сайд өөрөө мэдэж байж, ил гаргахгүй явсаар намайг 2022 оны 09 дүгээр сарын 12-нд бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халсан. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

оноч 2023-05-24 202.5.205.7

Сайд бүгдийг мэддэг хүн биш юмаа. Доод хүмүүс нь яаж ажиллаж, юуг мэдээлж, юуг мэдээлэхгүй бна гэдэг их учиртай. Яам тамга ч тэгээд фракцуудын тэмцлийн талбар шиг л байна. Аль фракц юу гэж мэдээлж байна. Сайд хүн бүгдийг ултай шалгаж байж дуугарахгүй бол хэлсэн зоргоор нь яаран хэвлэлд мэдээлээд байвал ийм асуудал үүсчихээд бна. Бас Сийлэгмаагийн асуудал цааш явах нь өөрөө улс төрийн эрсдэл болчихлоо. Улс төрийн хүн мэдрэмжтэй ажиллаж байгаа. Гээд учир дутагдал бас бнаа.

Avatar

Сар 2023-05-24 167.88.63.74

Энэ улс чинь юу л болоод байна даа

Avatar

Зочин 2023-05-24 66.181.179.160

манд гайгүй хүн байхгүй хулгай луйвар хийж чадахуу гэж бгаад гишүүн болгодог юм бноо хамгийн үлбэгэр сайд бол энэ боловсролын сайдад огт тохирохгүй гэр бүлээрээ шунал шүгэлсэн нүдтэй

Avatar

Зочин 2023-05-24 202.9.47.2

төрсөн ахыгаа хүртэл шуналаас болж алсан хогийн муу н**ш зайлуулбал таарна

Avatar

Огцоруул 2023-05-24 192.82.69.171

MCS-ийн гар хөл Л.Энх-Амгалан бол үл бүтэх хүний адаг, шуналын тулам, авилгачин, тендерчин нов ш. Улс төрөөс бүр мөсөн зайлуулах ёстой хулгайч, попорчин шүү. Огцоруулах хэрэгтэй.

Avatar

Бодит байдал 2023-05-24 66.181.183.176

Горьгүй юм аа,энэ хүн л арай гайгүй юм уу гэтэл нөгөөх нь аль хэдийн ямар нэг луйврын хамсаатан,эсвэл хайцаалагч байх юм.Монголд ёс зүй, тодорхой ойлгомжтой шалгуур (стандарт)2 л дутагдаж байна аа.Энх-Амгалан сайдтаан ич!

Avatar

Оноч 2023-05-24 202.5.205.7

Ямар амархан дүгнэлт хийж байнаа…энэ хүн гайгүй юм бна даа гэж дүгнэхдээ л яг ингээд анхнаас нь хуудуутай л дүгнэждээ. Яг тэрэн шигээ Сийлэгмаа-г бас дүгнэчээгүй биз?

Avatar

Я 2023-05-24 202.126.88.235

Энэ Сайдын амнаас 5Ш ийн талаар үг унаагүй бхаа

Avatar

Зочин 2023-05-24 103.229.120.36

Энх Амгадан нь их шуналтай,эх орон ё сэтгэлгээгүй хүн. Манайя УИХ ГИШҮҮД хуулийг өөртэй зориулж хийсэн. Тэд юу хийсэн ч юу ч больхгүй хуультай.

Avatar

Зочин 2023-05-24 192.82.92.42

. ШУТСангийн олон тэрбум бас юу болчихов!?!

Avatar

Хотын уугуул иргэн 2023-05-24 192.82.84.103

Л.Энх-Амгалан дарга дурга нарын хүүхдүүдийн авсан зээлийг илт хамгаалж ярьж байсан. Мань хүний дүү нь хүртэл зээл авсныг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ийм байхад, Л.Энх-Амгалан сайд хэн нэгэн руу хамаг бурууг чихэж уснаас хуурай гарахыг хичээж байгаа нь илт. Монгол улсад шудрага хууль байдаг л бол буруутай этгээдүүдийг тогтоож хатуу ял оноох ёстой. Үгүй бол Монгол улс бүрэн дампуурч, авилга хээл хахуулийн үүр болсны "үлгэр жишээ" болно.

Avatar

зочин 2023-05-24 202.131.245.69

БЗС олгож эхэлсэн үеэс эхлээд эрхбиш бэлэн бусаар тооцоо гүйлгээ хийсэн байлгүй дээ. Сангийн яам, БЗС, бүх банкны гүйлгээг цахимаар болон архивт байгаа цасыг шалгахад гараад ирнэ. аудитын байгууллагаас эсвэл тэтгэвэрт гарсан сайн ня-бо нарыг дайчлахад дорхнооо ил болно. Гагцхүү ийм ажил эхлүүлэх хүсэл ЗГ-т байгаа болов уу.

Avatar

Нэргүй 2023-05-24 202.9.46.191

Хэнд нь итгэх вэ? Ойлгох юм алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж