Хятадын тухай хошигноод цахим сүлжээнээс хөөгдөв

Хятадын тухай хошигноод цахим сүлжээнээс хөөгдөв

Хятадын тухай хошигноод цахим сүлжээнээс хөөгдөв

Малайзын комедиан Нигел Нг өнгөрсөн долоо хоногт хошигнолынхоо нэг хэсгээс "Weibo" платформд байршуулжээ. Энэхүү хошигнолдоо тэр хатуу цензур бүхий Бээжингийн улс төр болон Ши Жиньпин даргын талаар ярьсан боловч өөрөө өөртөө гай дуудаж, хэд хоногийн дараа "Weibo"-гоос хөөгдсөн байна. Тодруулбал, Нигел Нг Хятадын хяналтын тухай яриад, Коммунист намаас "Намайг битгий алга болгоорой" гэж хүсчээ.

Нигел Нг нь 32 настай бөгөөд "Авга Рожер" гэх тайзны нэртэй. Тэр Куала Лумпурт төрсөн ч одоо Их Британид амьдардаг.

Тэр Мягмар гаригт бичлэгээ байршуулсан бол Бямба гаригт түүний хаягнаас шинэ пост оруулах боломжгүй болжээ. "Холбогдох хууль тогтоомжийг зөрчсөний улмаас таны хаяг хаагдлаа" гэсэн мэдэгдлээс өөр дэлгэрэнгүй зүйл түүнд ирээгүй.

Нигел Нг хошигнолоо яриж байхдаа үзэгчдийнх нь дунд Гуанжоу мужаас ирсэн хүн байгааг мэдмэгцээ "Хятад бол сайхан орон. Одоо ингэж л хэлэх ёстой биз дээ. Бүх утсыг чагнаж байгаа шүү дээ" гэж хэлжээ. Ингэж хэлэхэд нь үзэгчид инээлдсэн байна. Дараа нь тэр Гуанжоугийн үзэгчээс эрх баригчдад зориулж өөрийнх нь төлөө нэг үг хэлээч гэсэн. Тухайн үзэгч "Авга Рожер бол сайн нөхөр. Түүнийг битгий алга болгоорой" гэжээ. Тэр ярианыхаа эхэнд "Ши дарга урт наслаасай" гэж хэлж, шагнал, шийтгэлийг хослуулах аргыг хэрэглэжээ. Түүнчлэн "Тайванийг жинхэнэ улс биш. Удахгүй эх газартай нэгдэх байх" гэж хэлсэн байна.

Авга Рожерын бүрэн хэмжээний шоу зургадугаар сарын 4-нд буюу Хятадын эрх баригчдын эмзэг сэдэв болсон Тяньаньмэний цуст хядлагын ойн өдөр олны хүртээл болох төлөвтэй байна. Гэвч түүнийг ийнхүү цахим орчинд түдгэлзүүлсэн нь Хятадын эрх баригчид инээдмийн урлагийг хэрхэн үзэж байгааг харуулна. Мөн улс төрийн улаан шугамыг давсан хүмүүсийг хэрхэн шийтгэж байгаад олны анхаарлыг дахин хандууллаа.

Ардын чөлөөлөх армийн тухай хошигносон хятад комедиан Ли Хаоши хоёр сая ам.долларын торгууль төлөх болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Ли Хаошигийн нийтлэх эрхийг ч бас "Weibo" түдгэлзүүлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-23 64.119.24.201

Харгис дарангуйлал тогтоход их л хэцүү өдрөө хүлээж байгаа юм байна даа , дэглэм нурөх ойртжээ дээ! Зул унтрахаасаа өмнө их бадамлаж дүрэлзээд л унтардаг эь байгалийн хууль юм даа

Avatar

Нэргүй 2023-05-23 193.143.67.118

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Хошигнол ч ойлгохгүй хэцүү юмдаа 2023-05-23 192.82.65.180

Хятад улс арай ч хэтэрчээ. Удирдагчид нь өөрсдийгөө бүр хүн биш бурхад гээд бодчихож. хүн чинь алдаа эндэгдэл , гавьяа алдар цуу , ажилсаг тал байхад нөгөө талдаа муу ба сул тал байна, ,хүн бүр л өөр байдаг шүү дээ. тэр торгуулсан хүн нь хятадын арми гэж хэлээгүй, зүгээр л нэг хүний хэлсэнийг л хошинолдоо оруулсан, ямар хачин юм вэ, Хойд Солонгосын нийгэм шиг санагдчихлаа. зүгээр л хошин шогийг тоохгүй л байж сурах хэрэгтэй шдээ.

Avatar

тэрбум гурванзуун сая 2023-05-23 103.212.116.55

хошигнол гэж мэдэхгүй. хошигнол байхгүй. жинхнээсээ л гэж бодно

Avatar

Нэргүй 2023-05-23 103.212.116.55

ковидоор хятад хэдэн хүн амтай болсон бол

Avatar

Нэргүй 2023-05-23 66.181.161.192

шшалдаа өлөгчин мин чи наад салтаа саамаа угааж сурчаад элбэгдоржынхоо хошногоруу хэлээ хийж донтохоо боличоод мэдээ орчуулж балиар тэмбүү мин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж