БЗС хэмээх “ялааны алуур”

БЗС хэмээх “ялааны алуур”

БЗС хэмээх “ялааны алуур”

Юу үнэн гэвэл, дарга нарын хүүхэд давуу эрхтэйгээр зээл авсан нь үнэн. Юу худлаа гэвэл, АТГ тэдний хэргийг шударгаар шалгаж, нийгэмд шударга ёс тогтооно гэдэг худлаа.  Хамгийн сүүлийн жишээ болсон Боловсролын зээлийн сангийн нийтэд ил болсон мэдээллээс харвал төрийн өмч дарга нарын өмч болдог нь, төсвийн мөнгө дарга нарын хэтэвч байдаг нь бараг батлагдсан теором байжээ.

Монгол Улсад 22 төрийн сан байна. Төсвөөс бүрддэг  тэдгээр төрийн сангуудийн нийтлэг төрх нэг иймэрхүү, мэдээлэлд ойр нөхдийн ах, дүү, амраг садны “буян”-ы байгууллагын хэмжээнд явж иржээ, ЖДҮ, ТЭДС, БЗС, НДС, ХААДС гэх мэтчилэн.

Үндсэндээ, өөрсдийгөө “элит” гэж боддог, энгийн иргэдээ “цагаан цаас” гэж хардаг Монголын дарга “ангийнхан” тэрхүү төрийн сангуудыг тонож баяждаг нь, тэнд гахай илүү тэгш эрхтэй байдаг нь нийгмийг баян ба ядуу гэх хоёр давхаргад хуваах хэмжээнд сэвэгдэв. Төрөлхөөсөө баян хүнд дургүй монголчуудын “пролетари” сэтгэлгээн дээр тос нэмэх тусам БЗС-гийн жинхэнэ хулгайчид ард нь гэм зэмгүй үлдэх шинжтэй.

Аливаа цуутай хэрэг нийгэмд хэр их газар авна, тэр хэрээр ял, шийтгэл хүлээх хүнгүй үлддэг нь  бараг бичигдээгүй хууль болсон. Жишээ нь, ЖДҮ-гийн дуулиан байна. Ардын намынхан ах дүүстэйгээ аваад идчихсэн ЖДҮХС-гийн 72 тэрбумын хэрэгт хариуцлага хүлээж, шүүхээс ял шийтгэл авсан улстөрчид гэвэл Б.Батзориг, Н.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа нар.  Гэвчиг Н.Солтан экс Ерөнхийлөгч Х.Баттулгын өршөөлөөр шоронгоос суллагдчихсан, шүүхэд 40 саяын торгууль төлсөн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нь хотын “А” бүсэд барьсан 40 тэрбумын оффистоо тансаглаж сууна.

Нийгмийг хамарсан дараагийн ээлжит нэг дуулиан нь Хөгжлийн банкны 1.6 их наядын чанаргүй зээлийн хэрэг. Энэ хэргийн шүүх хурлыг харахад эцэс сүүлдээ жинхэнэ хулгайчид нь ял шийтгэлгүй, нийгмийн “ой санамж” дараагийн дуулиандаа дарагдаад банкны тонуулчдаа бараг мартах тал руугаа орсон байна.  Тэрчлэн хөхөө өвлийн хүйтэнд “нүүрсний хулгайч”-аар 17 хүнийг зарлаж асан АТГ нь мэдээлэл хийх болгондоо Х.Баттулга гэж хүнийг байцааж байгаа гэх ам тагладаг ганц үгтэй суух болжээ.

ФЕАДОЛ БА ПРОЛЕТАРИУД

БЗС-гийн зээл болон тэтгэлгээр 2368 оюутан гадаадад суралцаж, тэдний төлбөрт 363 тэрбум төгрөгийг улсаас зарцуулжээ. Гэхдээ нийгэмд сэвэгдэж буй мэдээллээс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, хэрэвзээ 2011 онд батлагдсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны Журам шинэчлэн батлах тухай 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлийн дагуу тодорхой шалгуур, шаардлагад нь тэнцсэн тохиолдолд тухайн суралцагч баян, ядуу, дарга, цэргийн хүүхэд байхаас үл хамаараад зээл авах эрх нь нээлттэй.

Гагцхүү дээрх хууль болон журамд тэнцээгүй, “аав, ээжийн”-хээ албан тушаалын буянаар зээл/тэтгэлэг/-д хамрагдсан  нөхцөлд энэ нь гэмт хэрэг хэрэг болно. Татвар төлөгчдийн мөнгөөр зээл авсан суралцагчид тухайн сургуулиа төгсч чадаагүй бол авсан зээлээ эргүүлж төлөх нь шударга ёс юм.  БЗС-гийн сошиалд дэлгэгдэж буй мэдээллээс харахад бусдын боломжийг хулгайлсан нь цөөнгүй байна. Шаардлага, шалгуурт нь тэнцээд тэтгэлэг/зээл/ авсан нь ч байна. Зарим нь анхаасаа төлөх хүсэлгүй авсан зээлээ “муриад” алга болсон нь олон байна, авснаа цаг тухайд нь төлсөн нь байна. Баригдангуутаа бантаад төлдөг нь ч бас байна.

Хамгийн чухал нь, сэвж, сенсаацилаад орхих биш цаашдаа БЗС-гийн зээл/тэтгэлэг/-ийг шилэн болгох тухай шаардах ёстой. Тэгж байж хэний хүүхэд ямар шалгуураар хаанахын их дээд сургуульд хэдэн төгрөгийн тэтгэлэг /зээл/ авч суралцаж байгааг иргэд хянадаг болно, эрх баригчид болгоомжилдог болно.

Түүнээс феодалын хүүхдүүдэд тэтгэлэг олгох ёсгүй, пролетариуд авах ёстой гэвэл наанадаж Үндсэн хууль зөрчинө, цаашилбал ардчилалд харшилна. Жишээ нь, АН-ын дарга Л.Гантөмөрийн Хулан ба иргэн Л.Гантөмөрийн Хулан хоёр Үндсэн хуульд зааснаар сурах эрх хэн, хэнд нь бий. Үндсэн хуульдаа бид яс үндэс, угсаа гарвал, шашин шүтлэгээр нь гадуурхаж үл болно гэж суулгаад өгчихсөн болохоор. Л.Гантөмөр  БСШУ-ын сайд байхдаа БЗС-гийн тэтгэлгийг охин Хуландаа авч өгсөн тохиолдолд энэ нь албан тушаалаа урвуулан ашигласан авлигын шинжтэй гэмт хэрэг юм. Харин сайдын албан тушаалаа өгсний дараа, гудамжинд "метрлэж" явсан Л.Гантөмөрийн охин БЗС-гийн зээлд хууль, журмын дагуу хамрагдсан нөхцөлд гэмт хэрэг биш ээ гэсэн үг. БЗС хэмээх “ялааны алуур”-ын бай нь АН, баабаа нь Л.Гантөмөр биш бол шүү дээ.

АСУУДАЛ НЬ ТОГТОЛЦООНДОО!

Зайсангийн, 20-100 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуульд, ангидаа 10-20-уулаа, англи хэлээр суралцаж, өдөржин давтлага, дугуйлангаар хичээллэж буй “даргын” хүүхдүүд Баянхошууны ангидаа 50-уулаа, тавдугаар ангиасаа “англи хэл” үздэг борчуудын хүүхдүүдтэй харьцуулахад хамаагүй “ухаантай” байх нь аргагүй.  Товчхондоо, БЗС-гийн зээл, тэтгэлгийн 90 хувийг баячууд, дарга нарын хүүхдүүд авдаг шалтгаан нь ердөө энэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд дэлхийн шилдэг сургуульд тэнцэж чадахгүй байгаа гол асуудал нь хэлний бэрхшээл. Тиймээс л даргын хүүхдүүд нэгдүгээр ангиасаа англи хэл үзэж байгаа боломжийг борчуудын хүүхдүүдэд адил тэгш олгох асуудлыг бид хөндөх цаг болсон. УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Боловсролын багц хуульд нэгдүгээр ангиас нь англи хэл заах асуудлыг Ц.Даваасүрэн яагаад эсэргүүцээд байна вэ гэвэл өөрийнх нь хүүхэдтэй өрсөлдөх хүүхдүүд бий болн гэж айсан хэрэг байх.  Тэгж ярих юм бол Оросын хөтөлбөр элитүүд бэлтгэдэг гэвэл Ц.Даваасүрэн охиноо яагаад АНУ-д сургав, бод, бод.

Ардын хүүхдүүд англи хэл сурснаар Монголын уламжлал алдагдана гэх Ц.Даваасүрэнгийн үгэнд хууртагдах тусам БЗС-гийн зээлийг Ц.Даваасүрэнгийн ач, зээ нар ахиад авна гэсэн үг. Юу үнэн бэ гэвэл, БЗС-г шилэн болгосноор хулгай, луйвар нь цэгцэрнэ. Бидний хүүхдүүд “хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртөлж” ирдэг боломж нээгдэнэ. Юу худлаа вэ гэвэл, англи хэл мэдэхгүй ардын хүүхдүүд гадаадын их дээд сургуульд тэнцэнэ гэдэг худлаа.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-23 192.82.91.232

Гадаад хэл сайн сурая гэвэл эх хэлээ сайн мэддэг байх нь чухал. гэж их эрдэмтэн Бямбын Ренчин хэлсэн байдаг. Салхинд үгээ цацдаг , туйлшран хийрхдэг болсон өнөө цагт санаж явахад илүүдэхгүй л байх… Ардын хүүхэд Англи хэл үзэх ёсгүй юу гээд мушгин гуйвуулаад дайраад байгаа хүмүүс багаасаа гадаад хэл үзээд одоо Монголоороо ярьдаг бичдэг болох юмсан гэж зовж байгаа хүмүүстэй харилцаад нэг үзээсэй ямар эмэгнэлтэйг харна даа . Гадаад хэл зүгээр л мэдлэгийн нэг чимэг төдий юм шүү дээ !!! Ээж ээ !

Avatar

Нэргүй 2023-05-23 192.82.91.232

Би 6 улсын хэлээр чөлөөтэй ярьж бичиж чадна . Эдгээрээс ганцхан Орос Монгол хоёр хэлийг л сургалтаар эзэмшсэн . Хятад хэлийг наймаачидтай хэрэлдэж байж сураад хүүхдийнхээ хичээл хийлгэж байгаад ханз бичиг сурсан. Англи. Герман хэл бол харилцаж байгаад л болчихдог . Гэвч эдгээрээс хамгийн их хэрэг болдог хэл МОНГОЛ хэл , бас хамгийн муу сурсан хэл нь Монгол хэл болж таарсан даа.

Avatar

Нэргүй 2023-05-23 103.242.45.69

Дажгүй нийтлэл бна шүү. Автор нь хэн бэ????

Avatar

Нэргүй 2023-05-23 192.82.64.153

шантааж Даваасүрэн 20 хувийн Даваасүрэн кк

Avatar

Нэргүй 2023-05-23 139.5.219.130

Номингийн эцэг Чинбатын ТЭДС -г хоосолсон тэр сангийн 50%-ыг ганцаараа гударсаныг өглөө болгон сануулах болно. Навтгар хамартай халтар охиноо 5 тэрбумаар сайд болгосоныг, Б.Чойжилсүрэн Ж.Ганбаатар нар намд өгсөн авилгынхаа өрөнд сайдын суудал худалдаж авчихаад баыгааг өглөө болгон сануулах энэ сэдвээр галчийг нүдэх болно

Avatar

Нэргүй 2023-05-23 192.82.75.106

Яг үнэн. Гэтэл нөгөө оркууд нь миний хүүхдэд англи хэл битгий заа гэх нь эмгэнэлтэй.

Avatar

Нэргүй 2023-05-23 192.82.70.16

чинзориг очиж очиж 2 охиндоо ёс зүйгүй

Avatar

Нэргүй 2023-05-23 103.229.121.76

НЯМДОРЖИЙН ШАЛЧИГАНУУР с** ӨРӨӨ ТӨЛӨӨЧ

Avatar

Зочин 2023-05-23 202.21.108.15

БЗС -с хүүгүй зээл авсан л бол эргэн төлөх ёстой. Харин хүүгүй байж болно, эргэн төлөлтийн хугацаа урт байж болно. Энэ чинь том хөнгөлөлт шүү. Гэтэл зарим этгээдүүд нэг албан байгууллагад ороод л, 5 жил цалин авчих юм. Нэмээд зээлээсээ чөлөөлөгдчих юм. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү. Гэтэл энэ зээлийг авч чадаагүй хүмүүс нь төлбөрөө төлөөд сургуульд сурах юм.

Avatar

Зочин 2023-05-23 202.21.108.15

Л.Энх-Амгалан сайдын эхнэр БЗС-гийн 33 мянган ам.долларын зээлээ бүрэн төллөө. Zarig.mn. Энх-Амгалан сайд бол шударга байгаа. Ард түмэн дэмжиж байгаа. Зээл хэн ч авч болно. Энх-Амгалан сайдын ойр дотны хүмүүс зээл авч болохгүй гэсэн хууль бол байхгүй. Харин тэглүүлсэн зээлээ эргэн төлж байгаа нь сайн байна. Таныг дагаад олон хүмүүс зээлээ төлж ард түмний татварын мөнгө эргээд төрдөө ирэх болтугай. Дэмжиж байна.

Avatar

Зочин 2023-05-23 202.21.108.15

Ер нь бол БЗС-с хэн ч зээл авч болно. Дарга, энгийн иргэн ялгаагүй. Гол нь заавал эргүүлэн төлөх ёстой. Хэний ч зээлийг тэглэж болохгүй. Тэгвэл энэ сан маань хоосрохгүй, ард түмний мөнгөөр дахин санхүүжүүлэх шаардлагагүй болно. Дараа нь ирээдүйд энэ сангаас миний ч, таны ч хүүхэд хүүгүй зээл авч болно шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-05-23 62.232.45.166

бй

Avatar

Зочин 2023-05-23 66.181.183.209

Энэ зээл авч хуухдуудээ сургаад ирэхээр нь дарга болгож ажилд авдаг дээр нь зээлээ 5 жил ажилласан гэж зээлээс чолоолдог энэ журмыг болих хэрэгтэй шуу дээ зээлийг нь толуулээд арга хэмжээ тооцоо тэр чолоолдог журамаа боль шууд толуул ард тумний монгийг ингэж дарга нар хуухдуудээ сургаж болохгуй шуу дээ

Avatar

Алтан 2023-05-23 202.21.108.6

Даваасүрэн орос хуурамч дипломын бизнес хийдэг юм.

Avatar

Нэргүй 2023-05-23 192.82.78.157

Хамгийн гол нь Өнөнцэцэг нь аудитын дүгнэлтийг илт худлаа гүтгэж ташаа мэдээллэж Гантөмөр рүү дайраад байх юмаа

Avatar

Зочин 2023-05-23 202.126.90.2

1-р ангид гадаад хэл заана гэдэг монгол хэл монгол сэтгэлгээг бузарлаж бохирдуулж устгах гэсэн дайсаны санаа.

Avatar

Нэргүй 2023-05-23 202.126.92.98

Авсан зээлийг нь төлүүлэх нэг хэрэг, гол Хууль журам зөрчин нөлөөлөлөөр зээл авсан тохиолдолд энгийнээр бол ШОРОНД ОРОХ ЁСТОЙ

Avatar

Зочин 2023-05-23 66.181.183.209

Энэ зээл аваад толоогуй хумуусийг дахьж их хуралд дэвшуулэх хэрэггуй шуу ард тумэн сонгохгуй ер нь зээл аввад одоо хуртэл толохгуй тэгээд бас албан тушаалд очино юу гэсэн уг вэ зээлийг нь толуулэж хариуцлага тооцох хэрэгтэй шуу дээ

Avatar

Нэргүй 2023-05-23 66.181.186.246

Ямар ч тогтолцоог бузарлаж чадахаар бузрууд байж асуудал тогтолцоонд гэж хуурдагийн. х****а, асуудал үр хүүхдээ бопдоггүй пялдага хөгшчүүл болон МАН-д л бна

Avatar

batdorj 2023-05-23 139.5.216.80

dabaasurentenguud mongoliin hugjliin araand zuuraldsan zamiin har bolj dee

Avatar

зочин 2023-05-23 66.181.179.160

үр хүүхэд гэр бүлээрээ шунан дайрдаг бзсан дандаа эрх мэдэлтний зулзаганууд авсан болхоор атг нь шалгаж дийлэхгүй хүч мөхөсдөнө

Avatar

Нэргүй 2023-05-23 192.82.83.199

БИТГИЙ ЗАЙМРУУЛААД БАЙ, ЭНХАМГАЛАН ГЭДЭГ х***а, ГАНТӨМӨР ГЭДЭГ ШААМИЙ х***а ХОЁРЫГ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛ

Avatar

Нэргүй 2023-05-23 202.72.243.182

17 хүнийг зарлаж асан АТГ нь мэдээлэл хийх болгондоо Х.Баттулга гэж хүнийг байцааж байгаа гэх ам тагладаг ганц үгтэй суух болжээ……. харин тх

Avatar

Зочин 2023-05-23 92.124.204.111

Ерөнхий сайд Оюунэрдэнэ, Хууль зүйн сайд Нямбаатар та нарын засаг барьж байгаа үедэд ч энэ хэргүүд байсаар байсан одоо л хэний явуулгаар нийгэмд гөлөг төөрүүлээд шидээд байгаа юм. гэхдээ ил гаргаж байгаа нь зөв ч та нар ч гэсэн хариуцлага хүлээх ёстой, танай засгийн үеүдэд буруу зүйлүүд хийсэн.

Avatar

зочин 2023-05-23 202.131.245.69

хэдэн үеэрээ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, ХӨГИЙН ГАРАЛ ҮҮСЭЛТЭЙ, булай амьтдын үр сад, үргэлжлэл гэж амьтны доог тохуу болж амьдрах боллоо доо эдгээр хүмүүс. НЭР ХУГАРАХААР … гэх мэт зүйр цэцэн үгийн утга ч үйлчилж байна ш дээ. одоо өр, луйвардсан мөнгөө Монгол улсад хүүтэй нь буцааж төлөх л ганцхан арга зам байна даа.

Avatar

Батбаяр 2023-05-23 202.9.40.26

Маш сайхан бчисэн байна.

Avatar

Нэргүй 2023-05-23 202.9.47.2

Зөв бичиж

Avatar

Нэргүй 2023-05-23 202.72.245.203

Алдаа их байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж