ДЭМБ дараагийн цар тахалд бэлдэж эхлэхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2023.05.23-нд нийтлэгдсэн

ДЭМБ дараагийн цар тахалд бэлдэж эхлэхийг шаардав

ДЭМБ дараагийн цар тахалд бэлдэж эхлэхийг шаардав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр улс орнууд дараагийн цар тахалд одооноос бэлдэж, шаардлагатай шинэчлэлтийг эхлүүлэх шаарджээ. COVID-19 цар тахлын олон улсын онцгой байдлын статусыг цуцалснаас хоёр долоо хоног өнгөрч байгаа ч ДЭМБ-ын дарга Тедрос Адханом Гебрейюс хэлэхдээ, дэлхий дахин дараагийн цар тахлаас сэргийлэх дэвшилтэт яриа хэлцлийг эхлүүлэх цаг болсныг анхааруулсан байна. Мөн тэрбээр НҮБ-ын эрүүл мэндийн байгууллагын ассамблейн хурлаар төсвийг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн түүхэн шийдвэрийг сайшаасан байна.

ДЭМБ-ын 75 жилийн ойтой давхцсан Женевт жил бүр 10 хоног үргэлжилдэг Дэлхийн эрүүл мэндийн ассамблейгаар ирээдүйд учрах олон улсын эрүүл мэндийн сорилтууд болон халдварт саа өвчний тархалт, Оросын түрэмгийллээс үүдэлтэй Украины эрүүл мэндийн яаралтай тусламжийг хөнгөвчлөх алхмуудыг дэмжих зэргийг хэлэлцжээ. 

ДЭМБ-ын гишүүн 194 орон ирэх жилийн чуулганаар батлахаар төлөвлөж буй тахлын эсрэг гэрээний төслийг боловсруулжээ. Улс орнууд 2024-2025 оны төсөвт 6.83 тэрбум ам.долларыг баталсан  байна. Ингэснээр  төсөв, засаглал, санхүүгийн бодлого зэрэг шинэчлэлийн амлалт авахын оронд өнгөрсөн онд  урьдчилан тохиролцсоны дагуу гишүүн орнуудын заавал төлөх төлбөрийг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байна. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж