
Жанчхүү хотын Ардын Засгийн газрын орлогч дарга, Жанбэй сяний Ардын Засгийн газрын орлогч дарга, Жанчхүүгийн цэргийн дэд тойргийн захирагч зэрэг орон нутгийн удирдлагууд уг үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, сайтар зохион байгуулсан байна. Одоогоос 65 жилийн тэртээ зүүн хойд Хятадыг чөлөөлөх дайнд Монголын цэрэг эрс амь биеэ үл хайрлан тэмцэж явсанд Хятадын удирдлагууд талархаж, тэднээр бахархаж явдгаа илэрхийлж байлаа.
1945 онд Жанчхүүгийн даваан дээр байлдаж яваад амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын алдрыг мөнхжүүлсэн Жанбэй дахь хөшөөг арчлан хамгаалж, байнга анхаарал тавьж байдагт Элчин сайд Ц.Сүхбаатар орон нутгийн удирдлагад талархал илэрхийллээ гэж Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.