Н.Энхбаяр: Ирэх жилүүдэд 40-50 сая тонн нүүрс экспортлоно гэдэг “үлгэр”

Н.Энхбаяр: Ирэх жилүүдэд 40-50 сая тонн нүүрс экспортлоно гэдэг “үлгэр”

Н.Энхбаяр: Ирэх жилүүдэд 40-50 сая тонн нүүрс экспортлоно гэдэг “үлгэр”

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Энэ оны эхний улиралд Монгол Улсын эдийн  засаг 7.6 хувь өссөн үзүүлэлттэй гарсан нь нийгэмд эерэг хүлээлт бий болгоод байна. Энэ өсөлтийг хэр хугацаанд тогтвортой хадгалах боломжтой гэж харж байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийг тогтвортой түвшинд барих их хэцүү. Уул уурхайн түхий эдээс бүрэн хамааралтай. Өнгөрсөн жил экспортын орлого 12 тэрбум ам.долларт хүрсэн. Түүний өмнө жил 9 тэрбум ам.долларт хүрсэн. Дундажлаад аваад үзэхээр 10-11 тэрбум ам.доллар гэсэн үг. Гэтэл үүний 97 хувь нь түүхий эд байна. Аж үйлдвэрийн салбарын боловсруулсан ноолуур, нүүрс нь ердөө хоёрхон хувь, 94 хувийг түүхийгээр нь гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа бол гуравхан хувийг хөдөө аж ахуйн түүхий эд буюу түүхий ноолуур, арьс шир зэрэг эзэлж байна. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр биднээс хамаарч байгаа нь ердөө л боловсруулан гаргаж байгаа бүтээгдэхүүний  үнэ. Үлдсэн 97 хувийн бүтээгдэхүүний үнийг бид жолоодож чадахгүй. Гадаад зах зээлийн эрэлт, түүнээс шалтгаалан тогтох үнэ шийднэ. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь нь БНХАУ-руу  гардаг. Угтаа ганцхан улсаас манай экспортын хэмжээ, олох орлого хамаарч байна. Тэгэхээр манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн  гол худалдан авагч БНХАУ-ын эрэлтээс  олон зүйл шалтгаална.

-Сангийн яамны сайд болоод холбогдох сайд нарын өгч байгаа мэдээллээр ирэх жилүүдэд эдийн засаг улам тэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл өгч байгаа шүү дээ?

-БНХАУ-д манайхаас өөр сонголт хийх боломж олон бий. Манайхаас жилд экспортлодог 30 сая тонн нүүрс, нэг сая тонн зэсийн баяжмалыг БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон авдаг. Монгол Улс  импорт талдаа БНХАУ-ын өөр мужуудтай харилцдаг хэдий ч  экспорт талдаа бид Өвөрмонголоос өөр мужтай худалдаа хийдэггүй. Өвөрмонголын хэдэн уул уурхайн компани Бугат орчмын төмөрлөгийн үйлдвэрүүд гангийн үйлдвэрт Монгол Улс төмрийн хүдэр, нүүрсээ нийлүүлдэг.

Хэдийгээр гадаад худалдааны гэрээ хэлэлцээн дээрээ Монгол Улс, БНХАУ-ын хоорондын худалдаа мэтээр бичиж, яриад байдаг боловч бодит байдлыг аваад үзвэл Өвөрмонгол, Монгол Улсын хоорондын л худалдаа өрнөж байгаа.

БНХАУ-ын 18 тэрбум ам.долларын эдийн засгаас манайд нөлөөлж байгаа нь маш бага. Үнэндээ Гуанжоу, Шанхайд юу ч болж байсан манайд огт нөлөөлөхгүй. Нөхцөл байдал ийм байхад Монгол Улсын эдийн засгийг Төв банк, Сангийн яам жолоодох магадлал маш бага.

Монгол Улсын уул уурхайн компаниуд жилд 40-50 сая тонн нүүрс гаргаж чадна гэж ам бардам ярьж байна. Нэгдүгээрт, ийм хэмжээний нүүрс гаргах дэд бүтэц алга. Хоёрдугаарт, гаргалаа гэхэд худалдаж авах эсэхийг БНХАУ л шийднэ.

-Нүүрс, уул уурхайн салбараас бусад салбарт эдийн засгийн өсөлт ажиглагдаж байна уу. Дэлхийн банк болоод бусад олон улсын байгууллагаас Монгол Улсын эдийн засгийг таваас дээш хувиар өсөх таамаг дэвшүүлсэн шүү дээ?

-Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ-ын эрчим хүчний үйлдвэрлэлийн 68 хувь нь дулаан станц хэвээр байна. Тус улсад эрчим хүчний нүүрсийг Австрали, Индонез, ОХУ нийлүүлж байна. Монгол Улс коксжих нүүрсний зах зээл дээр тоглодог. Монгол Улстай Америк, Канад, Австрали, ОХУ өрсөлдөж байгаагаас гадна БНХАУ-ын дотоодын коксжих нүүрсний тоглогчид ч өрсөлдөж байна. Тухайлбал, Өвөрмонголын зах зээлд  дотоодынх нь компаниуд, ОХУ, Монгол Улс нүүрс нийлүүлж байна. Тэгэхээр бид нүүрснийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхгүй л бол нөхцөл байдал улам хүндэрнэ. Ойрын гурван жилд нүүрсний зах зээл улам чангарна.

Ийм хамгаалалттай, саад бэрхшээл ихтэй нөхцөлд Монгол Улс эдийн засгийн жилийн өсөлтөө 5-6 хувьд барих зорилт тавьж байгаа боловч яг өөрийн жолоодлогоор түүнд хүрэх хэцүү. Магадгүй Вьетнам шиг, Зүүн Европ шиг эдийн засаг нь төрөлжчихсөн бол ийм хэмжээний зорилт тавиад явж болно.

Энэ оны эхний улиралд 7.6 хувийн өсөлттэй гарсан эдийн засгийн 5.6 хувь уул уурхайн, хоёр хувь нь тээврийн салбарын өсөлт байна. Угтаа нүүрсний экспорт, тээвэр хоёр нэг зоосны хоёр тал. Нүүрсний экспорт өсөхөөр тээвэр дагаад өсөх нь тодорхой. Гэтэл аж үйлдвэрийн салбарыг аваад үзэхээр өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад -0.3 хувьтай байна. Үүнээс ямар дүгнэлт хийж болохоор байна гэвэл нүүрс, тээврээс бусад салбарт ямар ч эдийн засгийн өсөлт гараагүй гэсэн үг. Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийг 5.4 хувиар, Азийн хөгжийн банк 5.2 хувиар өснө гэх таамаг дэвшүүлсэн. Энэ таамагт хүрч эдийн засаг өсвөл их юм.

-Биржийн тухай хууль долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх учраас Монгол Улс нүүрсээ хил үнээр худалдаалж одоогийн өсөлтөө хадгалах өөдрөг төсөөлөлтэй байгаа. Оны сүүл үеийг хэрхэн төсөөлж байна?

-Оны сүүлийн хагаст юу нөлөөлж болох вэ гэвэл биднээс үл хамаарч байгаа дэлхийн геополитикийн асуудлууд байна. Мөн Токиод болж өнгөрсөн G7-гийн уулзалтаар ОХУ-д авч байгаа хориг арга хэмжээгээ улам чангатгалаа. ОХУ руу бүтээгдэхүүн нийлүүлж байгаа улс орнуудыг ч хязгаарлалтад оруулах арга хэмжээ авч байна. Хоёрдугаарт, Монгол Улс нүүрс худалдаалах эрх зүйн орчноо, аргаа өөрчилж Уул уурхайн түүхий эдийн биржийн тухай хууль ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Зарим улстөрчид, эдийн засагчдын тайлбарлаж байгаагаар их л гоё өөрчлөлтүүд гарах мэтээр өөдрөг төсөөлөлтэй ярьж байна. Энэ он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар 20 сая тонн нүүрс экспортод гаргаад байна.

Хөрөнгийн бирж болоод холбогдох хүмүүсийн өгч байгаа мэдээллээс харахад Засгийн газрын тогтоолоор буюу түр журмаар 1.3 сая тонн нүүрсийг биржээр арилжаасан байна. Энэ бол зөвхөн цаасан дээр бичигдсэн дүн шүү. Өөрөөр хэлбэл 1.3 сая тонн нүүрс бүгд биет хэмжээгээрээ гарсан гэсэн үг биш.

Боомтууд дээр асуудлууд хэвээр байсаар байна. Ялангуяа биржийн тогтолцоотой холбоотой асуудлууд байна. Дээр дурьдсан 1.3 сая тонн нүүрснээс 600 тонн орчим нь л хилээр гарсан байж магадгүй. Учир нь хил дээр очихоор БНХАУ-ын талаас “Манайд буулгах талбай байхгүй” гээд биржээр арилжаалсан нүүрсийг нь авахгүй байна.

-Тэгвэл одоогоор экспортод гаргачихаад байгаа 20 сая тонн нүүрснээс ердөө 1.3 сая тонныг нь хил үнээр буюу биржээр худалдаалж, үлдсэнийг нь уурхайн амны үнээр борлуулсан гэж ойлгож болох уу?

-Тийм л дээ. Нийт 20 сая тонн нүүрсний 18 сая тонн нүүрсийг нь урд байгуулсан үнээр буюу уурхайн ам үнээр худалдаалж байна.

Энэ бүхнээс харахад нүүрсээ биржээр худалдаалж эхлээд Монгол Улс их хэмжээний орлого олчихсон зүйл огт биш.  Өмнөх жилийн мөн өдийд авч байсан нүүрсний хэмжээ гэнэт өсч байгаа нь маш сэжигтэй. Тийм учраас нэгдүгээрт, Монгол Улсын өөрчлөөд байгаа хууль эрхзүйн орчин өөрөө асуудалтай байна.

Хоёрдугаарт, бид маш буруу бодож байна. Хэрэв манайх дотоодынхоо хэрэгцээнд ашиглах нүүрсний худалдааг биржийн тогтолцоогоор явуулах бол болно. Гэтэл гадаад худалдаан дээр яригдаж байгаа асуудал. Гадаад худалдаанд худалдааны маш олон нөхцөл тавигддаг. Нэгдүгээрт, үйлдвэрлэгчийн агуулахаас худалддаг нөхцөл, хоёрдугаарт, хилийн боомт дээр бараагаа өгч авалцах нөхцөл, гуравдугаарт, худалдан авагчийн агуулахын гадаа бараагаа хүргэж өгөх гэсэн ерөнхий гурван нөхцөл бий. Нүүрс дээр ч ялгаагүй энэ гурван зарчим яригдана. Тиймээс Таван Толгой нүүрсээ таван янзаар худалдаж болно. Уурхайн ам, Цагаан хад, Гашуун Сухайтын боомт, төмөр зам оччихсон байгаа Гашуун Сухайтын өртөө, эцэст нь тээвэр бүх зүйлийнхээ үнийг шингээгээд худалдан авагч талынхаа буюу төмөрлөгийн үйлдвэрийн гадна хүргэж өгч болно. Ийм таван өөр үнээр худалдах боломжийг хуулиар шийдэхгүй л дээ. Олон улсын ямар ч худалдаанд үүнийг гэрээ хэлэлцээрээр шийддэг.

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Гэтэл дээрх олон сонголтуудаас ганцхан хилийн үнээр л бид нүүрсээ худалдаална гэж хуульчилчихаад гүрийгээд байж болохгүй. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээр тогтсон дэг журмыг Монгол Улс эвдэж байна.

Тэр тусмаа худалдан авагч улс нь дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээрээ хоёрдугаарт орж байгаа оронд бид ийм нөхцөл тулгах боломжгүй. Өвөр Монголын эдийн засаг Монгол Улсын эдийн засгаас 20 дахин том буюу 200 тэрбум ам.доллар. Тиймээс Монгол  Улсын 20-30 сая тонн нүүрсээр Өвөр Монгол дутагдаад байгаа зүйл ерөөсөө байхгүй. Ийм нөхцөлд Монгол Улс өөрийн хуулиар гадаад худалдааг зохицуулах гэж оролдож байгаа нь гадаад худалдааны бодлогоо огт ойлгохгүй байгаагийн шинж. Гадаад худалдааны агентлаг, мэргэжилтэн алга. Биржийн арилцааны тухай хуулийг аваад үзэхээр үнэт цаасны арилжаатай ижил нүүрсийг ингэж бүртгэнэ, ингэж дуудна гэх мэтээр процессыг хуульчилж байна. Дотооддоо нүүрсээ хэрхэн, яаж биржээрээ худалдаалах нь Монгол Улсын дотоод асуудал. Энэ хуулийг хэрэгжүүлснээр эцсийн дүндээ төрийн өмчит компаниудын 1\3 нүүрсээ биржээр арилжаална гэхдээ тэр нь хилийн үнээр байна гэдэг асуудал яригдаж байгаа юм. Гэтэл бид энэ асуудлаа худалдан авагч талтайгаа огт яриагүйд асуудлын гол нь бий.

Тэгэхээр хууль хэрэгжиж эхлэхээр буюу ирэх долдугаар сарын 1-нээс юу болох вэ, ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдэг нь эргэлзээ дагуулж байна.

Магадгүй Ерөнхий сайд БНХАУ-д айлчлал хийх үеэр багахан ахиц гарч магадгүй. Миний харж байгаагаар дэлхий дахинд хуулиар хязгаарлачихдаг худалдаа байхгүй учраас ирэх намраас Биржийн тухай хууль дээр байгаа хилийн үнэ гэдэг үгэнд өөрчлөлт оруулахгүй бол энэ хууль цааш явахгүй. Монгол Улсын зарим сайд шиг урд хөршөө “Та нар манай хуульд дасан зохицоод манай үнээр ав” гэсэн хандлагатай байвал ирэх жил энэ хууль ямар ч хэрэггүй болно. Учир нь нүүрсээ худалдаж чадахгүй болно.

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас ирэх оны буюу 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлсэн. Тэндээс харахад ирэх жил Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээг 45 сая тонн хүргэх зорилт тавьсан байна. Тэгэхээр Засгийн газар эрсдлээ олж харахгүй мөрөөдлийн тоо тавьсан гэж та хэлэх гээд байна уу?

-Засгийн газар 45 сая тонныг экспортлоно гэж байгаа бол Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороон дээр 50 сая тонн гэсэн яриа ч гарч байна. Хэрэв үнэхээр ийм хэмжээний нүүрс экспортлоно гэж мөрөөдөж байгаа юм бол БНХАУ-тай очиж яриа хэлэлцээ хий. Нүрс бол ганцхан манайд байгаа дэлхийд ховор элемент биш учраас зөвхөн манайх үнэ тогтооно гээд суугаад байвал зах зээлээ алдана. Хоёрдугаарт, нүүрсний зах зээл дээр Укрианы дайнаас болж ОХУ-аас Европын холбоо нүүрс авахаа больчихлоо. ОХУ-д хориг тавьснаар өнгөрсөн онтой харьцуулахад нүүрснээс олдог орлого нь 40 хувь буурсан байна. Гэсэн хэдий ч ОХУ-аас Азийн зах зээл рүү 20 орчим сая тонн нүүрс гаргаж байна.

Цаашид Монгол Улсын хамгийн том нүүрсний өрсөлдөгч нь ОХУ-ын Якутын Элгенский боомт болно.ОХУ далайн тээврээр нүүрсээ зөөх төмөр зам барьж байна. Төмөр зам ашиглалтад орж тус  боомт ажиллаж эхэлснээр жилдээ 30 сая тонн нүүрс худалдаалах боломжтой болно гэж үзэж байна.

Далайн тээвэр өртөг зардллын хувьд хямд байдаг. Түүнчлэн ОХУ, БНХАУ өндөр түвшинд гэрээ хэлэлцээр байгуулсаар байна. Монгол Улсаас ялгаатай нь Орос, Австрали, БНХАУ, Индонез зэрэг улсууд хоорондоо гэрээ хэлэлцээр хийхдээ 3-5 жилийн хугацаанд тэдэн сая тонн нүүрс нийлүүлнэ гээд том дүнгээр хийчихэж байна. Монгол Улс ийм түвшинд гэрээ хийж чадахгүй байгаа. ОХУ -ын барьж байгаа төмөр зам 2-3 жилийн дараа ашиглалтад орохоор тооцож байгаа юм билээ. Энэ хэрээр Монгол Улсын нүүрсний өрсөлдөх чадвар багассаар байна.

-Тэгвэл Монгол Улс одоо барьчихсан байгаа төмөр замуудаа бүрэн утгаар нь ашиглалтад оруулахын тулд яарах л хэрэгтэй болох нь ээ?

-Угтаа БНХАУ манай улсаас авах нүүрсний хэмжээн дээр квот тогтоочихсон байдаг. Аль боомтоор хэр хэмжээний нүүрс авах талаар квотоо тогтоочихсон байдаг. Тогтсон квот дээр нь тулаад ирэхээр худалдан авалтаа эрс бууруулчихдаг. Оны эхэнд БНХАУ яагаад их хэмжээний нүүрс авсан учир нь долдугаар сард тайлагдана. Хоёрдугаарт, төрийн байгууллагынхан бодит байдлаа газар дээр нь очиж үзэхгүй харахгүй, танилцахгүй байна. Гэтэл боомтуудаар яваад үзэхээр асуудлууд хаа хаанаа зуун задгай байна. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурван чиглэлээр 887 км төмөр зам барьсан. Одоогоор Монгол Улс Ханги, Гашуун Сухайт, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортолж байгаа боловч аль нь ч төмөр замаар бүрэн холбогдоогүй. Нэгдүгээрт, Гашуун Сухайтын өргөн төмөр замын цаана нь нарийн төмөр зам бий.  Энэ хоёрыг гүүрэн төмөр замаар холбохоор зураг төсөв нь гарч байгаа.  Зураг төсвийг нь баталаад ашиглалтад орох хүртэл хоёр жилийн зай байна. Хоёрдугаарт, Ханги боомтын  өртөө нь хилээс наана 10 орчим км-т байрлаж байна. Давуу тал нь өргөн ба нарийн төмөр замтай. БНХАУ-ын төмөр зам 2-3 км цаана байна. Харамсалтай нь Гашуун сухайт, Ханги хоёрыг холбохасуудлыг  БНХАУ-тай  албан ёсоор тохиролцоод хүрчихсэн зүйл алга. Өндөр түвшинд айлчлал хийж, ярилцаж байж дараа нь холбоно.  Гуравдугаарт,  өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хурлаар Нарийн Сухайт-Шивээ хүрэнгийн боомтын төмөр замыг нарийн царигаар барих шийдвэр гарсан. Энэ бол маш зөв шийдвэр. Аль 2008-2009 онд Дэлхийн банкнаас төмөр замаа нарийн царигаар барь, тэгвэл гуравдагч зах зээл буюу БНСУ, Тайвань хүрэх гарц болох талаар зөвлөсөн. Гэтэл гайтай юм шиг Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гэж гаргаж ирээд бүх зүйл талаар болсон.

Хэрэв 2009 онд төмөр замаа нарийн царигаар барих шийдвэр гаргаад 2010 онд эхлүүлж таван жилийн хугацаанд төмөр замаа барихаар тооцоход Монгол Улс 2015 онд нарийн царигтай төмөр замтай болох боломж байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улс 10 жилийн боломжоо алдсан.

Өнгөрсөн хугацаанд нүүрс тээвэрлэж байгаа авто зам дээр хичнээн иргэн амь насаараа, эд хөрөнгөөрөө, эрүүл мэндээрээ хохиров. Одоо ч тэнд байгаль орчин сүйдсээр байна. Тийм учраас нарийн царигаар барих шийдвэр маш зөв байсан.

-Нарийн төмөр замтай болсноор эдийн засагт үзүүлэх үр нөлөөг юу гэж харж байна?

-Энэ төмөр зам түүхий эдийн тасралтгүй тээврийг хамгийн хямд үнэээр гаргана. Хоёрдугаарт,  Сэхээ боомтоос 50-60 км зайд ЕроАзийг холбосон транзит зам буюу торгоны замын урсгал явж байгаа. Тэгэхээр цаашид хойд хил Алтанбулаг Новасибирскийн худалдаа зогссон үед урд талын хоёр боомт болох Замын-Үүд, Сэхээ боомттой болж байна. Тиймээс ямар нэгэн байдлаар Таньжин боомт дээр асуудал үүсч ачаа бараа гацчихлаа гэхэд нөгөө талаараа олон улсын ачаа тээврээ хүлээн авах боломжтой болсноор үнийн хөөрөгдөл байхгүй болно. Ийм чухал ач холбогдолтой төмөр зам тэнд баригдаж байна. Энэ нарийн царигийн төмөр зам ирэх хавар ашиглалтад орчихвол одоо үлгэр мэт сонсогдож байгаа  35-40 сая тонн нүүрсээ экспортлох боломжтой бүрдэнэ.

Хамгийн гол нь Сэхээ-Шивээ хүрэнгийн боомт БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хоорондын гэрээгээр ойлголцолд хүрчихсэн учраас БНХАУ талаас ямар ч асуудал байхгүй. Дэд бүтцийн асуудлаа энэ мэтчилэн шийдэхгүйгээр 50 сая тонн нүүрс гаргана гэж мөрөөдөж, үлгэр яриад ямар ч хэрэгггүй.

Монгол Улс хамгийн хурдандаа 2-3 жилийн дараа төмөр замын гарцуудаа дөнгөж нээж байх үетэй зэрэгцэж ОХУ-ын Элгенскийн төмөр зам ашиглалтад орчих юм бол бидний өрсөлдөх чадвар дахиад л суларна. Тус боомтоор БНХАУ-ын Таньжин боомтод ачаа бараа далайн тээврээр  маш хурдан, хямд зардлаар очно. Эдийн засгийн хоригт байгаа ОХУ нүүрсээ БНХАУ руу ахиу гаргахыг л бодно.

ОХУ Европын холбооны хоригоос тийм ч амархан гарахааргүй байгаа учраас аль болох хямд үнээр ч хамаагүй нүүрсээ БНХАУ-д нийлүүлэхийг л бодно. Гэтэл Монгол Улс нүүрсээ хилийн үнээр буюу 180 ам.доллараар нийлүүлнэ гээд сууж байхад ОХУ манайхаас ахиу хэмжээтэй хямд үнээр авчих гэсэн санал тавьж мэдэхээр байна. Тэгэхээр 2025 оноос хойш БНХАУ-руу гаргах нүүрсний зах зээлийн өрсөөлдөөн улам ширүүн болно гэсэн үг.

-Олон улсын зээлжих зэрэглэлийн байгууллагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В түвшинд хэвээр үлдээсэн. Үнэхээр эдийн засгийн өсөлт сайн байх дүр зурагтай байгаа юм бол зээлжих зэрэглэлээ ахиулах боломж байсан болов уу?

-Монгол Улс 1990-2010 оны хугацаанд олон улсын байгууллагаас урт хугацаатай, хүү багатай зээл авсан учраас өрийн дарамт бага байсан. Гэтэл 2012 онд Чингис бонд гаргаснаас хойш 7-8 бонд гаргаж улс даяараа 35 тэрбум ам.долларын өртэй болсон. Одоо дахин өрийн хэмжээгээ нэмэгдүүлж төсвийн алдагдлаа нөхөх гэхээр өрийн дарамтанд орно. Саяхан олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог Фитч агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В зэрэглэлд хэвээр нь үлдээсэн гээд баярлаад байна.

Гэтэл В зэрэглэл дампуурлын зэрэглэлээс ганцхан алхамын зайтай байгааг илэрхийлж байна.Одоо байгаа В түвшнээс доош -В тэгээд С буюу дампуурлын зэрэг байгаа. Тиймээс Монгол Улсын зээлжих зэрэглэл В түвшинд байгаа нь баярламаар үзүүлэлт биш.

Монгол Улс 2012 онд +В түвшинд очиж байсан. Харин одоо түвшин буурч В түвшинд байгаа учраас өрийн таазаа цаашид нэмэгдүүлэх боломжгүй. Тиймээс   төсөвтөө хариуцлагатай хандах ёстой.

-Экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн түүхий эд тэр дундаа нүүрсний экспортын хувь заяа тодорхойгүй байгаа энэ үед төсөвт тодотгол хийж цалин, тэтгэврийг нэмэх талаар яригдаж байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсан. Энэ хуулиар төсвийг дураараа нэмэгдүүлэх нь алдагдлыг бий болгож цаашлаад олон улсаас зээл авч өрийн хэмжээгээ нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсгэдэг гэдгийг Монголчууд ойлгосон. Гэтэл жилээс жилд төсвийн дүн тэлсээр л байгаа. Тиймээс байгаа мөнгөө оновчтой зарцуулах учиртай. Гэтэл бидэнд шийдэх ёстой асуудлууд олон байна. Улс даяараа эрчим хүчний дутагдалд байна. Экспортоор авах эрчим хүчний дээд хязгаартаа тулчихсан байна. Тиймээс дулааны станцууд барих нэн шаардлагатай байна. Боомтуудыг аваад үзвэл Хангийн боомтод авто зам ч алга. Хатуу хучирттай бүү хэл шороон зам ч байхгүй хөрсөн замаар тээвэр хийж хил гаалийн ажилтнууд нь сэндвичин барилгад сууж байна. Ийм байхад төсвийн бодлого дээр соёлын ордон, хурмын ордон барих тансаг түвшинд хүрээгүй байна.

Эхлээд эдийн засгаа тэлэх суурь асуудлууд болох авто зам, төмөр зам, цахилгаан эрчим хүч асуудлуудаа шийдэхэд анхаармаар байна. Төсвийн орлого биднээс хамаарахгүй савладаг. Төсвийн орлого төсөөллөсөн хэмжээнээс тодорхой хэмжээгээр өсч байгаа бол түүнийг хуримтлуулах ёстой.

Хуримтлалын сан, Төсвийн тогторжуулалтын сандаа хийх ёстой. Харамсалтай нь Тусгай сангийн хуулиар хуримтлуулсан орлогоо дараа жил нь зарцуулж болох хуулийн заалт оруулчихсан учраас бидэнд хуримтлал байхгүй. Багахан хэмжээний ахиу орлого олвол шууд л төсвийн алдагдал руугаа хийчихдэг. Инфляцийн түвшинтэй холбогдуулаад цалин нэмэх шаардлага гарч байна. Гэхдээ энэ бол шийдэл биш. Харин төрийн албан хаагчдынхаа тоог бууруулах ёстой. Төрд 220-225 мянган алба хаагч байх шаардлага байна уу. Арван жилийн өмнө одоогийнхоос 30-40 хувиар бага төрийн албан хаагч төрд ажиллаад болж байсан. Гэтэл өдрөөс өдөрт цахим техник, технологийн хөгжил нэмэгдэж,төрийн зардлыг бууруулах боломж байхад төр улам данхайж байгаа бодлого буруу байна. Орон тоо, бүтцээ зөв болго. Хоёрдугаарт инфляциа зөв удирд.

Үнийн өсөлт өндөр байхад цалин, тэтгэвэр нэмэх нь чөтгөрийн тойрогт л оруулж, дараагийн инфляцийг өдөөдөг. Түүнчлэн ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барьчихсан байхад төсөвт тодотгол хийх талаар ярих боломж байхгүй.

Төсвийн хүрээний мэдэгдэлдээ багтааж ирэх намар төсвөө батлах ёстой. Түүнээс илүү гаргаж болохгүй. Гэтэл үүнийг Засгийн газар зөрчдөг. Намар төсөв батлуулахдаа Төсвийн тухай хуулиа зөрчиж шинэ зардлууд тусгаж оруулж ирээд дахиад Төсвийн хүрээний хуульд өөрчлөлт оруулахаар хоёр төсөл оруулж ирдэг. Энэ бол хууль бус үйлдэл.  Ирэх оны төсвийн зардлын дээд хэмжээ 22.9 их наяд байхаар төсөөлсөн. Тэгэхээр 2024 оны төсөв энэ хязгаараас хэтрэх ёсгүй. Энэ зардалдаа багтаахын тулд Засгийн газар бусад зардлуудаа танаж цалин, тэтгэврээ нэмэх боломжтой. Цалин, тэтгэвэрийн зардал суурь зардал учраас төсвийг байнга тэлж байдаг. Дараа дараагийн жилүүдэд төсөв дээр нэмэгдэх зардал учраас юм юмны туханд хүрэлгүй цалин нэмнэ гэхээс илүүтэй инфляцаа хэрхэн өсгөхгүй байхад л анхаарах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-23 66.181.177.76

тархи угаагч юу ч мэдэхгүй мал чимээгүй л бай

Avatar

Даваа 2023-05-23 192.82.83.24

Засагт ажиллахаараа засгаа магтаад л гарахаараа шүүмжлээд л сонин барьцгүй нөхөр үү, ер нь их гутранги үзэлтэй нөхөр байна

Avatar

зочин 2023-05-23 169.150.218.57

Монгол Улс Худалдааны яамгүй, худаллааны бодлоггүй хөгжихгүй ээ.

Avatar

Оноч 2023-05-23 202.5.205.3

Энэ нөхөр сая л овоо зөв чигийн юм ярьлаа. Бараг анх удаагаа харлаа. Өнгөрсөн хугацаанд ОТ монголд жинхэнэ гоё гайхамшиг авчирлаа гээд яриад байдаг байсан одоо болохоор ОТ гэж үг унагахаа ч байж. Нүдээ аниад ГХО авах ёстой гэдэг бүхэл бүтэн эрин өнгөрчөөд байна. Үр дүн нь ОТ шүү дээ. Угтаа ОТ бол ГХО байгаагүй. Харин шинэ колончлол, ОТ хэрэгжээд дууссаны дараа яг л Бороо шиг үлдэнэ. Бороо ГХО бсан уу? 3,2 тэрбум монголоос аваад гарсан компаниас юу үлдсэн юм? цалин, татвар нь нийлээд 300 сая.

Avatar

Нэргүй 2023-05-23 66.181.161.193

их мэдэмхийрэгч

Avatar

зочин 2023-05-23 64.119.20.2

Хэнд ч ойлгомжтой мэдээлэл байна. Саяхан батлагдсан нарийн царигийн төмөр зам ашиглалтанд ороод бодитоор нүүрс тээвэр хийгдэж эхлэхэд манай монголчууд ойлгох цаг ирнэ дээ. Ер нь нарийн цариг шүү дээ.

Avatar

Нүүрс 2023-05-23 66.181.160.90

нүүрс дээр нэмүү өртөг шингээж чадахглүйгээс хойш машинаар зөөгөөд хэдэн жолооч цалинжуулхад буруу юм байхгүй Төмөр замийг бүр зогсоох хэрэгтэй харин шинэ авто замаа яаралтай дуусга Хөгжлийн садаа Хүрэлбхатар издаа бирж гэж орилоод одоо нүүрсний экспорт таг зогслоодоо

Avatar

Дорж 2023-05-23 192.82.86.77

Жэнко гэж Монголын түүхэнд хараар үлдэх муу урвагч гадны нохой. Монголыг энэ н**ш шиг ихээр хорлосон хүн байхгүй.

Avatar

Нэргүй 2023-05-23 66.181.161.203

Бнхау 19 трилион долларын эдийн засагтай.

Avatar

Нэргүй 2023-05-23 66.181.182.18

Энэ Энхбаяр дэлхийн банкинд ажиллахын зэрэгцээ тухайн байгууллагаас өгсөн дата мэдээллээр монголчуудын тархийг угаадаг, өөрийн гэх үзэл баримтлалгүй барууныхнаар тархиа угаалгасан энэ хүний үгийг авах гээхийн ухаанаар хандах нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2023-05-23 192.82.87.117

Жонхууг буудаачээ !!!

Avatar

Түмэнгийн Батбаяр 2023-05-23 202.9.40.26

Пошел ты на хуй

Avatar

Түмэнгийн Батбаяр 2023-05-23 202.9.40.26

пашёл ты на руй….

Avatar

Зочин 2023-05-23 103.57.94.151

Сайтар анхааралтай уншиж судалж, цаашдын эдийн засгийн бодлого, шийдвэртээ тусгаж ажиллахад огт буруудахгүй юм биш үү.
Бодит байдалд үнэн зөв, үнэлэлт дүгнэлт өгчээ гэж би мунхаглана.

Avatar

ЗОЧИН 2023-05-23 66.181.187.90

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫГ ЖОНХУУ БАТТУЛГА НАРИЙНААР БАРИХ ХУУЛЬ ХУЛГАЙГААР ӨӨРЧЛҮҮЛЖ ӨРГӨНӨӨР БАРИУЛСАН НЬ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ.ЭНЭ ТӨМӨР ЗАМААР ХЯТАДУУД НҮҮРС АВАХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ,АВАХ БОЛ ГАНЦ МОД БООМТ ДЭЭРЭЭ ВАГОНООС БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ ӨНДӨР ЗАРДАЛТАЙ ТӨХӨӨРӨМЖ БАРИНА.ЭСВЭЛ МАНАЙХ ЦАГААН ХАД ДЭЭР ВАГОНООС БУУЛГАЖ МАШИНД ШИЛЖҮҮЛЭН АЧИЖ ГАРГАНА.ТИЙМЭЭС ЭНЭ ЗАМ БАРЬСНЫ АШИГ ГАРАХГҮЙ,ГАРГАХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ НЭМЭГДЭХГҮЙ.ЭНЭ ЗАМААР НҮҮРС ГАРГАТАЛ ЗАЙ Ч БНА,ЛАЙ Ч БНА

Avatar

Зэв 2023-05-23 202.126.89.73

Бодит үнэн сайхан үндэс суурьтай хэлжээ. энийг харин ойлгож, ажилдаа тусгаж анхаарах дарга сайд нар байхгүй нь харамсалтай. худлаа попорч өнөө маргаашаа харсан бодлого, суудлаа хамгаалсан явааргүй улс төр л ноёлж байна даа.

Avatar

Зочин 2023-05-23 64.119.26.24

Үнэнд их ойр хэлжээ. ОХУ-ыг нурааж устгахаарр барууны 50 орон бүлэглэн дайрч байна. Дараа нь БНХАУ рүү дараа нь Энэтхэг,Иран,Турк, Саудовын араб,Венесуэл, Куба гээд бусад орон рүү дайрна.Тусгаар тогтнолоо хамгаалахын тулд ОХУ-тай хамтрахаас өөр яах юм.Манай ардчилагчид хоёр хөршөө Украин шиг үзэн яддаг.Юу гэж манайхыг дэмжиж нүүрс авах юм.Харин одоо төрд МАН байгаа тулдаа л овоо жаахан нүүрс Хятадад гаргаж байна. АН төрд гарвал бидэнтэй харьцах хөршүүдийн худалдаа бараг зогсоно биз

Avatar

Нэргүй 2023-05-23 192.82.70.16

ЯМАР ХОР НАЙРУУЛААД БАЙНАА НОВШОО БАЙГАА БАЙДАЛДАА ЗОХИЦООД Л ЯВНА НЭГ УХААНТАЙ ДҮР ЭСГЭЖ ХУЦАХ ЮМ

Avatar

Зочин 2023-05-23 64.119.26.24

Ардчилагч гэх хулгайчууд хор найруулдаггүй, хулгай хийдэггүй бил үү. Одоогийн төрд байгаа хүмүүс харин Ковидын аюулаас эхлээд удаа дараа учирсан асар их хүндрэлийг маш амжилттай давж, улс орны эдийн засаг бизнесийг сэргээх, ард иргэдийн амьдралыг хэвийн болгох, нийгэмд шудрага ёс тогтоох, бүтээн байгуулалтыг урагшлуулах гэж чадлаараа зүтгэж байна. Үүнийг хүн бүр мэднэ Ард иргэдийг мал гэж бүү бод. Гүтгэлэг доромжлол муу муухайг эрхбиш ялгаж салгана. Хийж буй зүйлийг бодитоор олж харна.

Avatar

Зочин 2023-05-23 192.82.64.106

Эдийн засагч Н.Энхбаяр бодит үнэнийг хэлжээ. Одоогийн төр, засаг иймхэн зүйлийг олж харах сэхээгүй байна. Бүгд хулгай хийчихээд түүнээсээ яаж мултрах вэ гэсэн, эсхүл яаж хулгай хийх вэ гэж л бодож байгаа байх. Бихжийн харилцаа гадаад худалдаанд олон орон оролцох боломжтой зах зээлд л хэрэгждэг болохоос ганц импортлогчтой манай оронд яаж таарах вэ!

Avatar

Нэргүй 2023-05-23 192.82.70.16

шүтээн чинь үү ха ха ха

Avatar

Нэргүй 2023-05-23 193.143.67.92

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2023-05-23 64.119.26.24

Ардчилагчид гэж иймйдаг юм

Avatar

Зочин 2023-05-23 218.38.195.251

Энэ их хэмжээний нүүрс гаргаад иргэдэд юу ч наалдахгүй бол ажлыг зогсоовол яасан юм бэ? ХХК-ныхаа үүргийг биелүүлж чадахгүй ЭТТ-г татан буулга!!! Ашигтай ажиллуулж чадахгүй байгаа Төрийн өмчит бүх компаниудын гүйцэтгэх захирлуудын урьд авсан цалинг улсад нөхөн төлүүлж харицлага тооц!!!! Эс бөгөөс ашигт ажиллагааг хангуулж иргэдэд хувьцааны ногдол ашгийг олгуул ингэж байж л зөв замдаа орно.

Avatar

Нэргүй 2023-05-23 202.179.11.230

Novshnuud ene hunees zuvluguu avaad ulsaa avch yaj boldoggui yum baih daa.

Avatar

Зочин 2023-05-23 202.131.248.206

энэ турж үхсэн н**ш амны билиггүй амьтан дандаа муу ёрлож бхын МАНАН гийн зөвлөх гэж байгаад халагдсан хорсол нь арилдаггүй турсага вэ.

Avatar

Нэргүй 2023-05-23 202.126.88.104

Жонхуу данх хоёр бол олигтой шийдвэр гаргахгүй.Нэг нь санаатай гацаасан,нөгөө нь юу хийхээ мэдэхгүй.Яг үхэрнүүдэд тухайн цаг үедээ таарсан халхын заяа буянаар тодорсон удирдагчид.Сумьяабазар Ганбаатар нар бол сайд хийгээд гадаад дотоодод далжиганаж явах нь чухал болсон махан толгойлсон шуналын бузарууд.

Avatar

Нэргүй 2023-05-23 59.153.112.31

Mie Enhboldiin gubsnii alchuur shuu dee.

Avatar

Нэргүй 2023-05-23 192.82.89.58

Энэ нөхрийг би сангийн яаманд ч засгийн газарт ч сайн муу хэлүүлээд монгол улсын төлөө гээд явж байхыг нь хараагүй юм байх юм нөгөө мэддэггүй зүйл амархан харагдана гэдэг л энэ байхдаа

Avatar

садө 2023-05-23 202.21.107.30

чи өөрөө тэнэг учраас хараагүй биз

Avatar

Нэргүй 2023-05-23 139.5.216.137

ОЮУНЭРДЭНЭ гэж компани байгуулан ганц хүнд цалин өгч байгаагүй галч бүхэл 2 улсын бизнесийн асуудлыг шийднэ гэхийн. Хол очиж хуцацгаа. Наад бирж гээч балай юмаа больж үз. яваандаа хятадууд 1 тонн нүүрс ч авахгүй байж мэдэхээр байна. Тэд өөрсдөө л сонгоно. Тэнэг галч хэдий хурдан зайлуулна төдий чинээ хурдан учраа олно

Avatar

Нэргүй 2023-05-23 43.228.129.131

Төмөр замууд нь ч хил гарч холбогдоно гэдэг үлгэр болсон.

Avatar

Нэргүй 2023-05-23 202.126.88.138

их мэдэгч

Avatar

Дорж 2023-05-23 202.126.90.123

Энэ ямар их дуугардаг хэлхээтэй яс вэ?

Avatar

Зочин 2023-05-23 66.181.161.59

Бодит үнэнийг л хэлдэг "хэлхээтэй яс" байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж