Дэлхийн хамгийн үнэтэй зайрмаг 6400 ам.доллар

Хуучирсан мэдээ: 2023.05.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн үнэтэй зайрмаг 6400 ам.доллар

Дэлхийн хамгийн үнэтэй зайрмаг 6400 ам.доллар

Дэлхийн хамгийн үнэтэй зайрмагийг Гиннесийн номд албан ёсоор бүртгэжээ. Японоор "Цагаан шөнө" гэж нэрлэх тус зайрмаг нь 880 мянган иен буюу 6380 ам.долларын үнэтэй. Тиймээс хэрвээ та хамгийн үнэтэй зайрмагийг идэхээр бол чичирч салгалаад газарт унагаачих вий, болгоомжтой байгаарай.

Энэ зайрмаг нь италиас гаралтай гэхэд болно. Учир нь хамгийн гол орц найрлагыг хамгийн шилдэг цагаан трюфелээрээ алдартай Италийн Альбагаас нийлүүлдэг. Энэ найрлага нь нэг кг нь л 14500 ам.доллар байдаг. Зайрмагны орой хэсэгт идэж болдог алтан навч байх ба хоёр төрлийн бяслаг, онцгой зуурмагтай. Сакэ хийх явцад гаргаж авдаг энэ зуурмагийг сакэкасү гэдэг.

Зайрмагны амтыг гаргаж авахын тулд 1.5 жил зарцуулжээ. Үйлдвэрлэгч "Cellato" брэндийн гол зорилго нь Европын орц найрлагыг Японы уламжлалт амттай хослуулах юм. Франц-Японы холимог хоолоор алдартай "RiVi" рестораны ахлах тогооч Тадаёши Ямада уг төслийг удирдан явуулсан. 

Хэрвээ зайрмаг хэтэрхий хатуу байвал тасалгааны температурт гэсгээх буюу 500 ваттын хүчээр 10-20 секунд богино долгионы зууханд халаана. Түүнчлэн франц цагаан дарс юм уу япон сакэтэй хослуулж хүртвэл илүү амттай аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж