Бага насны хүүхэд хүчирхийлээд зугтсан этгээдийг Станбул хотоос баривчилжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас иргэн Б гэгчид холбогдуулан 2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг 2019 оны зургадугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Хөвсгөл аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.
Яллагдагч Б гэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан бөгөөд тэрээр 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор Оросын холбооны улс руу оргож, улмаар Турк улсын Станбул хот руу явсан болох нь тогтоогджээ.
Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж ажиллажээ. Улмаар Засгийн газрын “5ш” ажиллагааны хүрээнд гэмт хэрэгтнийг Туркийн Станбул хотод гадаадын иргэдийн асуудал хариуцсан албаар дамжуулан баривчлуулжээ. 2023 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монгол Улсад нислэгээр ирүүлж, тухайн өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна.
Б-г 2023 оны тавдугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хуяглан хүргэж, Хөвсгөл аймаг дахь ШШГГ-ын харьяа цагдан хорих байранд цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Холбоотой мэдээ