Цахилгаан автомашин худалдан авахдаа юуг анхаарах ёстой вэ?

Хуучирсан мэдээ: 2023.05.23-нд нийтлэгдсэн

Цахилгаан автомашин худалдан авахдаа юуг анхаарах ёстой вэ?

Цахилгаан автомашин худалдан авахдаа юуг анхаарах ёстой вэ?

Дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинаас ялгардаг нүүрсхүчлийн хий нь дэлхийн дулаарал болон агаарын бохирдлыг нэмэгдүүлж, дэлхий нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйтай холбоотой дэлхийн эрчим хүчний агентлагаас 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг арилгаж, дэлхийн температурын өсөлтийг 1,5 хэм хүртэл хязгаарлах зорилтуудыг тавин, үүний хүрээнд зарим улс орнууд цахилгаан автомашины үйлдвэрлэлтийг дэмжин олон улсын автомашины зах зээлд хэдийнээ цахилгаан автомашины хэрэглээ рүү хүчтэй шилжиж эхэллээ.

Манай улсад ч сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэж, үүнийг дагасан олон худалдан борлуулах төвүүдийн тоо олширч байна.

Энэ удаагийн нийтлэлээр цахилгаан автомашин сонирхож, худалдан авахаар төлөвлөж буй хүн бүрд зориулан худалдан авалт хийхдээ юуг анхаарах ёстой талаар товчхон зөвлөгөө хүргэхээр бэлдлээ.

  1. Цахилгаан автомашины төрлүүд

Шатахуун суурьт автомашинуудыг бодвол цахилгаан автомашины хувьд хөдөлгүүрийн эд анги, тэжээлийн эх үүсвэрээс шалтгаалан дараах үндсэн 3 төрөл байдаг бөгөөд худалдан авалт хийхдээ өөрийн хэрэгцээ шаардлага, амьдралын хэв маягтаа тохируулан ямар эрчим хүчний эх үүсвэр хэрэглэдэг, эд ангийн бүтэц, засвар үйлчилгээний хэрэгцээг судлан худалдан авалт хийх нь чухал.

HEV (Hybrid) автомашин нь зөвхөн шатахууны эх үүсвэрээр ажилладаг бөгөөд гибрид цахилгаан хуримтлуулах, хадгалах эх үүсвэрийн тусламжтайгаар хосолсон эрчим хүч ашиглан илүү бага шатахуун ашиглан явах боломжтой автомашин

PHEV (Plug-in) автомашин нь шатахуунаар ч, цахилгаанаар ч цэнэглэн ашиглах боломжтой хосолмол эх үүсвэрт цахилгаан автомашины төрөл

BEV буюу бүрэн цахилгаан автомашин нь зөвхөн цахилгаанаар цэнэглэж ашигладаг, эд ангийн хувьд түлш суурьт автомашинтай харьцуулахад цөөн, засвар үйлчилгээний хувьд харьцангуй бага зардалтай 100% цахилгаан эх үүсвэртэй төрөл

  1. Цэнэглэх боломжууд

Цахилгаан автомашиныг ямар нөхцөлд, хэр хугацаа зарцуулан цэнэглэх боломжтой эсэхийг та сайтар судлаад өөрийн хэрэгцээнд таарч байгаа эсэхийг нягтлаад нэг үзээрэй. Ихэнх цахилгаан автомашинууд гэрийн нөхцөлд буюу зөөврийн 220V, гаражинд суурилуулан ашиглах боломжтой 380V цэнэглэгчүүд болон хурдан цэнэглэгч цэгүүдэд илүү түргэн хугацаанд цэнэглэх боломжуудыг санал болгодог. Цэнэглэх хугацааг тухайн автомашины зай хураагуурын багтаамж, цахилгаан зарцуулалтаас шалтгаалан харилцан адилгүй байдаг тул мэргэжлийн борлуулагчаас асууж тодруулах нь зүйтэй.

  1. Хэрэглээ болон туулах чадамж

Та хот хөдөө гээд ямар төрлийн замд, жолооны ард хэр хугацааг зарцуулдаг, ам бүлийн тоо гээд л өөрийн автомашины хэрэглээний онцлогоо тодорхойлоод ямар төрлийн загвар илүү тохиромжтой эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Сонголт хийхдээ та үйлдвэрлэгчээс заасан моторын хүчин чадал, туулах чадамж, дугуй хөтлөгч, салоны орон зай, суудлын тоо, ачаалах багтаамж гээд бүхий л мэдээлэлтэй танилцаж, таны хэрэглээнд илүү тохиромжтой зөв сонголтыг хийгээрэй.

Цахилгаан автомашины хувьд дугуй хөтлөх систем нь цахилгаан моторын тоо болон хаана байршиж байгаагаас шалтгаалан янз бүр байдаг. Жишээ нь урд тэнхлэгт байршсан нэг цахилгаан мотортой автомашин бол уртаа хөтлөгчтэй (FWD) харин урд хойд тэнхлэгт байршсан хос цахилгаан мотортой бол дөрвөн дугуй хөтлөгтэй (AWD) гэж тодорхойлогдоно.

  1. Технологийн шийдэл

Сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй цахилгаан автомашинууд инновац, технологийн дэвшилтэт шийдлүүдийг санал болгож буй. Харин таны сонголтод буй автомашинууд таны жолоодлогын туршлага, тав тухыг бүрдүүлэх ямар системүүдийг санал болгож байгааг нэг харьцуулж хараад үзээрэй. Илүү өндөр гүйцэтгэл үзүүлэх хөдөлгүүрийн бүтэц, Infotainment буюу ухаалаг гар утастай холбогдох, интернэт холболт, өдөр тутмын хэрэглээний апп-ын холболт, хөгжмийн систем, суудлын тохируулга, гэрэлтүүлгийн ухаалаг систем, автомашины хяналтын систем гээд ямар шинэлэг боломжууд байгааг өөрийн сонирхол, хэрэгцээнд харьцуулан сонголтоо хийгээрэй.

Таны амьдралын хэв маяг, автомашины хэрэглээ, санхүүгийн боломж, хэрэгцээнд цахилгаан автомашин бүрэн нийцэж байвал таны худалдан авалт ашигтай хөрөнгө оруулалт болно гэсэн үг.

Манай улсын хувьд цахилгаан автомашин борлуулж буй газруудаас та ямар газраас худалдан авахаа мэдэхгүй эргэлзэж байгаа бол дараах хүчин зүйлүүдийг харгалзан урт хугацааны эдэлгээ, найдвартай байдлыг тооцоолон сонголтоо хийгээрэй.

Урт хугацааны эдэлгээ

Цахилгаан автомашин харьцангуй цөөн эд ангиас бүрддэг, засвар үйлчилгээний хэрэгцээ түлш суурьт автомашинуудыг бодвол бага байдаг хэдий ч батарейн асуудал, дамжуулах эд ангид эвдрэл гэмтэл үүсэх зэрэг болзошгүй гэмтэл үүсэх тохиолдолд буух эзэн, буцах хаягтай оргинал сэлбэг нийлүүлж, мэргэжлийн засвар үйлчилгээ үзүүлж ажилладаг албан ёсны дистрибьютор газруудаас авах нь чухал.

Үйлдвэрийн баталгаа

Хэрэв та цахилгаан автомашин худалдаж авахаар шийдсэн ч эдэлгээ болон эвдрэл гэмтэл гарахвий хэмээн  эргэлзэж байгаа бол үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа таны эргэлзээг тайлж магадгүй юм. Та худалдан авалт хийх үедээ тухайн борлуулагч хэр хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа болон хэр хугацааны үйлдвэрийн баталгаа санал болгож байгааг чухалчлах нь зүйтэй.

Цахилгаан автомашин авахаар нэгэнт шийдсэн эсвэл, судалж байгаа бол BYD цахилгаан автомашины брэндийн төлөөлөгч, албан ёсны дистрибьютор МСМ Автомотивын үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирж, цахилгаан автомашины онцлог, боломжуудын талаар зөвлөгөө авч, сонголтоо хийгээрэй.

Хаяг: Яармагийн гүүрний зүүн талд, MSM Группийн байр, MSM Автомотив

Утас: 7718-1111, 9910-6507, 89082828, 94095434

МСМ Групп:

МСМ Групп нь 2018 онд Монгол улсын автомотивын зах зээлд анх удаа цахилгаан автомашины BYD брэндийг албан ёсоор оруулж ирсэн бөгөөд Монголдоо BYD брэндийн цор ганц албан ёсны дистрибьютор эрхтэйгээс гадна борлуулсан бүх цахилгаан автомашиндаа үйлдвэрийн найман жилийн буюу хамгийн урт хугацааны баталгааг санал болгож, цахилгаан автомашины чиглэлээр мэргэшсэн борлуулалт, борлуулалтын дараах хамт олон ажиллаж, албан ёсны засвар үйлчилгээг үзүүлэн ажилладаг билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж