Дорнод аймаг “Хүн болох багаасаа” төсөлд есөн мянган хүүхэд хамруулна

Хуучирсан мэдээ: 2023.05.23-нд нийтлэгдсэн

Дорнод аймаг “Хүн болох багаасаа” төсөлд есөн мянган хүүхэд хамруулна

Дорнод аймаг “Хүн болох багаасаа” төсөлд есөн мянган хүүхэд хамруулна

Дорнод аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн хөгжлийг дэмжих “Хүн болох багаасаа” төсөл хэрэгжиж байна. Энэ сарын 22-ны билигт сайн өдөр төслөө иргэдэд танилцуулах нээлтээ хийлээ.

Нээлтэд урилгаар “Рио 2016” олимпын наадмын Хүрэл медальт, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Азийн аварга, МУГТ Д.Отгондалай, Улсын заан Д.Анар, Эмэгтэй боксчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Л.Алтанцэцэг, МУИС-ийн Хөрөнгө оруулалт, менежментийн төвийн эрхлэгч Э.Мөнхсаруул, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Хүүхэд хамгааллын төслийн менежер Д.Лхагвасүрэн  нар оролцов.

Энэхүү төсөл нь хүүхдийн хөгжил, Дорнод аймгийн хүүхэд, багачуудыг эрүүл чийрэг бие бялдартай, спортын болон урлаг соёлын авьяас ур чадвар, зохион бүтээх, техник сэтгэлгээгээ хөгжүүлэх, гадаад хэлний мэдлэг, боловсрол эзэмших орчин нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд бүр оролцож, хөгжих тэгш боломжийг олгон, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, орчин нөхцөлийг сайжруулах, дэлгэц, гар утасны хамаарлыг багасгах зорилгоор хүүхдийн хүсэл сонирхолд нийцүүлэн “Хүн болох багаасаа-гадаад хэл”, “Хүн болох багаасаа-авьяас, ур чадвар”, “Хүн болох багаасаа-спорт”  гэсэн 3 чиглэлд хэрэгжин, хүүхэд багачуудыг сонгосон дугуйлан, клубт заавал хамруулах юм.

Хүүхдүүд болон асран хамгаалагчдын хүсэл сонирхлыг дээдэлж, дугуйлангаа сонгон суралцах, өрсөлдөөнд суурилсан сургалтын бодлогыг барьж, төрөл тус бүр дээр улирал тутам аймгийн нэрэмжит олимпиад, наадам, уралдааныг зохион байгуулж, суралцагчдыг сэдэлжүүлж урамшуулах, хүүхдүүдийн мэдлэгийн ахиц түвшинг тодорхойлон, төслийн чанар, үр дүнг сайжруулахаар зорин ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж