Бага насны хүүхэд хүчирхийлээд зугтсан этгээдийг Станбул хотоос баривчилжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас иргэн Б гэгчид холбогдуулан 2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг 2019 оны зургадугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Хөвсгөл аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.
Яллагдагч Б гэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан бөгөөд тэрээр 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор Оросын холбооны улс руу оргож, улмаар Турк улсын Станбул хот руу явсан болох нь тогтоогджээ.
Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж ажиллажээ. Улмаар Засгийн газрын “5ш” ажиллагааны хүрээнд гэмт хэрэгтнийг Туркийн Станбул хотод гадаадын иргэдийн асуудал хариуцсан албаар дамжуулан баривчлуулжээ. 2023 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монгол Улсад нислэгээр ирүүлж, тухайн өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна.
Б-г 2023 оны тавдугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хуяглан хүргэж, Хөвсгөл аймаг дахь ШШГГ-ын харьяа цагдан хорих байранд цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Зочин 2023-05-23 66.181.161.203
Хүүхэд хүчиндсэн.
Зочин 2023-05-23 202.126.89.40
Хоймор нутгаас хормойн донтонгууд их төрөх юм даа
Зочин 2023-05-23 64.119.27.92
бас л хөвсгөл, энэ нутгийнхан бага насны хүүхэд хүчиндэхээ болимоор юм аа, ёс суртахууны маш том гажуудалтай улс ажээ.
Зочин 2023-05-23 193.143.67.118
Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин 2023-05-23 122.201.22.219
hahahahahahahah hudlaaa bolovsroliin sangiin shuumiig darah gsen arga , urd ni zunduu l barigdaj bgaa zugeer l medeelelhgui iimerhuu shuum garsan ued iim medeelel ih garch irdeg shdee
bii 2023-05-23 202.21.107.27
medee garchig 2 chin zuruud bna.istanbulaas barivchilsan gesen murtluu bayanzurh duurgees barivchillaa ch geh shig.jaahan uchirtai bich
Зочин 2023-05-23 202.126.88.104
Хувийн баталгаа гэгч таслан сэргийлэх арга хэмжээ авсан нэртэй хэрэгтнийг алдсан албан хаагчид хариуцлага тооцож хохирлыг төлүүл.Муу нэртэй Хятадад чинь ийм тэнэг юм гарахгүй, хуйвалдсан гээд цаазалсан байгаа.
ӨМГӨӨЛӨГЧ 2023-05-23 202.131.238.26
хуулинд байгаа юмыг чи муу яахын, тэр хууль баталсан гишүүддээ л хэл, одоогийн хуулиар хулгайчийг хорих боломж маш бага
Зочин 2023-05-23 64.119.21.185
За тэгээд нөгө хулгайнуудаа авч ирээч дээ.