“БЗС-гийн зээлээр нээлттэй сонсгол явуулахыг шаардав”

“БЗС-гийн зээлээр нээлттэй сонсгол явуулахыг шаардав”

“БЗС-гийн зээлээр нээлттэй сонсгол явуулахыг шаардав”

“Иргэн бол хүч залуусын санаачилга”-аас Боловсролын зээлийн сангийн талаар УИХ дээр хяналт шалгалт, нээлттэй сонсгол хийх шаардлага хүргүүлэх болсон талаар өнөөдөр /2023.05.23/ мэдээллээ.

“Иргэн бол хүч" санаачилгын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат:

-Улсын Их Хурлын 2022 оны долоодугаар сарын 5-ны өдөр батлагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах тухайн хуулийн 391.1-д заасан саналыг санал авах цахим хуудсанд 30 хоногийн хугацаатай байршуулах ба иргэдийн санал дараах тоонд хүрсэн тохиолдолд хэлэлцэнэ:

391.2.2.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3-т заасны дагуу уг саналыг авч хэлэлцэнэ гэж заасан байдаг.

Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар,  Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг  нарт хүсэлт гаргаж байна.

Тус саналыг 70 мянган иргэн дэмжвэл 14 хоногийн дараа УИХ-д БЗС-ийн асуудлаар нээлттэй сонсгол, хяналт шалгалт явуулах эрх зүйн орчин бүрдэж байна. Мөн энэ хуулийг гишүүд яагаад сурталчилдаггүй байсны шалтгаан нь өнөөдөр ил болж байна. Учир нь гишүүд бүгдийг нь цөлмөчихсөн, идчихсэн юм байна. Тиймээс энэ хуулийг сурталчилдаггүй байж. Энэ саналыг гаргаснаар УИХ-ын албан ёсны вэб сайтад бидний саналыг тавих ёстой гэв.

Мөн энэ үеэр “Иргэн бол хүч" санаачилгын үүсгэн байгуулагч М. Төртогтох "Монголын боловсролын систем уналтад орсон байна. Улс төрд нөлөө бүхий, мэдээлэлд ойр байдаг хүмүүс залуусын боломжийг хулгайлжээ. Миний хувьд АНУ-д 2.5 жилээр мастерын зэрэг хамгаалсан. Суралцаж байх хугацаандаа өдөрт хоёр, гурван ажил зэрэг хийж, оройн цагаар л хичээлээ хийж амждаг байсан. Ажил хийж олсон мөнгөө шууд сургалтын төлбөртөө өгдөг. Зарим үед төлбөрөө ч өгч чадахгүй хүсэлт өгч сургуулиасаа боломж гуйдаг байсан. Төрөөс жаахан дэмжчихвэл “бослоо шүү” хэмээн ярьж, өдрийн 80 хувьд нь ажил хийн, төлбөрөө олж байгаа мянга мянган залуус гадаадад бий. Гэтэл тэдний хажуугаар боломжийг нь хулгайлагсад “Ламбо” унаад л давхиж байдаг. 100 залууд ядаж нэг семестрийн сургалтын төлбөр төлөх мөнгөөр боломжтой айлын арын хаалгаар зээл авсан залуу зүгээр л зугаалаад явж байдаг. Хичээлээ ч бүтэн хийж чадахгүй байхад боловсон хүчин бэлтгэгдэж чадахгүй. Казакстан Улсад нарийн мэргэжлээр тэтгэлэг аваад сурч буй залуусын ар гэрт нь санааг нь зовоохгүйн тулд улсаас нь тэтгэлэг өгдөг. Залуус хичээлээ хийлгүй ажил хийж гэр рүүгээ мөнгө явуулдаг байсан учраас улсаас нь боломжийг нь олгох бодлого гаргасан байна. Тиймээс боловсролын зээлийн сангаас хулгай хийж, холбогдсон бүх хүмүүст шаардлага хүргүүлэх ёстой. Өөрсдийгөө илчил, тайлбар хий” гэлээ.

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-23 202.126.89.70

Энэ Өлзийбат гэдэг нөхөр өөрөө их но-той гар шүү! Хулгайч хулгайчийг бариарай гэж хамгийн чангаар орилдог бололтой. Өөр хүмүүс энэ асуудлыг гаргаж тавьсан бол дээр байх байлаа..ккк

Avatar

Ээж 2023-05-23 103.26.193.240

Зээлээ олго, ил тод зарла, тэгээд заавал эргэн төлүүл тэгээд л шударга ёс тогтоно. Өмнөх хулгайчдыг хүүтэй нь нөхөн төлүүлье, илүү олон энгийн ардын хүүхдүүдэд боломжыг олгоё!

Avatar

Нэргүй 2023-05-23 202.126.90.35

Гантөмөрийн эсрэг пиар чинь цөмрөөд бна шүү МАН аа.

Avatar

Нэргүй 2023-05-23 66.181.182.18

ЖДҮ санг ч мөн сонсголд хамруулах.

Avatar

Зочин 2023-05-23 202.21.108.15

Ер нь бол БЗС-с хэн ч зээл авч болно. Дарга, энгийн иргэн ялгаагүй. Гол нь заавал эргүүлэн төлөх ёстой. Хэний ч зээлийг тэглэж болохгүй. Тэгвэл энэ сан маань хоосрохгүй, ард түмний мөнгөөр дахин санхүүжүүлэх шаардлагагүй болно. Дараа нь ирээдүйд энэ сангаас миний ч, таны ч хүүхэд хүүгүй зээл авч болно шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-05-23 192.82.82.70

Боловсролын зээлийн сан дээр нээлттэй сонсгол явуулахыг шаардаж байна

Avatar

Нэргүй 2023-05-23 64.119.17.176

Боловсролын зээлийн санг шалгуулахад нээлттэй сонсгол явуулах сурвалжлага бэлдсэнд баярлалаа. Parlaiment.mn орсон ч хаана хүсэлт илгээх вэ ? гэдгээ олсонгүй ээ . Яаж, хэрхэн, санал хүсэлтээ явуулах талаар олон нийтэд мэдээлэл хүргээд өгөөч.

Avatar

Нэргүй 2023-05-23 139.5.217.223

Зөв шүү зөвхөн арын хаалгаар л олгогддог энэ санг сайн шалга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж