
Энэ жил Орон сууц нийтийн аж ахуй удирдах газрын харьяа 21 салбар компанийн удирдах газрын даргын тушаалын дагуу нийтдээ 2.3 тэрбум төгрөгийн засвар хийхээр төлөвлөж өнгөрсөн тавдугаар сараас их засварын ажлыг эхлүүлжээ. Энэ сарын эхний байдлаар 1.3 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгээд байгаа буюу гүйцэтгэл 72 хувьтай явж байна. Өнгөрсөн жил шугам сүлжээ нь цоорч гэмтсэн, хүндрэл гарсан газруудад түлхүү засвар хийж, зарим шугам сүлжээг сольж байгаа гэнэ. Хамгийн гол нь инженерийн шугам сүлжээ засварлахад нь өмчлөлөөсөө хамаараад хүндрэлтэй зүйл их тохиолддог гэнэ. Тухайлбал дулааны цахилгаан станцаас ус дулаан дамжуулах төв хүртэл төрийн өмч, харин ус дулаан дамжуулах шугамаасаа байрны хуваарилах үзель хүртэл конторуудын өмч, үзелиэсээ хэрэглэгч хүртлээ сууц эзэмшигчдийн өмч байдаг аж. Манай улсын нийт инженерийн шугам сүлжээний 60 гаруй хувь нь хуучирсан, 30-аас дээш жил ашигласан байдаг. Уг нь стандартын хэмжээ нь дээд тал нь 24 жил болоод их засвар хийх ёстой байдаг аж.
С.Отгон