“Art fair-2023” дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдаа анх удаа болно

“Art fair-2023” дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдаа анх удаа болно

“Art fair-2023” дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдаа анх удаа болно

Жил бүрийн тавдугаар сарыг Дүрслэх урлагийн сар болгон зарласан. Тиймээс Соёлын яам, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулж буй  “ART FAIR-2023” дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг анх удаа зохион байгуулж байна.

Дэлхийн  хотуудын урлагийн долоо хоног буюу урлагийн долоо хоногоор урлагийг хөгжүүлэх, урлагийн бүтээлч байдал,  инноваци, соёлын олон талт байдлыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, мэдлэгээ хуваалцах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд "ART FAIR-2023" буюу мэргэжлийн уран бүтээлчдийн дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдаа нь  улс нийтийг хамарсан өргөн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Соёлын салбарын түншлэлийг бэхжүүлэх, уран бүтээлчид болон салбар холбоод, нэгдлүүд, үйл ажиллагааны чиглэл ижил байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих,  нийгэм олон нийтэд сурталчлан таниулах, урлагийн боловсрол олгох зорилттой энэхүү үзэсгэлэн худалдаа нь 2023 оны тавдугаар сарын 24-30 өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд нийтийн дүрслэх урлагийн, гоо зүйн боловсролд зориулсан хөрөг, натур, натюрморт зургийн өдөрлөг, керамик болон воркшоп өдөрлөг, кино, фото зургийн өдөрлөг, шог зургийн өдөрлөг зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг өдөр бүр зохион явуулна.

Энэхүү "ART FAIR-2023" арга хэмжээ нь 2200 метр квадрат үзэсгэлэнгийн талбайд Монголын урчуудын эвлэл болон дүрслэх урлагийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 10 галерей, гурван дүрслэх урлагийн сургууль, 63 чөлөөт уран бүтээлч, есөн нийгэмлэг, 21 аймгийн салбар холбоодын дүрслэх урлагийн бүх төрлийн 1000 гаруй уран бүтээл дэлгэж байна.

Айл бүрт, хүн бүрт яруу сайхан дүрслэх урлагийг ойртуулах "ART FAIR-2023" дүрслэх урлагийн долоо хоногт та бүхний өмнө нээлттэй байна.

  • Хугацаа: 2023.05.24-30 хооронд 10:00-19:00
  • Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө “Мишээл Групп” ХХК өөрийн байр

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж