Хөг нь тасраагүй, түүх тасраагүй 30 жил

Хөг нь тасраагүй, түүх тасраагүй 30 жил

Хөг нь тасраагүй, түүх тасраагүй 30 жил

Монголын рок попын томоохон төлөөлөл Хурд хамтлаг нь 1993 онд байгуулагдаж өдгөө 30 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Нийт 7 гишүүнтэй тус хамтлаг төрсөн ах дүү нарын хамтлаг гэдгээр нь бид андахгүй.

Дамбын Ганбаяр-МУУГЗ-хамтлагийн ахлагч

Дамбын Отгонбаяр МУГЖ-хамтлагийн продюсер, Voice Mongolia coach

Дамбын Төмөрцог МУГЖ- хамтлагийн дуучин

Дамбын Отгонбаатар-хамтлагийн бөмбөрчин, Уухай хамтлаг продюсер

Дамбын Мөнхбат- хамтлагийн гитарчин

Наранбаатар Намсрайжав- хамтлагийн гитарчин

Төмөрчөдөрийн Наранбаатар  -хамтлагийн гитарчин

Хурд хамтлаг 30 жил тасралтгүй бүтээн туурвихдаа нийт,

–           33 удаагийн бүрэн хэмжээний тоглолт

–           117 видео клип

–           18 CD

–           1 алтан пянз, 2 пянз

–           249 дуу бүтээж, Дэлхий даяарх Монгол туургатан олон сая сая үзэгчдэд уран бүтээлээ хүргэсэн.

Дэлхийн 60 гаруй сая Буриад, Халимаг, Тува, Өвөр Монгол,  бусад орны Хятад,  Казак үндэстэн болон Монгол туургатан маань Хурд хамтлагийн дууг сонсож, бүх цаг үед хамт байж ирсэн билээ.

Хурд 30 жил түүхт ойдоо зориулан "Эх орон", "Монгол ард түмэн", "Эх болсон зургаан зүйл", "Хамаг амьтан",  гэх мэтчилэн байгаль дэлхийгээ баясган Монголын байгалийн үзэсгэлэнт 30 газрыг сонгон бүх цаг үеийн шилдэг 30 дуугаа акустик хэлбэрээр дуулж, тоглож, 4 улирал дамнан дүрсжүүлж Бурхан Халдунаас эхлэн Хөвсгөл Цагаан нуур, Хорьдол сарьдгийн нуруу, Хэнтий Хар зүрхний хөх нуур, Дорнод Мэнэнгийн тал, Халх гол, Алтай таван богд, Отгон тэнгэр хайрхан гээд Монгол орноо бүтэн тойрч байгаль дэлхийдээ ая дуугаа өргөн сонсогч та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна.

Хурд 30 контент нь дуу дүрсний чанарын өндөр түвшинд  хийгдэж, дэлхийн нийтэд Монгол орны өв соёл, эх орноо суртачилах зорилготой ба Монголчууд болон шинэ залуу үеийнхэнд байгаль эх орноо хайрлах, үнэ цэнийг ойлгуулах, Монголын үзэсгэлэнт байгалийг суртачилан таниулах зорилготой юм.  Мөн аялал жуулчлалын чухал ач холбогдолтой контент болсон юм аа.

Мөн Хурд хамтлаг  30 жилийн хүрээнд Рио Тинто Монгол компанитай стратегийн түвшинд хамтран хорхойд идэгдэн устаж буй 1.5 тэрбум модыг энэ жилдээ багтаан аврахаар хамтран ажиллаж байгаа юм. Тиймээс 30 жилийн ойгоо тэд “Эрүүл ойн төлөө” уриан доор тэмдэглэж байна.

Эх орон, гэр бүл, ариун нандин хайрыг 30 жил тасралтгүй ухааруулж ирсэн Хурдын ах нартаа 30 жилийн ойн мэнд хүргэе!

(30 контентын талаар хийсэн бүрэн хэмжээний нэвтрүүлэг. https://www.facebook.com/TelevisionTv8/videos/616478253471537 )

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-23 66.181.160.21

zohioliin duuchid uhsnikhan metall baihavdee sdaaa uhlin pop

Avatar

Нэргүй 2023-05-23 64.119.19.236

Хоцрогдсон нийтийн дуу дулаад л байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж